top of page

The International 15 тэмцээнд уригдсан багууд

The International 2026 (TI15) тэмцээн эхлэхэд гурван сар орчим хугацаа үлдээд буй энэ үед Valve уламжлал ёсоор дэлхийн аваргад шууд урилгаар оролцох найм биш, долоон багийг зарласан нь багагүй маргаан үүсгээд байна.

The International 15

Valve-ийн шийдвэрээр дараах долоон баг Хятад улсын Шанхай хотноо болох TI15 тэмцээнд шууд оролцох эрхээ авлаа.

  • Aurora Gaming (Зүүн Европ)

  • BetBoom Team (Зүүн Европ)

  • Team Falcons (Баруун Европ)

  • Team Liquid (Баруун Европ)

  • Tundra Esports (Баруун Европ)

  • Team Yandex (Зүүн Европ)

  • Xtreme Gaming (Хятад)

Жагсаалтаас хамгийн их анхаарал татсан нэр бол Xtreme Gaming. Олон шинжээч, хөгжөөн дэмжигчид сүүлийн улиралд илүү тогтвортой амжилт үзүүлсэн PARIVISION багийг урилга авна гэж таамаглаж байсан. Тус баг саяхан DreamLeague Season 29 тэмцээнд түрүүлсэн ч Valve тэднийг бус Хятадын төлөөлөл Xtreme Gaming-ийг сонгосон нь шүүмжлэл дагуулж байна.

“Зарим фенүүдийн үзэж буйгаар TI15 Хятадад зохион байгуулагдах тул Valve дор хаяж хоёр нутгийн төлөөлөлтэй байхыг хүссэн байж магадгүй” гэж The Esports Insider бичжээ.

Түүгээр ч зогсохгүй сүүлийн нэг жилийн хугацаанд хуучин Heroic бүрэлдэхүүнээс бүрдсэн LGD Gaming, мөн хуучин South American Rejects багийн бүрэлдэхүүн дээр байгуулагдсан PlayTime багууд олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол өрсөлдөж, дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү тоглолт үзүүлсэээр байхад Өмнөд Америкийн бүсэд ганцхан эрх үлдээсэн юм.

Олныг бухимдуулсан, бас гайхашруулсан урилгын долоон багаас гадна тэмцээний есөн эрх бүсийн сонгон шалгаруулалтаар шийдэгдэх юм.

The International 15

Бүсийн шалгаруулалтын эрх хуваарилалт

  • Европ — 4 эрх

  • Хятад — 2 эрх

  • Зүүн Өмнөд Ази — 1 эрх

  • Өмнөд Америк — 1 эрх

  • Хойд Америк — 1 эрх

Ингэснээр TI15 дээр нийт:

  • 10 Европын баг

  • 3 Хятадын баг

  • 1 Өмнөд Америкийн баг

  • 1 Зүүн Өмнөд Азийн баг

  • 1 Хойд Америкийн баг оролцох боломжтой.

The International 2026 (TI15) тэмцээн энэ жил БНХАУ-ын Шанхай хотод 8-р сарын 13-23-ны хооронд зохиогдоно. Энэ нь Dota 2 төрлийн хамгийн нэр хүндтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд нийт 16 баг оролцдог.

Шанхай хотын Oriental Sports Center аренад шилдэг 16 баг дараах хэлбэрээр өрсөлдөнө.

  • Group Stage: 8-р сарын 13–16

  • Main Event: 8-р сарын 20–23  

Group Stage

  • Swiss System формат

  • Багууд хэд хэдэн шатны тоглолт хийж, шилдэг 8 нь плейоффт шалгарна. (Dota 2)

Main Event

  • Плейоффын формат одоогоор бүрэн зарлагдаагүй байна.

  • Valve дараагийн шатны дэлгэрэнгүй мэдээллийг дараа танилцуулах юм.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page