Хятад улсын Hero esports байгууллагын тухай
- Ariunzayat Yunren
- 2 days ago
- 3 min read
Hero Esports (өмнө нь VSPO нэрээр танигдсан) нь 2016 онд цахим спорт, видео тоглоомын салбарын мэргэжилтнүүдийн хамтран байгуулсан компани юм. Үүсгэн байгуулагчдын дунд Yin Yang болон Danny Tang нар багтдаг бөгөөд тэд шинэ үеийн үзэгчдэд зориулсан хамгийн шилдэг цахим спорт, видео тоглоомын соёлыг бий болгож, дэлхийн цахим спортын салбарыг хөгжүүлэх зорилготой ажилладаг.

Шанхай хотод төвтэй тус компани нь дэлхийн хэмжээнд хэд хэдэн салбар оффистой бөгөөд тэмцээн зохион байгуулах, контент үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хятад улсын Hero Esports нь:
· Olympic Esports Week
· Esports World Cup
· Jakarta Asian Games 2018
· Hangzhou Asian Games 2023
· PUBGM Global Championship
· Crossfire stars
· Cross fire mobile league
· Peacekeeper Elite League
· IEM China
· King Pro League зэрэг олон улсын нэр хүндтэй цахим спортын арга хэмжээнүүдийн контент болон зохион байгуулалтын ажилд оролцож байжээ.
Мөн дэлхийн томоохон gaming компаниудтай хамтран:
· Honor of Kings KPL
· PUBG’s PGC зэрэг алдартай цахим спортын лиг, тэмцээнүүдийг зохион байгуулж байсан туршлагатай. Hero Esports нь цахим спортын арилжааны хөгжлийн чиглэлд анхдагчдын нэг гэж тооцогддог бөгөөд дэлхийн хэмжээнд олон брэндүүдийг esports маркетингийн стратегид нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.
Түүнчлэн:
· McDonald’s
· VIVO
· OPPO
· Pudong Development Bank
· BMW
· HLAJEANS зэрэг олон улсын томоохон брэндүүдтэй хамтран салбарын маркетингийн хөгжлийг дэмжиж ажиллажээ.
Hero Esports нь мөн:
· Famulei
· Banana Culture
зэрэг entertainment болон esports чиглэлийн компаниудтай хамтран ажиллаж байсан бөгөөд 15,000 гаруй артист, контент бүтээгчдийг төлөөлөн ажилладаг “VSPC+” нэртэй контент платформыг хүртэл байгуулсан байна.
Тэдний хамгийн хүчтэй талуудын нэг нь esports production буюу тэмцээний шууд дамжуулалт, тайзны бүтээн байгуулалт, техник үйлдвэрлэл гэж үздэг. Одоогоор Хятад улсын Hero Esports нь жил бүр 70 гаруй томоохон тэмцээн, 7000 гаруй үндэсний хэмжээний тэмцээнүүд зохион байгуулдаг бөгөөд Азийн хамгийн том esports event organizer компаниудын нэгт тооцогддог.
Сүүлийн жилүүдэд тус байгууллага Саудын Арабын esports салбар болон Esports World Cup-той нягт хамтран ажиллаж эхэлсэн нь олон улсын esports зах зээлд илүү том байр суурь эзлэх зорилготой холбоотой гэж салбарынхан үздэг байна.

Asian Champions League 2025
HERO ESPORTS Asian Champions League 2025 буюу товчоор ACL 2025 нь Hero Esports-оос зохион байгуулж буй Азийн олон төрлийн esports тоглоомыг хамарсан томоохон цуврал тэмцээний эхлэл юм. Тус тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдах бөгөөд нийт $2,000,000 ам.долларын шагналын сантайгаараа онцлог байв.
ACL 2025 нь зөвхөн нэг төрлийн тоглоомоор хязгаарлагдахгүй бөгөөд Азийн шилдэг баг, тоглогчдыг хэд хэдэн esports төрлөөр өрсөлдүүлэх зорилгоор
Counter-Strike 2
CrossFire
Dota 2
Honor of Kings
League of Legends
Teamfight Tactics
VALORANT зэрэг төрлүүдэд багууд өрсөлдсөн.
Counter-Strike 2 төрлөөр
1-р байранд Tyloo баг орж Esports World Cup тэмцээнд орох эрхээ авлаа.
2-р байранд Lynn Vision
3-р байранд Erkast-н Flyquest
4-р байранд JijieHao орж, харин The Huns, Nomads багууд өрсөлджээ.
Сонирхолтой нэг мэдээ нь өнөөгийн The MongolZ багийн тамирчин “cobrasera” тухайн үед The Huns багаас өрсөлдөж байхдаа шилдэг 10 тамирчны жагсаалтад багтаж байжээ.
Мөн ACL 2025 нь зөвхөн Азийн хэмжээний тэмцээн биш бөгөөд дэлхийн хамгийн том цахим спортын фестивалиудын нэг болох Esports World Cup-ийн эрх олгох замуудын нэг гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл ACL-д амжилттай оролцсон багууд Esports World Cup-д оролцох боломжоо нээх юм.
Asian Champions League 2026
ACL 2026 нь цуврал тэмцээний хоёр дах нь бөгөөд, зөвхөн Азийн бүсийн тэмцээн биш бөгөөд дэлхийн томоохон цахим спортын арга хэмжээний нэг болох Esports World Cup-т оролцох эрх олгох тэмцээн юм.
Энэ жилийн ACL нь нийт 3 төрлийн esports тоглоомоор зохион байгуулагдах бөгөөд нийт шагналын сан нь $365,000 ам.доллар хүрч байна. Үүнд:
Counter-Strike 2
Dota 2
Mobile Legends: Bang Bang
төрлүүд багтаж байгаа бөгөөд Азийн шилдэг багууд EWC-ийн эрх болон аваргын төлөө өрсөлдөнө.







Comments