top of page

I am BAAAAAACK

Цахим спортын эртний байгууллагуудын нэг гэж хэлж болох Luminosity Gaming үүсгэн байгуулагч Steve Maida-д эргэн иржээ. Түүний linkedin хаяг дээрээ доорхи пост олон хүний талархлыг хүртсэн байна.


I am BAAAAAACK
Luminosity Gaming. DreamHack open 2015. fallen, steel, coldzera, boltz, fer

БИ БУЦААД ИРЛЭЭ! Luminosity Gaming-ээ дахин өөрийн болголоо!

Вааав… Хаанаас нь эхлэх вэ! Амьдралын нэгэн тойрог давтагдаж байна.

Хүүхэд байхдаа, аавынхаа байшингийн доод өрөөнд нь (basement) Luminosity-гээ эхлүүлж байсан. Тэр үедээ, ийм хэмжээнд хүрнэ гэж, эсвэл нэг өдөр үүнийгээ Vancouver Canucks-т зарах хүртлээ томорно гэж төсөөлж байгаагүй.

Тухайн үед би зүгээр л тоглоомдоо ухаангүй дурласан, байнга дэмжиж байх гоё логотой Counter-Strike-ийн гоё багтай болохыг хүсдэг байв.

16 настайгаасаа эхлээд Counter-Strike тоглож, тэмцээнүүдэд оролцож явсан миний мөрөөдөл байсан.

Тиймдээ ч би тав тухтай корпорацийн ажлаа орхин эрсдэл гаргаж, мөрөөдлөө сонгосон. Хүсэл тэмүүлэл минь тийм хүчтэй байсан болохоор ажлаа өгсөн өдрөө л гэртээ яаран очоод брэндийн өнгө төрх, лого, бүх дизайнаа эхнээс нь хийж эхэлсэн.

Бараг гурав хоног нойргүй ажилласаны эцэст шөнийн гурван цагт гэрт маань түргэн тусламжийнхан ирж байсан удаатай. Зүрхний шигдээсээр өвдсөн байх гэж бодсон хэрэг л дээ. (Сануулахад: дараагийн удаа ажилдаа дарагдсан ч хоолоо идэж байгаарай)

Сайхан дурсамжаасаа хуваалцъя. Luminosity-г эхлүүлээд удаагүй байсан би ойролцоох худалдааны төвийн хоолны газар сууж байтал  Luminosity-гийн цэнхэр цахилгаантай hoodie өмссөн нэг хүү аавтайгаа хамт өнгөрсөн. Би бүүр алмайрч гайхан, би зөв зүйл хийж байгаагаа мэдсэн юм.

Энэ бүхэн амьдралын минь үнэхээр гайхалтай бас галзуу нэгэн үе байлаа. Өөрөө эхлүүлсэн тэр нандин бүхнээ дахин өөрөө удирдах боломжтой болсондоо туйлын баяртай байна. Надад энэ бүх зүйл үнэхээр асар их үнэ цэнтэй.

Олон жилийн турш намайг дэмжсэн тэр хүмүүст БАЯРЛАЛАА.

Ирээдүйг сэтгэл догдлон хүлээж байна! I am BAAAAAACK


Luminosity gaming

Luminosity Gaming нь 2015 онд Канадын Торонто хотод байгуулагдсан Хойд Америкийн цахим спортын байгууллага юм. Хэдийгээр CS төрлийн багаа эхэлж байгуулсан ч 2019 онд багаа татан буулгасан.

Харин энэ байгууллага League of LegendsSmash Bros.Fortnite, and Rocket League төрлийн багуудтай, тэмцээн уралдаанд ч тогтмол оролцож байсан.

 

2025 оны 8-р сар  Enthusiast Gaming нь эзэмшлийн байгууллагуудыг (Omnia Media, GameCo Esports Canada—Luminosity гэх мэт) Vertiqal Studios-д шилжүүлсэн тухай TMX Newsfile мэдээлж байсан юм. Гэвч хэдхэн сарын дараа Vertiqal Studios-ийн эзэмшил байх хугацаандаа контент бүтээгчид, хуучин ажилтнууд, гэрээт гүйцэтгэгчид “ажлын хөлс хойшилсон” тухай олон нийтэд удаа дараа мэдэгдэж, шүүмжлэл дагуулж байсан бөгөөд тус компани ийнхүү Luminosity-ийн брэндийг буцаан худалдаханд хүргэжээ.

The Esports Advocate дээр бичсэнээр “Luminosity-ийн хөрөнгө (asset)-ийг худалдан авахдаа C$300,000 (канад доллар) төлсөн бөгөөд үүн дээр нэмэгдэн, Sales Agency Agreement-ийн хүрээнд C$125,000 хэмжээний орлого төвлөрмөгц Vertiqal-д төлөгдөх C$125,000-ын нэмэлт төлбөрийг тусгасан болно. Өмчлөл шилжихээс өмнө үүссэн бүх хуучин өр төлбөр, хариуцлага, мөн контент бүтээгчдэд төлөх өр төлбөрийн асуудлыг Vertiqal бүрэн хариуцна. Худалдан авагч тал зөвхөн Luminosity брэндийн цаашдын үйл ажиллагаа болон дахин сэргээн босголтод бүрэн төвлөрөх болно,” гэжээ.


Vertiqal Studios гэж юу вэ?

Vertiqal Studios (өмнө нь Gamelancer Media) нь Хойд Америкт төвтэй дижитал медиа компани бөгөөд богино хэмжээний видео контент үйлдвэрлэл, social-first нийтлэл/түгээлтийн чиглэлээр мэргэшсэн байгууллага юм. TikTok, Instagram, YouTube, Snapchat зэрэг платформ дээр gaming болон lifestyle контентоор дамжуулан Gen Z, Millennial үзэгчдэд чиглэсэн олон үзэлттэй контент бүтээж, брэндүүдийн томоохон дижитал кампанит ажлыг хэрэгжүүлдэг. Энэ студи нь

  • 52M+ дагагч — компанийн өөрийн эзэмшил, өөрийн удирдлагатай сувгууд (Owned & Operated)

  • 363M+ дагагч — хамтрагч түншүүдийн сүлжээ (Partner Collective)

  • 100+ суваг — TikTok, Instagram, Snapchat зэрэг платформ дээрх Owned & Operated сувгууд

  • Өдөрт 50+ контент — өдөр бүр үйлдвэрлэдэг контентын тоо

  • Snapchat-ийн нийт үзэлтийн 4% — платформ дахь нийт viewership-ийн эзлэх хувь

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page