Монголын цахим спортын тойм | 2026.01.12 –01.18
- Ariunzayat Yunren
- 23 minutes ago
- 2 min read
Энэ долоо хоногийн мэдээгээ хүргэж байна. The MongolZ баг IEM Rio 2026-г өнжихөөр болж, Европын PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд оролцохоор боллоо. Үүний зэрэгцээ IHC esports CS2 төрлийн багаа тарааж, Team Zone баг MLBB-ийн M7 дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдсөн бол PUBG Mobile болон Dota 2-ын төрөлд Монгол багууд олон улсын тэмцээнүүдэд амжилттай тоглож байна.
Counter-Strike 2 (CS2)
Zhi-Tech Elite Masters тэмцээний Хаалттай сонгон шалгаруулалтаас Chinggis Warriors, The Huns багууд шалгарч, Playoffs шатанд тоглохоор боллоо. Харин Eruption багийн хувьд өнөөдрийн тоглолтоор шийдэгдэнэ.
IHC esports байгууллага CS2 төрлийн багаа тарааснаа албан ёсоор зарлалаа. Энэ нь тэдний сүүлд үлдсэн цахим спортын бүрэлдэхүүн байсан юм.
· The MongolZ баг тэмцээний хуваарь шахуу байгаатай холбоотойгоор IEM Rio 2026-г өнжихөөр болжээ.Харин 2-р сарын 14–22-нд VRS жагсаалтын шилдэг 16 баг өрсөлдөх, 1,250,000 ам.долларын шагналын сантай, PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд оролцоно
ESEA League Season 56 тэмцээний Азийн шалгаруулалтад манай улсын 32 баг өрсөлдөж байна. Улирал 3-р сарын 2 хүртэл үргэлжилнэ
Mobile Legends: Bang Bang (MLBB)
Team Zone баг M7 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Swiss шатнаас өндөрлүүллээ. Тэд Wild Card шатнаас шалгарч, Crossover шатанд өрсөлдөн үндсэн тэмцээний эрхээ авсан.
PUBG Mobile (PUBGM)
Champions Esports баг шинэ бүрэлдэхүүнээ танилцуулсны дараахан, 1-р сарын 16-нд эхлэх
Пакистаны Ерөнхий сайдын Залуучуудын хөтөлбөр-өөс зохион байгуулж буй PUBG Mobile QuickTopups Showdown Asia (C-tier) тэмцээнд өрсөлдөж байна.
Мөн The MongolZ, Sky Force багууд $3,569 шагналын сантай PUBG Mobile QuickTopups Showdown – Asia (C-tier) тэмцээний Grand Final шатанд шалгарч үлдсэн байна.

Dota 2
EPL Championship Season 1 тэмцээнд оролцож буй Inner Circle багт Se, 423 нар тоглож байна.
ESL One Birmingham 2026 – Eastern Europe Closed Qualifier тэмцээнд Inner Circle баг 3-р байр эзэллээ. Эхний хоёр баг үндсэн тэмцээнд шалгарах байсан юм.
ESL One Birmingham 2026 – Southeast Asia Closed Qualifier тэмцээндYACHE123 баг 5-р байр эзэлжээ.
DreamLeague Season 28 Зүүн Өмнөд Азийн хаалттай шалгаруулалтад Trailer Park Boys баг 7–8-р байр эзэлж байна.
Монголын цахим спортын тоймын дараагийн дугаар хүртэл баяртай.











Comments