top of page

Монголын цахим спортын долоо хоногийн тойм | 2026.09.01–06

Энэ долоо хоногт BLAST Premier Open Ulaanbaatar 2027 тэмцээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монголын анхны албан ёсны MLBB лиг эхэллээ. CS2 төрлөөр 5star eSports FISSURE Playground #3 тэмцээний эрхээ авсан бол The Huns Esports, NEXVOID багууд PGL Masters Bucharest 2026 тэмцээний дараагийн шатанд шалгарлаа.


🌐 Хамтын ажиллагаа

MESA 2027 оны тавдугаар сарын 10-23-нд Улаанбаатар хотод болох BLAST Premier Open Ulaanbaatar 2027 тэмцээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд BLAST-ийн зах зээл, хот хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард Монголд хүрэлцэн ирж оролцов. Энэ мэдээг цахим спортын долоо хоногийн онцлохоор нэрлэж байна.

цахим спортын долоо

Зүүн гар талаас: MESA-ийн Ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин, Blast-ийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Жэймс Вүүллард



🗺️ Counter-Strike 2

5star eSports GGMedia Challenger Series Season 2 тэмцээнд түрүүлж, FISSURE Playground #3 тэмцээнд оролцох эрхээ авлаа. Ингэснээр тус тэмцээнд Монголын The MongolZ, 5star eSports гэсэн хоёр баг өрсөлдөхөөр болов.


The MongolZ FISSURE Playground #3 тэмцээнд Techno4k-ийн оронд Т.Анарбилэг ‘Cobrazera’-тай оролцохоор боллоо. Баг Б.Гарьдмагнай ‘Blitz’, А.Өсөхбаяр ‘910’, Т.Анарбилэг ‘Cobrazera’, Ч.Золбаяр ‘Tikuak’, Д.Ирээдүй ‘Darkmeister’ нарын бүрэлдэхүүнтэй өрсөлдөнө.

цахим спортын долоо

Ч.Золбаяр ‘Tikuak’, А.Өсөхбаяр ‘910’, Т.Анарбилэг ‘Cobrazera’,

Д.Ирээдүй ‘Darkmeister’ Б.Гарьдмагнай ‘Blitz’, Эх сурвалж: The MongolZ


IEM Beijing 2026 тэмцээний Азийн шалгаруулалтад Монголын The Huns Esports, NEXVOID багууд өрсөлдсөн ч үндсэн тэмцээний эрх авч чадсангүй. NEXVOID Хятадын Rare Atom-ыг 2:1 харьцаагаар хожсон ч дараагийн шатанд тэмцээнээ өндөрлүүлэв.


The Huns Esports, NEXVOID багууд PGL Masters Bucharest 2026 тэмцээний Зүүн Азийн Нээлттэй шалгаруулалт-ыг давж, Хаалттай шалгаруулалт-д оролцох эрхээ авлаа. Азийн Valve чансааны наймдугаарт бичигдэж буй 5star eSports мөн Хаалттай шалгаруулалт-д урилгаар оролцохоор болов.


М.Азбаяр ‘Senzu’, Б.Аюуш ‘Mzinho’ нарын BC.Game PGL Masters Bucharest 2026 тэмцээний Нээлттэй шалгаруулалтEAC-д ялагдаж, дараагийн шатанд шалгарч чадсангүй. Тус баг дараагийн тэмцээнүүдийн бэлтгэлээ хангахаар Сербид bootcamp хийж байна.


Монгол тоглогч ‘Laxiee’-тай Индонезийн Alter Ego болон Монголын MGLBROS Нээлттэй шалгаруулалт-ыг давж, DFRAG Invitational 2026 тэмцээний Хаалттай шалгаруулалт-д оролцох эрхээ авлаа. Тус шат есдүгээр сарын 7-8-нд болно.


⚔️ Dota 2

Монгол тоглогч ‘423’-ийн Klim Sani4 EPL Masters II тэмцээний хэсгийн шатанд нэгдүгээр байрт бичигдэж байна. Тэмцээн есдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.


Монголын ЯЧЁ123 баг EPL World Series: Southeast Asia Season 17 тэмцээнд өрсөлдөж байна.


📲 MLBB

ESN National Championship League Season 1 есдүгээр сарын 3-нд эхэлснээр Монголын MLBB-ийн анхны албан ёсны лиг эхэллээ.

The Akatsuki, The Uchiha Clan, The MongolZ, Team Arcana, Laestrygonians, Echelon, Team Mio, Stallion гэсэн найман баг өрсөлдөж, шилдэг хоёр нь MCT EA ULAANBAATAR тэмцээнд оролцох эрх авна.

Стриймэр MIO өөрийн MLBB-ийн Team Mio багийг байгууллаа. Тус баг ESN National Championship League Season 1-ийн найман оролцогчийн нэгээр өрсөлдөж байна.


🕹️ Бусад

Монгол тоглогч ‘CXIX666’-тай Хятадын Unsettled Resentment Нээлттэй шалгаруулалт-ыг давж, VALORANT China Evolution Series 2026: Act 3 тэмцээнд оролцох эрхээ авлаа. Есдүгээр сарын 3-нд эхэлсэн тус тэмцээн хасагдах журмаар явагдаж байгаа бөгөөд Unsettled Resentment эхний шатанд Trace Esports-той учраа таарав.


Стриймэр MIO өөрийн MLBB-ийн Team Mio багийг байгууллаа. Тус баг ESN National Championship League Season 1-ийн найман оролцогчийн нэгээр өрсөлдөж байна


📆 Ирэх долоо хоногт
цахим спортын долоо

Эх сурвалж: Animo festival

FISSURE Playground #3 тэмцээн эхэлж, Монголын The MongolZ, 5star eSports багууд өрсөлдөнө.


PGL Masters Bucharest 2026 тэмцээний Зүүн Азийн Хаалттай шалгаруулалтThe Huns Esports, NEXVOID, 5star eSports багууд өрсөлдөнө.


Есдүгээр сарын 12-13-нд Steppe Arena-д Animo Festival 2026 болно. Энэ жилийн фестивалиар Short Animation, Cosplay, Art Toy, Game Hackathon, Comic & Manga зэрэг уралдаан, арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page