top of page

Монголын цахим спортын долоо хоногийн тойм | 2026.09.07–13

11 minutes ago
3 min read

Цахим спортын долоо хоногт FISSURE Playground #3 тэмцээнд Монголын The MongolZ, 5star eSports багууд өрсөлдсөнөөс 5star eSports плей-оффын эрхийн төлөөх тоглолтод хүрлээ. MLBB-ийн ESN National Championship League Season 1 плей-оффт өрсөлдөх дөрвөн баг тодорч, ANIMO Festival 2026 AIC Steppe Arena-д зохион байгуулагдав.


цахим спортын долоо хоногийн тойм
Дүрсний эх сурвалж: 5star esports
🗺️ Counter-Strike 2

Хятадад болсон FISSURE Playground #3 тэмцээнд Монголын The MongolZ, 5star eSports багууд өрсөлдлөө. The MongolZ MIBR болон 5star eSports-т ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв.

5star esports эхний тоглолтод 9z Team-д 0:2-оор ялагдсан ч доод хүснэгтэд The MongolZ, Astralis багуудыг тус бүр 2:0-ээр хожиж, плей-оффын эрхийн төлөө G2 Esports-той тоглолоо. Тэд энэ тоглолтод ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Legacy финалд G2 Esports-ийг 3:0-ээр хожиж аварга боллоо.


PGL Masters Bucharest 2026 тэмцээний Зүүн Азийн Хаалттай шалгаруулалт5star eSports, The Huns Esports, NEXVOID, Хятадын TYLOO багууд өрсөлдлөө. Сүүлийн тоглолтод TYLOO NEXVOID-ыг 2:0-ээр хожсоноор Монголын гурван баг үндсэн тэмцээний эрх авч чадсангүй.


Есдүгээр сарын 13-ны Valve-ийн Азийн чансаагаар The MongolZ 1395 оноотой тэргүүлж, TYLOO 1371 оноотой 24 онооны зөрүүтэй удаалж байна. 5star eSports 1046 оноотой зургаадугаар байрт бичигджээ.


NEXVOID, LEGAM багууд есдүгээр сарын 14-15-нд болох Stake Ranked Episode 5 тэмцээний Нээлттэй шалгаруулалт-д оролцохоор бүртгүүллээ. Тус шалгаруулалтаас дөрвөн баг Хаалттай шалгаруулалт-д оролцох эрх авна.


MESA Pro Series: Fall 2026 тэмцээний бүртгэл есдүгээр сарын 21-27-нд явагдаж, Нээлттэй шалгаруулалт есдүгээр сарын 28-29-нд болно. Шалгарсан найман баг 3,000 ам.долларын шагналын сантай үндсэн тэмцээнд аравдугаар сарын 6-11-нд өрсөлдөнө.

цахим спортын долоо хоногийн тойм
Эх сурвалж: MESA

Азийн ZOWIE eXTREMESLAND CS Asia Open 2026 тэмцээнийг энэ долоо хоногт зарлалаа. 12 багтай үндсэн тэмцээн арванхоёрдугаар сарын 16-20-нд Шанхай хотод 150,000 ам.долларын шагналын сантай болох бөгөөд дөрвөн баг Valve-ийн чансаагаар уригдаж, найман баг урьдчилсан шатнаас шалгарна.


М.Азбаяр ‘Senzu’, Б.Аюуш ‘Mzinho’ нарын BC.Game дараагийн саруудад ROG Journey Autumn 2026, DraculaN Season 7, XSE Pro League Luoyang 2026 тэмцээнүүдэд оролцоно.


⚔️ Dota 2

Монгол тоглогчид BLAST SLAM IX тэмцээний хоёр бүсийн шалгаруулалтаас үндсэн тэмцээний эрх авлаа. ‘sanctity-’, ‘Se’ нарын Dawn Bulls Европын Хаалттай шалгаруулалт-аас, ‘NARMAN’Team Nemesis Зүүн Өмнөд Азийн Хаалттай шалгаруулалт-аас тус тус шалгарлаа.

BLAST SLAM IX арваннэгдүгээр сарын 20-29-нд болно.


Монгол тоглогч ‘423’-ийн Klim Sani4 EPL Masters II тэмцээний дээд хүснэгтийн хагас шигшээд Natus Vincere-тэй тоглох хүртэл амжилттай өрсөлдлөө.


Монголын ЯЧЁ123 EPL World Series: Southeast Asia Season 17 тэмцээнд өрсөлдөж, одоогоор хэсгийн шатны гуравдугаар байрт бичигдэж байна.


📲 MLBB

Монголын анхны албан ёсны MLBB лиг ESN National Championship League Season 1-ийн Regular Season өндөрлөж, The MongolZ хүснэгтийг нэгдүгээр байраар дуусгалаа.

The MongolZ, Echelon, The Akatsuki, Team Mio багууд плей-оффт шалгарсан бөгөөд шийдвэрлэх тоглолтууд есдүгээр сарын 18-20-нд болно.

Монгол тоглогчид ‘MuMu’, ‘Xeno’ нар Саудын Арабын Team Falcons багт нэгдэж, MPL MENA Season 10 тэмцээнд өрсөлдөж эхэллээ. Тэд одоогийн байдлаар нэг хожил, нэг хожигдолтой бөгөөд тэмцээн аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.


🪖 PUBG Mobile

Стриймэр MIO E-Sahin Esports-ийн бүрэлдэхүүнийг авч, Team MIO нэрээр PUBG Mobile-д өрсөлдөхөөр боллоо. Бүрэлдэхүүнд ‘Icy’, ‘Apex’, ‘Godless’, ‘Coi’ нар багтаж байна.


цахим спортын долоо хоногийн тойм
Эх сурвалж: Team MIO

Монголын Aurora Gaming, Team MIO, The MongolZ багууд есдүгээр сарын 18-нд эхлэх PMGO 2026 Season 2 — EECA Finals тэмцээнд оролцоно. Aurora Gaming урилгаар, Team MIO-гийн одоогийн бүрэлдэхүүн болон The MongolZ үндэсний аваргаас тус тус эрхээ авсан юм.


The MongolZ багийн дасгалжуулагчаар ‘Skryyy’ ажиллахаар боллоо.


🕹️ Бусад мэдээ

Есдүгээр сарын 12-13-нд AIC Steppe Arena-д анимейшн, комикс, gaming болон бүтээлч үйлдвэрлэлийн ANIMO Festival 2026 зохион байгуулагдлаа.

Фестивалийн үеэр game hackathon, cosplay, animation screening зэрэг арга хэмжээ болж, Монгол болон Японы уран бүтээлчид, студи, бүтээлч салбарын төлөөллүүд оролцов.


Монгол тоглогч ‘CXIX666’-тай Хятадын Unsettled Resentment VALORANT China Evolution Series 2026: Act 3 тэмцээний хагас шигшээд шалгарч, KeepBest Gaming-тай тоглохоор болов.


📆 Ирэх долоо хоногт
  • Stake Ranked Episode 5 — Нээлттэй шалгаруулалтЕсдүгээр сарын 14–15Оролцох багууд: NEXVOID, LEGAM

  • PMGO 2026 Season 2 — EECA FinalsЕсдүгээр сарын 18-наасОролцох багууд: Aurora Gaming, Team MIO, The MongolZ

  • ESN National Championship League Season 1 — Плей-оффЕсдүгээр сарын 18–20Оролцох багууд: The MongolZ, Echelon, The Akatsuki, Team Mio

 Монголын цахим спортын долоо хоногийн тоймоор ирэх долоо хоногт уулзъя.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page