top of page

Монголын цахим спортын тавдугаар сар: MSC-ийн эрх, PMGO-ийн аварга, Tier 1 тэмцээнүүдийн өрсөлдөөн

2026 оны тавдугаар сар Монголын цахим спортын хувьд олон улсын тэмцээнүүд, дэлхийн аваргын эрхийн төлөөх өрсөлдөөн, шинэ бүрэлдэхүүнүүд болон гадаадын байгууллагад нэгдсэн тоглогчдоор дүүрэн сар байлаа.

CS2, Mobile Legends: Bang Bang, PUBG Mobile, Dota 2, VALORANT, Rainbow six seige зэрэг төрлүүдэд Монголын баг, тамирчид Ази төдийгүй дэлхийн тавцанд өрсөлдөж, хэд хэдэн томоохон амжилтыг үзүүлсэн юм.

Монголын цахим спортын
CS2: Tier 1 тэмцээнүүдэд Монголын багууд хүч сорив

Тавдугаар сард Монголын CS2-ийн багууд дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх боломжтой хэд хэдэн Tier 1 тэмцээнд оролцлоо.

Хятадын Шанхай хотод болсон Asian Champions League 2026 тэмцээнд 5Star Esports баг 5-6-р байр, Chinggis Warriors баг 7-8-р байр, NEXVIOD баг 13-16-р байрт шалгарсан байна. Энэхүү тэмцээн нь Ази тивийн шилдэг багуудыг нэг дор цуглуулсан томоохон тэмцээнүүдийн нэг юм.

Мөн Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдсан PGL Astana 2026 тэмцээнд The MongolZ баг 9-11-р байр эзэлсэн бол The Huns Esports баг 15-16-р байрт шалгарлаа.

АНУ-ын Атланта хотод болсон Intel Extreme Masters Atlanta 2026 тэмцээнд Монголын шилдэг тоглогчдын нэг М.Азбаяр 'Senzu'-гийн тоглодог BC.Game Esports баг оролцож, 13-14-р байрт тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин Tier 2 түвшний ESL Challenger League Season 51: Asia – Cup #4 тэмцээнд Монголын багууд өндөр амжилт үзүүлэв. NEXVIOD баг хоёрдугаар байрт, Chinggis Warriors гуравдугаар байр эзэлсэн бол The Huns Esports дөрөвдүгээр байрт шалгарлаа.


MLBB: Монголын хоёр баг MSC 2026 эрхээ авлаа

Тавдугаар сарын хамгийн том амжилтуудын нэг нь Mobile Legends: Bang Bang төрөлд гарсан үр дүн байв.

Дөрөвдүгээр сард эхэлсэн ESN National Championship 2026 Season 1 тэмцээний Playoff шат тавдугаар сарын эхээр өндөрлөж, The MongolZ, Akatsuki, Pi, Modun багууд эхний дөрвөн байрт шалгарсан юм. Тус тэмцээний эхний хоёр баг MCT EA тэмцээнд оролцох эрх авсан байна.

Үүний дараа Шанхай хотод болсон MLBB Championship Tour East Asia x ACL 2026 тэмцээнд Монголын тамирчид гайхалтай тоглолтыг үзүүллээ.

The MongolZ баг дэд байр эзэлж, The Huns Esports баг гуравдугаар байрт шалгарснаар хоёр баг хоёулаа MSC 2026 тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Энэ нь Монголын MLBB-ийн түүхэн дэх олон улсын тэмцээний хамгийн өндөр амжилттай саруудын нэг болж байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд ESN National Championship 2026 Season 1 Women тэмцээн өндөрлөж, Aurora Storm аваргаар тодорч, ONIC MN, All Gamers, WAOW GG Esports багууд удаалжээ. Aurora Storm баг MWI 2026 тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

MLBB-ийн олон улсын тавцанд тоглож буй Монгол тоглогчид ч онцгой амжилт үзүүллээ.

М.Энхбат 'Aizn' болон Б.Ананд 'Xeno' нарын тоглодог Саудын Арабын Geeky Esports баг MPL MENA Season 9 тэмцээнд түрүүлж, MSC 2026 тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

Түүнчлэн 'Xeno' тэмцээний MVP тоглогчоор шалгарсан нь Монгол тоглогчдын олон улсын тавцан дахь үнэ цэнийг дахин харуулсан үйл явдал болов.


PUBG Mobile: Aurora Gaming PMGO эрхээ авлаа

PUBG Mobile төрөлд Монголын төлөөлөл болсон Aurora Gaming баг хамгийн том амжилтыг үзүүлэв. Тэд Alpha gaming байгууллагаас дээрхи байгууллагат шилжсэн юм.

PUBG Mobile Global Open 2026 Season 1 – EECA Finals тэмцээнд Aurora Gaming түрүүлж, PMGO 2026 Season 1 тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тэмцээний MVP тоглогчоор А.Амгалан 'REFUS' тодорсон нь Монголын PUBG Mobile-ын хувьд онцлох үйл явдал байлаа.

Харин PUBG Mobile The Maxebels Invitational Season 4 хэмээх тэмцээнд The MongolZ баг оролцож, 19-р байрт шалгарсан байна.


Dota 2: NARMAN аварга болов

Dota 2 төрөлд Монгол тоглогчид олон улсын цахим тэмцээнүүдэд амжилттай оролцсон сар байлаа.

Р.Нармандах 'NARMAN'-ы тоглодог GLYPH баг EPL World Series: Southeast Asia Season 15 тэмцээнд түрүүлж, Монголын Dota 2-ын хамгийн том амжилтын нэгийг бүртгүүлэв.

Мөн Б.Мөнхжин 'seimei', Н.Батбаясгалан 'Ace12' нарын тоглодог Carstensz Esports баг Lunar Horse Trophy 7 тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бол А.Билгүүн '423'-ын тоглодог IC x Insanity баг European Pro League Season 37 тэмцээнийг 5-6-р байрт өндөрлүүлжээ.

Харин BLAST Slam VII тэмцээнд GLYPH баг оролцож, 12-р байрт шалгарсан байна.


VALORANT болон Rainbow Six Siege

VALORANT Challengers 2026 Southeast Asia: Split 2 тэмцээнд Монголын Trinity баг Open Qualifier шатнаас эхлэн өрсөлдөж, дэд байрт шалгарсан нь тус багийн бүсийн түвшний хамгийн өндөр амжилтуудын нэг боллоо.

Rainbow Six Siege төрөлд Монголын шигшээ баг Esports Nations Cup тэмцээний Азийн сонгон шалгаруулалтад оролцож, Тайланд болон Энэтхэгийн багуудтай өрсөлдсөн ч үндсэн шатанд шалгарч чадсангүй.


Rocket League: Монголын шигшээ баг бүрэлдэв

Тавдугаар сарын төгсгөлд Rocket League төрлөөр Монгол Улсыг төлөөлөх шигшээ багийн бүрэлдэхүүн албан ёсоор тодорлоо.

Т.Эрхмээ 'zero', Б.Итгэл 'cosmo', М.Ананд 'an7ndx', Б.Дагвадорж 'sh0cksie' нарын бүрэлдэхүүнтэй баг ирэх долоодугаар сард болох Азийн сонгон шалгаруулалтад оролцоно. Амжилттай оролцвол тэд арваннэгдүгээр сард Саудын Арабын Эр-Рияд хотод болох Esports Nations Cup 2026 тэмцээнд өрсөлдөх боломжтой юм.


Шилжилт хөдөлгөөн

Тавдугаар сард Монголын цахим спортын орчинд хэд хэдэн томоохон бүрэлдэхүүний өөрчлөлт гарлаа.

Akatsuki багийн бүрэлдэхүүн The Huns Esports байгууллагад нэгдэж, цаашид тус байгууллагын нэрийн өмнөөс өрсөлдөхөөр болсон байна.

Мөн MLBB төрлийн Champions Pink багийн тоглогчид Хятад улсын ALL GAMERS байгууллагад албан ёсоор элссэн нь Монголын эмэгтэй тоглогчид олон улсын байгууллагад нэгдсэн ховор тохиолдлуудын нэг боллоо.


Дүгнэлт

2026 оны тавдугаар сар Монголын цахим спортын хувьд зөвхөн CS2 бус, MLBB, PUBG Mobile, Dota 2 зэрэг төрлүүдэд олон улсын амжилт гарсан онцгой сар байлаа. MSC 2026 тэмцээний хоёр эрх, PMGO S1-ийн эрх, олон улсын MVP шагнал, шинэ байгууллагад нэгдсэн тоглогчид зэрэг нь Монголын цахим спорт төрөлжиж, бүс нутгийн хэмжээнээс дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар улам нэмэгдэж байгааг харуулж байна.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page