Монголын цахим спортын наймдугаар сарын тойм | 2026.08.01–31
Монголын цахим спортын баг, тамирчид наймдугаар сард олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай өрсөлдлөө. PUBG Mobile World Cup 2026-д Aurora Gaming гуравдугаар байр эзэлсэн бол The MongolZ CS2 төрлийн Esports World Cup 2026-г шөвгийн 16-д өндөрлүүлэв.

Counter-Strike 2
Наймдугаар сарын 12-23-нд Парист болсон Esports World Cup 2026-д өмнөх жилийн аварга The MongolZ цолоо хамгаалахаар оролцож, Magic болон paiN Gaming-ийг буулган авч плей-оффт шалгарлаа.
Шөвгийн 16-д Team Falcons-т 0:2 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж, 35,000 ам.долларын шагнал хүртэв.
М.Азбаяр ‘Senzu’, Б.Аюуш ‘Mzinho’ нарын BC.Game Esports World Cup 2026: Open Qualifier-ийн плей-оффт шалгарч, OG-г хожсон ч 100 Thieves-т ялагдан үндсэн тэмцээний эрх авч чадсангүй.
Улмаар IEM Beijing 2026: Global Open Qualifier-т хоёр хожил авсан ч шийдвэрлэх тоглолтод Nemiga Gaming-д 11:13-аар ялагдаж, хаалттай сонгон шалгаруулалтад шалгарсангүй.
Наймдугаар сарын 23-24-нд болсон IEM Beijing 2026: Asian Open Qualifier-т The Huns Esports, NEXVOID, Chinggis Warriors, 5star eSports өрсөлдсөнөөс The Huns Esports, NEXVOID дараагийн шатны эрхээ авлаа.
Тэд есдүгээр сарын 2-нд эхлэх Asian Qualifier-т IEM Beijing 2026 үндсэн тэмцээний Азийн бүсийн нэг эрхийн төлөө өрсөлдөнө.
Moscow Cyber Games 2026: Asian Qualifier-т Монголын 5star eSports, The Huns Esports, Chinggis Warriors, NEXVOID болон ‘Laxiee’-тай Alter Ego оролцлоо.
Сонгон шалгаруулалтын дүнд 5star eSports, The Huns Esports, Alter Ego аравдугаар сарын 31-нд Москва хотод болох үндсэн LAN тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх ESL Challenger League Season 52: Asia — Cup #1 тэмцээнд Монголын NEXVOID, The Huns Esports, Chinggis Warriors, 5star eSports, Banzai, Legam, QuantmX болон ‘Laxiee’-тай Alter Ego өрсөлдлөө.
Тэднээс NEXVOID финалд шалгарч, Asia-Pacific бүсийн дараагийн шатны эрхийн төлөө өрсөлдөхөөр болов.
Наймдугаар сарын 24-ний VRS дэлхийн чансаагаар The MongolZ 239 оноотой 14-р байрт, М.Азбаяр ‘Senzu’, Б.Аюуш ‘Mzinho’ нарын BC.Game 40 оноотой 48-р байрт эрэмбэлэгдэв.
Dota 2
Наймдугаар сарын 29-30-нд болсон RES Unchained 5: BLAST SLAM VIII Southeast Asia Closed Qualifier-т Монголын Trailer Park Boys оролцлоо. Тэд шөвгийн наймд Филиппиний Execration-д 0:2 харьцаагаар ялагдсанаар сонгон шалгаруулалтаа өндөрлүүлэв.
Монгол тоглогч ‘423’-ийн Klim Sani4 European Pro League Masters II тэмцээний Play-In шатыг давж, үндсэн тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Наймдугаар сарын 30-нд эхэлсэн үндсэн шатанд 16 баг өрсөлдөх бөгөөд тэмцээн есдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 5-нд болсон нэг сая ам.долларын шагналын сантай Games of the Future 2026 тэмцээнд Монгол тоглогч NARMAN, sanctity нарын GLYPH баг өрсөлдлөө. Тэд тэмцээнийг 5-8-р байрт өндөрлүүлэв.
PUBG Mobile
Наймдугаар сарын 6-16-нд болсон PUBG Mobile World Cup 2026-д Монголын Aurora Gaming гуравдугаар байр эзэлж, 210,000 ам.долларын шагнал хүртлээ.
Тэмцээний аваргаар Туркийн S2G Esports тодорсон бол Aurora Gaming дэлхийн аваргын тавцанд дахин эхний гурван байрт шалгарсан амжилт үзүүлэв.
PUBG MOBILE NATIONAL CHAMPIONSHIP MONGOLIA — FALL 2026 тэмцээний Grand Final-д Монголын шилдэг 16 баг өрсөлдсөнөөс The MongolZ, E-sahin Esports PMGO EECA Regional Finals тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээний Top Fragger-аар Golden Ticket багийн ‘StayWithMe’ тодров.
MLBB
Наймдугаар сарын 4-9-нд болсон MLBB төрлийн Games of the Future 2026 тэмцээнд Монголын The MongolZ оролцож, 13-16-р байрт тэмцээнээ өндөрлүүлэв.
ESN National Championship League Season 1 тэмцээнийг есдүгээр сарын 3-наас эхлэхээр болж, Монголын MLBB анх удаа бүрэн хэмжээний дотоодын лигтэй болжээ. Нээлттэй сонгон шалгаруулалтаас зургаан баг шалгарч, урилгаар оролцох хоёр багтай нийлэн найман баг Regular Season-д өрсөлдөнө. Шилдэг хоёр баг MCT EA ULAANBAATAR тэмцээний эрхийг авна.
MCT EA ULAANBAATAR тэмцээнийг аравдугаар сарын 31-нээс Улаанбаатар хотод зохион байгуулахаар зарлав. Тус тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Японы багууд оролцож, M8 буюу 2026 оны MLBB дэлхийн аваргын эрхийн төлөө өрсөлдөнө.
Монголын хоёр баг дотоодын ESN National Championship League Season 1-ээс эрхээ авах юм.
The MongolZ наймдугаар сард MLBB бүрэлдэхүүндээ Aizn, Garou, Bankai нарыг шинээр нэгтгэлээ.
Шинэ бүрэлдэхүүнд EXP — Bankai, GOLD — Garou, MID — Mayki, ROAM — Aizn, JUNGLER — Zxaura нар багтав.
Бусад
EA SPORTS FC төрлийн Esports Nations Cup тэмцээний Азийн сонгон шалгаруулалтаас Монголын шигшээ багийн тамирчин А.Есөнхүсэл шалгарч, үндсэн тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэрээр EA SPORTS FC төрлөөр 2022 оноос хойш дотоодын болон олон улсын арав гаруй тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөж байна.
Шанхай хотод зохиогдож буй Dota 2-ын The International 2026 тэмцээний косплэй уралдаанд Монголын CHINBALUS нь Omniknight баатрын дүрээр тэргүүн байр эзлэв. Тэрээр өмнө нь Герман улсад болсон TI 2025-ийн косплэй тэмцээний шилдэг аравт шалгарч байжээ.
MESA Kharkhorum Festival-ийн үеэр хоёр өдрийн турш цахим спортын үйл ажиллагаа зохион байгуулж, CS2 1v1 Challenge тэмцээн явууллаа.
Мөн PUBG Mobile World Cup 2026-д гуравдугаар байр эзэлсэн Aurora Gaming багийн тоглогчидтой уулзах арга хэмжээ зохион байгуулав.
ESN eSports Network Esports World Cup 2026 тэмцээнийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хоёр сарын турш дамжуулж, нийт 11 төрлийн тэмцээнийг үзэгчдэд хүргэлээ.







Comments