Монголын цахим спортын 7 хоногийн тойм
- Ariunzayat Yunren
- Jun 8
- 2 min read
2026.06.01 – 06.07
Монголын контент бүтээлийн салбарын төлөөлөл, видео тоглоомын стриймэр Chinzo Gaming буюу Д. Чинзориг зуурдаар таалал төгсөж, тоглоомын болон стриймингийн нийгэмлэгт уй гашуу тохиолоо. Esportsnews.mn редакцийн зүгээс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, үзэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын цахим спортын ертөнцөд өнгөрсөн долоо хоногт олон улсын тэмцээнүүд, үндэсний шигшээ багийн зарлал, мөн дэлхийн тавцанд Монгол брэндийг сурталчилсан онцлох хамтын ажиллагаа өрнөлөө.
Хамтын ажиллагаа
GOBI Cashmere x The MongolZ
Дэлхийн цахим спортын тайзнаа амжилттай өрсөлдөж буй The MongolZ баг Монголын ноолууран бүтээгдэхүүний тэргүүлэгч брэнд GOBI Cashmere-тэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Хоёр талын мэдээлснээр энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн ивээн тэтгэлэг бус, Монголын өв соёл, үндэсний хэв маягийг дэлхий дахинд сурталчлах зорилготой аж. Ийнхүү Монголын хамгийн алдартай цахим спортын баг, үндэсний брэндтэй хүчээ нэгтгэж байна.

Counter-Strike 2
‘Cobrazera’ HLTV-ийн шилдэг тоглогчдын жагсаалтад багтав
HLTV.org сайтаас гаргадаг 2026 оны 2-р улирлын шилдэг тоглогчдын жагсаалтад The MongolZ багийн тоглогч У.Анарбилэг ‘Cobrazera’ дөрөвдүгээр байрт бичигджээ.
The MongolZ багийн шинэ гишүүн түүний хувьд оролцсон тэмцээнүүддээ өндөр амжилт үзүүлж 1.13 гэсэн үзүүлэлттэй.
Esports World Cup тэмцээнд The MongolZ урилгаар оролцоно. Парист дэлхийн шилдэг 28 баг өрсөлдөх юм.
ESEA Season 57: Open Division – Asia тэмцээнд Монголын The MongolZ Academy, Team Zevs, Modun Esports, Trinity багууд өрсөлдөж байна. Харин сүүлийн мэдээгээрTeam Zevs болон Modun Esports багууд тэмцээнээ өндөрлүүлжээ.

PUBG MOBILE
PUBG Mobile төрөлд Монголын Aurora Gaming баг PMGO 2026 Season 1 тэмцээнийг наймдугаар байраар өндөрлүүлэв. Тэдний дараагийн томоохон сорилт нь PMWC 2026 буюу Esports World Cup тэмцээн байх юм.

Dota 2
Esports Nations Cup 2026-ийн шигшээ баг зарлагдлаа
11-р сард болох Esports Nations Cup 2026 тэмцээнд оролцох Монголын Dota 2 шигшээ багийн бүрэлдэхүүн албан ёсоор тодорлоо.
Багийг дасгалжуулагч Р.Нармандах ‘NARMAN’ бөгөөд бүрэлдэхүүнд 2023 оны Ханжөүгийн Азийн наадмын мөнгөн медальт тоглогчид болон олон улсын туршлагатай тамирчид багтжээ.
Монголын шигшээ баг
А.Билгүүн ‘423’
О.Сүхбат ‘sanctity’
Б.Мөнх-Эрдэнэ ‘11’
Б.Мөнхжин ‘Seimei’
Г.Сүхбат ‘BAVSK’
· Д.Төгстөр ‘𝐒𝐄’
· Д.Мөнхбат ‘𝐓𝐬𝐮𝐤𝐢𝐦𝐨𝐭𝐨’
· Дасгалжуулагч ‘𝐍𝐀𝐑𝐌𝐀𝐍’

MOBILE LEGENDS:BANG BANG
Esports Nations Cup тэмцээний MLBB төрөлд оролцох Монгол улсын шигшээ багийн бүрэлдхүүн зарлагдлаа.
Т.Багабанди ‘Zxaura’
О.Лхагвасүрэн ‘Mayki’
Э.Эрдэнэбилэг ‘Kei’
‘Oyu’
‘Stillmeta’
О.Сайханбилэг ‘Bright’
Б.Эрхэмбаяр ‘Bankai’
М.Өнөрбат ‘Summer’ - дасгалжуулагч

Asian Games 2026 тэмцээний Identity V болон Naraka: Bladepoint төрлийн сонгон шалгаруулалтад Монгол улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.
Шилжилт хөдөлгөөн
The Huns цахим спортын байгууллагын CS2 төрлийн багаас Б.Тэнгис ‘sk0R’ болон Э.Мөнхтогтох ‘xerolte’ нар гарчээ.
Видео тоглоом
Буддын шашны Бэгз бурхан God of War-д орж, түүгээр ч зогсохгүй монгол хэлээр хэдэн үг хэлж байна.Шинээр танилцуулсан 𝐆𝐨𝐝 𝐨𝐟 𝐖𝐚𝐫: 𝐋𝐚𝐮𝐟𝐞𝐲 тоглоомын танилцуулга бичлэгт Бэгз буюу Жамсран бурхан Египетийн Сэхмет бурхантай хамт гарч ирсэн нь тоглогчдын анхаарлыг татаж байна.

Монголын цахим спортын 7 хоногийн тойм














Comments