2026.06.01 – 06.07 Монголын контент бүтээлийн салбарын төлөөлөл, видео тоглоомын стриймэр Chinzo Gaming буюу Д. Чинзориг зуурдаар таалал төгсөж, тоглоомын болон стриймингийн нийгэмлэгт уй гашуу тохиолоо. Esportsnews.mn редакцийн зүгээс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, үзэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын цахим спортын ертөнцөд өнгөрсөн долоо хоногт олон улсын тэмцээнүүд, үндэсний шигшээ багийн зарлал, мөн дэлхийн тавцанд Монгол брэндийг сурталчилсан он