Asian Champions League 2025 тэмцээн
- esportsenewsmn
- May 19
- 4 min read
Hero esports-с зохион байгуулж байгаа Asian Champions League 2025 тэмцээн болж өндөрлөлөө.
1-р байранд Tyloo баг орж Esports World Cup тэмцээнд орох эрхээ авлаа.
2-р байранд Lynn Vision
3-р байранд Erkast-н Flyquest
4-р байранд JijieHao орлоо.

Тэмцээний хасагдах шатны формат их өвөрмөц байсныг дурдах хэрэгтэй байх. Хэсгийн шатаасаа нэгээр гарсан багууд нь шууд аваргын төлөө; хоёроор гарсан багууд нь шууд 3-р байрын төлөө тоглож байгаа нь хэсгийн хүчийг яг тэнцүү байсан гэдэг дүгнэлт дээр гаргасан шийдвэр байх. Гэхдээ бодит байдал дээр тийм байх боломж маш бага бөгөөд нэг хэсэгт илүү олон сайн баг орж, нөгөө хэсэгт сул багууд орох боломжтой юм. Хэрвээ хэсгээсээ нэг, хоёроор гарсан багууд хоорондоо солигдож тоглосон бол FlyQuest 3 биш ядаж 2-р байр эзлэхээр харагдаж байна лээ.
Нийт дундаж үнэлгээгээр Tyloo баг бусдаасаа хамаагүй илүү байж аварга болсон байна.
Erkast-н FlyQuest баг opening kill, multi kill гэсэн хувийн үзүүлэлтүүд нь тааруу байгаа ч бусад үзүүлэлтээр сайн харагдаж байна.
The Huns багаас opening kill үзүүлэлтээр өндөр байгаа нь өмнө post дээр оруулж байсан ч лан “cobrazera”-гийн үзүүлсэн мундаг тоглолтын үр дүн юм.
Топ 10 тоглогчдыг “BOROS”, “cobrazera”, “regali JamYoung”, “Jee” нар тэргүүлсэн байна. Энэ жагсаалтад Tyloo багаас 3 тоглогч бичигдсэн байгаа нь энэ багийн firepower үнэхээр сайн байсныг харуулж байна.
Opening kill-н үзүүлэлтээр “cobrazera” 3-т бичигдсэн. Үнэхээр сайн тоглолт үзүүлсэн гэдгийг дахин дурдмаар байна.
The Huns баг гар бууны раундаа хамгийн өндөр хувьтай аваад удаах раундаа 100%-тай ялалт болгож хувиргасан байна. Харин эсрэгээрээ гар бууны раундаа алдсан бол хоёрдох раундаа нэг ч удаа ялаагүй байна.
Харин энэ жагсаалтыг дунджаар мөн л Tyloo баг тэргүүлж байгаа харагдаж байна.
The Huns-н гар буу үнэхээр хүчтэй байсныг гар бууны раундад гаргасан дундаж үзүүлэлтээр “yAmi”, “xerolte”, “cobrazera” эхний 5-т бичигдсэнээр харуулж байна.
Нэг раундад дунджаар хамгийн өндөр хохирол учруулсан тоглогчоор “BOROS” тэргүүлж “cobra”, “yAmi” 2, 4-т жагссан байна.
Нэг раундад дунджаар kill хийсэн үзүүлэлтийг “cobrazera” тэргүүлсэн.
Раундад нэгээс дээш kill хийсэн үзүүлэлтийг бас л “cobrazera” тэргүүлжээ.
Харин ганцаараа үлдээд round авсан үзүүлэлтээр Tyloo, Lynn Vission багууд тэргүүлж байгаа нь энэ үзүүлэлт нийт тэмцээний үр дүнг шийдэхэд нэлээн нөлөөлсөн гэж бодогдож байна.
Эхний гуравт орсон багуудын awper нэг раундад дундаж awp kill-ээр тэргүүлж байгаа нь бас их сонирхолтой. Энэ үзүүлэлтийн 5-т “nin9” багтсан байна.
Нэг раундад дундаж толгой оносон үзүүлэлтээр “BOROS” тэргүүлж cobrazera, xerolte нар 2, 5-т бичигдсэн байна.
Hero esports-с зохион байгуулж байгаа Asian Champions League 2025 тэмцээн хэсгийн тоглолт дуусаж 1-ээс 4 дүгээр байрны тоглолтууд үлдлээ.
Хэсгийн шатны тоглолтуудын тоон мэдээлэл оруулья.
Монгол улсаас The Huns болон NomadS багууд тоглолтоо хийж Nomads баг FlyQuest, Rare Atom багуудад ялагдаж хасагдсан бол The Huns баг JijieHao багт ялагдаж, Ninja багийг ялж сүүлд Lynn Vision багтай тоглож тэмцээнээс хасагдлаа.
Эцсийн дүнд Tyloo, Lynn Vision багууд аваргын төлөө, JijieHao болон FlyQuest багууд 3-р байрын төлөө энэ 5 дахь өдөр Шанхай хотод Shanghai Oriental Sports Center-т тоглох юм.
The Huns багийн Lynn Vision багтай хийсэн тоглолтын Nuke дээр “cobrazera”, “yAmi 2” гайхалтай тоглолт үзүүлсэн ч дундаж үзүүлэлтээр Lynn Vision илүү байж ялсан.
Dust2 дээр “yAmi”-гийн хамгаалалт сайн байсан ч “z4kr”-н хамгаалалт бүүр хүчтэйгээ харуулж Lynn Vision баг 2-0 харьцаатай ялалт байгуулсан.
Нийт хэсгийн шатны тоглолтын дундаж үнэлгээгээр Tyloo баг multi-kill, 5v4 round авалт, хүнээ trade хийх хувь, болон utility хэрэглээ маш сайн байж бусдаасаа хамаагүй илүү харагдаж байна.
The Huns багаас opening kill үзүүлэлтээр өндөр байгаа нь нийт тоглолтуудын туршид “cobrazera”-гийн үзүүлсэн мундаг тоглолтын үр дүн бөгөөд opening kill-ийн үзүүлэлтээр 3-т бичигдсэн.
The Huns баг гар бууны round-аа маш өндөр хувьтай аваад удаах round-аа 100%-тай ялалт болгож хувиргасан байна. Харин эсрэгээрээ гар бууны round-аа алдсан бол удаах round-аа нэг ч удаа ялаагүй байна.
The Huns-ийн гар буу үнэхээр хүчтэй байсныг pistol round-д гаргасан үзүүлэлтэд “yAmi”, “xerolte”, “cobrazera” эхний 5-т бичигдсэнээр харуулж байна.
Нийт багуудын тоглосон map-уудыг харахад Train, Anubis бусад тэмцээнүүдтэй ижил хамгийн бага тоглогдсон байна.
Хятад улсад Hero Esports-с зохион байгуулж буй Asian Champions League lan тэмцээн зохион байгуулагдаж байгаа ба манай улсаас The Huns, NomadS багууд оролцож байгаа билээ.
Хэсгийн шатны эхний тоглолтууд өнөөдөр дууссан бөгөөд The Huns баг JijieHao багт ялагдаж А хэсгийн доод хүснэгт рүү унасан бол NomadS баг FlyQuest багт ялагдаж Б хэсгийн доод хүснэгт рүү уналаа. Ингэснээр The Huns баг Хятад улсын Ninja багтай, NomadS баг Хятад улсын Rare Atom багтай тус тус маргааш тоглож ялагдсан баг нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
Багуудын хувьд FlyQuest, Lynn Vision, Tyloo багууд бусдаасаа харьцангуй сайн үзүүлэлт гаргасан.
1.05 буюу дундажаас дээш үнэлгээтэй тоглогчидын жагсаалт:
The Huns багаас “xerolte” үнхээр сайн тоглолт үзүүлсэн ч эсрэг багт нь BOROS Dust2 map дээр солиорол үзүүлсэн.
Харин хамгийн шилдэг тоглогч нь FlyQuest-ийн “Vexite” байлаа.
Hero Esports Asian Champions League 2025 тэмцээн маргааш эхэлнэ. The Huns vs Jijiehao гэсэн тоглолт маргааш явагдах бөгөөд энэ тоглолттой хамааралтай 3 сарын тоон мэдээлэл хүргэе.
The Huns болон Jijiehao багууд өмнө таарч тоглож байгаагүй бөгөөд одоогоор Valve ranking-аар The Huns #36 (hltv #49, Jijiehao #49 (hltv #75)-т тус тус бичигдэж байна.
Map сонголтын хувьд The Huns баг Train-ийг 100%, Mirage-ийг 47%, Ancient-ийг 34% ban хийсэн бол Jijiehao баг Train-ийг 64%, Mirage, Nuke-ийг 32% ban хийсэн байна.
The Huns баг Inferno, Dust2, Nuke-ийг сонгож тоглодог бол JijieHao баг Inferno, Ancient-ийг арай илүү сонгодог ч ер нь map-уудаа жигд авч тоглосон байна.
Ялалт байгуулсан хувьчлалыг харахад The Huns тоглох дуртай map-уудаасаа Dust2, Nuke дээр илүү үзүүлэлт гаргасан бол JijieHao өөрсдийн хамгийн их сонгож тоглодог Inferno, Ancient map-ууд дээр илүү амжилт гаргасан байна.
Ямар map-ууд тоглогдох нь тун ч сонирхолтой харагдаж байна. The Huns баг Dust2, Inferno дээр хамгийн олон удаа буюу 20+ удаа тоглосон, харин Train, Mirage дээр хамгийн бага удаа тогложээ. JijieHao баг Ancient, Dust2, Inferno дээр 9-өөс олон удаа тоглож Train, Nuke map-ууд дээр хамгийн бага удаа тогложээ.
Тамирчдын сүүлийн 3 сарын дундаж үзүүлэлтээр мөн л хоорондоо ойролцоо дүр зураг харагдаж байна.
Хоёр баг сүүлийн 3 сард roster-тоо өөрчлөлт оруулсан бөгөөд одоогийн бүрэлдэхүүнээрээ The Huns нийт 34 map тоглож 21-т нь ялж 13-т нь ялагдсан. Харин JijieHao нийт 26 map тоглож 16-д нь ялж 10-т нь ялагдсан үзүүлэлттэй байгаа юм байна. Үүнийг зөвхөн LAN тэмцээнээр filter хийвэл The Huns баг 15-аас 10 ялж, 5 хожигдсон бол JijieHao баг 11-ээс 6 ялж, 5 хожигдсон байна.
Ер нь гал гарсан тоглолт гарах шинжтэй байна шүү.
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.5.5-18-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл CS Stats MN хуудсыг дагаарай)
Comments