Долоо хоног: Team Zone дараагийн шатанд өрсөлдөх нь тодорхой болжээ
- Ariunzayat Yunren
- 3 days ago
- 1 min read
Counter-Strike 2
Монголын CS2-ийн шилдэг тоглогч Мөнхболдын Азбаяр “Senzu” өөрийн үндсэн rifler байрлалаас гадна AWPer үүрэгт тоглох бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Тэрээр 2025 оны HLTV-ийн Шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13-р байрт шалгарч, Монголын Counter-Strike-ийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо.
Мөн The MongolZ баг The Huns Esports-ийн Монгол тоглогч Ууганбаярын Анарбилэг “cobrazera”-г эгнээндээ нэгтгэхээр болж, олон улсын түвшинд өрсөлдөх чадамжаа нэмэгдүүлж байна.

Зургийн эх: Team Zone
Mobile Legends: Bang Bang
Team Zone баг Mobile Legends: Bang Bang төрлийн дэлхийн аваргын Wild Card шатанд амжилттай тоглож, Boostgate Esports болон ZETA DIVISION багуудыг хожсоноор хэсгийн шатнаас гарах нь албан ёсоор тодорхой боллоо. Шийдвэрлэх шатанд дөрвөн баг өрсөлдөх юм.
Долоо хоног: Team Zone дараагийн шатанд өрсөлдөх нь тодорхой болжээ
PUBG Mobile
Дотоодын PUBG Mobile-ийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох PUBG Mobile Mongolian League S2 тэмцээний аваргаар Nexory Esport баг тодорлоо.
Монголын цахим спортын долоо хоног 2025.12.29-2026.1.4










Comments