MOONTON Games уран бүтээлчдийг Mobile Legends: Bang Bang тоглоомын дараагийн скинийг бүтээх “Global Skin Design Contest 2026”-д урьж байна
- Ariunzayat Yunren
- 8 minutes ago
- 5 min read
49,000 ам.долларын шагналын сантай, зайнаас ажиллах боломжийг санал болгож буй энэхүү уралдаан нь MLBB бол урчуудын хувьд өөрсдийн өвөрмөц дизайнаар өрсөлдөх талбар юм гэдгийг батална.

СИНГАПУР, 2026 оны 5-р сарын 18 — MOONTON Games компани Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын Global Skin Design Contest 2026 тэмцээнийг албан ёсоор эхлүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлч, зураач, дизайнеруудыг “Era of Awakening: The Clash of Two Destinies” сэдвийн хүрээнд тоглоомын баатрын скиний концепц бүтээлээ илгээхийг урьж байна.
Уран бүтээлчид болон оролцогчид 2026 оны 6-р сарын 21 хүртэл бүтээлээ илгээх боломжтой. Тэмцээний дүрэм болон бүтээл хүлээн авах шаардлагын дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоор үзнэ үү.
Энэхүү тэмцээн нь MOONTON Games компанийн хувьд бүтээлч байдал нь дэлхийн даяархи коммьюнити хамтдаа хөгжих үндэс гэсэн үзэл баримтлалын илэрхийлэл юм. MOONTON нь шинэ бүтээлч авьяастнуудыг дэмжин, ур чадвараа харуулах боломжийг өргөжүүлснээр дэлхийн хамгийн алдартай мобайл тоглоомын платформуудын нэг MLBB-д өөрсдийн бүтээлээ танилцуулах боломжийг олгож байна.
Уралдаан нь нийт 49,000 ам.долларын шагналын сантай бөгөөд MLBB-ийн үндсэн чиглэлтэй нийцсэн онцгой концепц бүтээл гаргасан уран бүтээлчдэд MOONTON Games-ийн олон улсын багтай хамтран, ирээдүйн баатрын скин бүтээхэд алсаас ажиллах боломж олгоно.
“Уралдааныг зохион байгуулсанаар, шагналын урамшуулалыг өгөөд зогсохгүй, ажлын байр бий болгох замаар бид уран бүтээлчдэд MLBB шиг олон улсын платформд дээр өөрсдийн онцгой бүтээлээ дэлхийд харуулах боломжийг олгоно хэмээн найдаж байна” хэмээн MLBB-ийн Ахлах дизайнер бөгөөд шүүгч Ма Хуй хэллээ.

Тэмцээнийг дэлхийн тоглоомын арт болон концепт дизайны салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд шүүнэ. Үүнд:
Ma Hui, Senior Concept Designer of MLBB
Wenjun Lin, Chief Artist of MLBB and a critically acclaimed Computer Graphics (CG) artist
Adrian Smith, internationally recognised concept artist known for his work on iconic IPs such as 'Warhammer 40,000' and 'Magic: The Gathering'
Ben Zhang, Principal Concept Artist of 'Overwatch', and contributor to the visual design of titles such as 'Hearthstone' and 'Diablo'
Тэдний оролцоо нь энэхүү тэмцээн зөвхөн community кампанит ажил биш гэдгийг харуулж байна. Энэ бол уран бүтээлчид, мэргэжлийн артистууд болон MLBB-ийн бүтээлч баг санал бодлоо солилцож, урлаачдын түүх, өөр өөр соёл, хэв маягаас тоглоомын баатрын дизайн хэрхэн хөгжиж болохыг судлах талбар болох юм.
MOONTON Games нь бүтээлч байдлыг компанийн соёл, ирээдүйн хөгжлийн үндэс хэмээн үзэж, уралдаан нь энэ зорилгын нэг хэсэг юм. MLBB-ийн дэлхий даяарх тоглогчид тоглоомоо хэрхэн мэдэрч байгааг илэрхийлэх, баатрын дизайн, түүний ертөнцөөс эхлээд хөгжим, цахим спортын контент, community-д суурилсан бүтээл бүрт MOONTON нь хөрөнгө оруулсаар байна.
Саяхан болсон 2026 NYX Game Awards арга хэмжээний үеэр MOONTON Games-ийн хөгжим болон аудио продакшны баг Moontunes Studios нь MLBB тоглоомоороо “Mobile Game – Best Music” болон “Mobile Game – Best Audio Design” төрөлд тэргүүн байрны шагналыг хүртсэн нь зөвхөн gameplay бус, олон төрлийн бүтээлч салбарт чадвараа хөгжүүлж байгааг харуулж байна.
“Бид өөр өөр соёл, урлагийн хэв маяг хэрхэн хоорондоо уялдаж, мөн хэрхэн зөрчилдөхийг хармаар байна. Мөн илүү олон шилдэг уран бүтээлчид MLBB-ийн тайзнаа өөрсдийн бүтээлээ дэлхийн тоглогчдод хүргэнэ гэж найдаж байна” хэмээн MLBB-ийн ерөнхий артист бөгөөд шүүгч Вэнжүн Лин хэлэв.
###
MOONTON Games-ийн тухай
2014 онд байгуулагдсан MOONTON нь тоглоом хөгжүүлэлт, хэвлэн нийтлэл, цахим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын видео тоглоомын компани юм. Дэлхий даяар 2,000 гаруй ажилтантай тус компани Индонез, Малайз, Сингапур, Филиппин, Латин Америк болон Хятадад оффистой. Тэд дэлхийн хэмжээнд олон алдартай мобайл тоглоом амжилттай гаргаж, 30 гаруй орны засгийн газар, цахим спортын байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагаа тогтоогоод байна. Mobile Legends: Bang Bang нь компанийн гол тоглоом бөгөөд дэлхийн хамгийн алдартай мобайл MOBA тоглоомуудын нэг юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://en.moonton.com сайтаас авна уу.
About Mobile Legends: Bang Bang
Mobile Legends: Bang Bang нь багийн ажиллагаа болон стратегиар дамжуулан community-г нэгтгэдэг дэлхийн хамгийн алдартай мобайл, Multiplayer Online Battle Arena (MOBA) төрлийн тоглоомуудын нэг юм. 1.5 тэрбум гаруй таталт, сар бүрийн 110 сая идэвхтэй хэрэглэгчтэй тус тоглоом нь 80 гаруй улсын хамгийн их тоглогддог шилдэг 10 тоглоомд багтдаг. Ази, Номхон далайн бүс нутагт хүчтэй байр суурьтай бөгөөд 139 орноос тоглогдог, дэлхийн хэмжээний цахим спортын экосистемийг бүрдүүлсэн юм.
Уралдааны сэдэв: Era of Awakening - The Clash of Two Destinies
Сэдэв 1: The Awakened соёл иргэншил
Технологи ноёрхсон ертөнцөд The Awakened (хүмүүс) бодит байдлын кодыг дахин бичих чадвартай юм. Доод түвшнийхэн нь өөрсдийгөө мөнх бус хэмээн ойлгож, харин дээд түвшнийхнээ бурхан мэт шүтдэг супер хүчний харгис өв залгамжлагч нар нийгмээ дахин тодорхойлдог.
Сэдэв 2: The Immortal Bloodline соёл иргэншил
Үхэшгүй мөнх байгаа нь хараал болж, илд ч, ид шид ч тэдний амийг тасалж чадахгүй. Харин домогт өгүүлснээр эртний нэгэн Bloodline “жинхэнэ үхэл”-ийг өгч чадах хүчийг эзэмшдэг. Тэдний эрэлхийлдэг зүйл нь үхэшгүй байдал биш, харин аврал юм.
Эдгээр хоёр соёл иргэншил цаг хугацаа, орон зайны ан цав дээр учран золгох юм.
Өөрийн сэдвээ сонгож, баатрын скинээ урлаж, дэлхий дахинд өөрийгөө харуулаарай.
Уралдаанд оролцогч нь дээрх хоёр сэдвээс аль нэгийг сонгон, тухайн сэдэвтээ тохирсон баатрын skin series бүтээх шаардлагатай. Оролцогч бүр 5 өөр lane-ээс тус бүр нэг баатар сонгон бүрэн skin series зохиож, өөрийн бүтээсэн ертөнцийн үзэл санаагаа товч тайлбарлан бичнэ.
Тэмцээнд сонгогдсон баатрууд
Gold Lane | EXP Lane | Mid Lane | Jungle | Roam |
Natan | Bane | Eudora | Joy | Franco |
Hanabi | Uranus | Kimmy | Sun | Hilda |
Claude | Jawhead | Odette | Harley | Estes |
Beatrix | Terizla | Yve | Balmond | Matilda |
Clint | Alice | Valentina | Aulus | Atlas |
Бүтээлээ ирүүлэх заавар
Сэдэв сонголт: Оролцогч бүр зөвхөн нэг сэдэв сонгон, түүнд тохирсон бүрэн skin series бүтээнэ.
Дизайны агуулга: 5 өөр lane-ийн баатруудын скинийг агуулсан, цогц character design зургийг бүтээнэ.
Илгээх бүрдэл:
5 дүрийн эцсийн бүтээлийг нэгтгэсэн group display image
5 дүрийн дизайны явцын draft-ууд (sketch, line art, rendering process гэх мэт)
Өөрийн бүтээлч санаа, концепцийн товч тайлбар
Дизайны зарчим: Дүрийн дүрслэл болон зан чанар нь сонгосон MLBB баатрын анхны төрхтэй нийцсэн байх ёстой.
Зургийн чанарын шаардлага: Character design зураг нь хамгийн багадаа 300dpi нягтаршилтай, өргөн нь 8000px-аас багагүй байна.
Формат: PNG + PSD, нэг файлын хэмжээ 50MB-аас хэтрэхгүй.
Уралдааны журам
1. Оролцох эрх: Дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид нас, үндэс угсаа, мэргэжлээс үл шалтгаалан оролцох боломжтой. Зөвхөн хувь хүн оролцох бөгөөд багийн бүтээл хүлээн авахгүй.
2. Шинэ бүтээлийн шаардлага: Бүтээл нь зөвхөн энэ тэмцээнд зориулж шинээр бүтээсэн, өмнө нь олон нийтэд дэлгэгдээгүй байх ёстой. Мөн бусад уран бүтээлчийн IP дээрхи бүтээл, кино, телевиз, тоглоомын төслүүдэд ямар нэг хэлбэрээр тусгагдаагүй байх ёстой.
3. Оригинал бүтээлийн шаардлага: Бүх бүтээл бүрэн эх хувиараа байх ёстой. Бүтээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн Generative AI ашиглан хийхийг хатуу хориглоно. AI ашигласан нь илэрвэл оролцогчийг шууд хасна. Шаардлагатай тохиолдолд зохион байгуулагч нь олгосон шагнал, мөнгөн урамшууллыг буцаан авах эрхтэй.
4. Бүтээл илгээх: Бүх бүтээлийг тэмцээний албан ёсны хуудсаар дамжуулан илгээх бөгөөд хугацаа дуусахаас өмнө засварлах боломжтой.
5. Шалгаруулах арга: Тэмцээнийг салбарын шилдэг дөрвөн уран бүтээлчээс бүрдсэн шалгаруулалтын баг шүүнэ. Урьдчилсан шатанд шүүгч бүр бүтээлүүдийг үзэж, тэдгээрээс нэр дэвшүүлнэ. Дор хаяж нэг шүүгчээс санал авсан бүтээл финалын шатанд шалгарна. Финалд шүүгчид дахин санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан бүтээлүүд дарааллаар ялагч болно. Тэнцсэн тохиолдолд шүүгчид хамтын хэлэлцүүлгээр эцсийн шийдвэр гаргана. Шүүгчдийн шийдвэр нь эцсийн бөгөөд хууль ёсны хүчинтэй байна.
6. Бүтээлийг шалгаруулах: Бүтээлч өвөрмөц байдал, уран сайхны илэрхийлэл, сэдэвтэй нийцсэн байдалд үнэлгээ өгч шалгаруулна.
7. Оюуны өмч: Тэмцээнд бүтээл илгээснээр оролцогч тухайн бүтээлийнхээ зохиогчийн эрхийг зохион байгуулагчид бүрэн эхээр нь, байнгын бөгөөд буцаах боломжгүйгээр шилжүүлсэнд тооцно. Нарийвчилсан нөхцөл нь Copyright Transfer Agreement-аар зохицуулагдана.
8. Хориглох агуулга: Бүтээлд хууль бус, гүтгэлэг, садар самуун, ялгаварлан гадуурхсан эсвэл хувийн нууц зөрчсөн агуулга байж болохгүй.
9. Дүрмийг хүлээн зөвшөөрөх: Оролцогч бүр бүртгүүлэхээс өмнө бүх дүрэм, мэдээллийг анхааралтай уншсан байх ёстой. Амжилттай бүртгүүлсэн тохиолдолд тэмцээний бүх дүрмийг зөвшөөрсөнд тооцно. Дүрэм зөрчсөн оролцогчид болон бүтээлүүдэд зохион байгуулагчийг тэмцээнээс хасах, шагналыг цуцлах хүртэл шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй.
10. Хууль эрх зүйн хариуцлага: Оролцогч өөрийн бүтээлтэй холбоотой бүх хууль эрх зүйн хариуцлагыг бүрэн хүлээнэ. Хэрэв гуравдагч этгээд нэхэмжлэл гаргах, шүүхэд хандах эсвэл зохион байгуулагчид торгууль, хохирол учруулсан тохиолдолд оролцогч бүх зардлыг бүрэн хариуцна.
11. Бүтээлээ илгээх эцсийн хугацаа: 2026 оны 6-р сарын 19-ний Баасан гарагийн 24:00 цаг (UTC+8).
12. Ялагч зарлах: Ялагчдыг 2026 оны 7-р сард тэмцээний албан ёсны вэбсайтаар зарлана.
13. Уралдааны дүрмийг тайлбарлах эрх: Энэхүү тэмцээний дүрмийн хүрээнд дүрмийг тайлбарлах эрх зохион байгуулагчид хадгалагдана. Дүрэмд тусгагдаагүй асуудал, маргааныг шударга ёсны зарчмаар шийдвэрлэнэ. Top of FormBottom of Form







Comments