top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ vs Virtus Pro

CS2 төрлийн чансаа өндөртэй тэмцээнүүдийн нэг бол яалт ч үгүй ESL Pro League юм. The MongolZ vs Virtus Pro тоглолт 1:2 харьцаагаар Virtus Pro багийг хожлоор өндөрлөлөө.


 Virtus Pro багтай өмнө нь ESL Pro S17; IEM Pio Major; Atlanta Challenger дээр тус тус тоглож The MongolZ баг хожигдож байсан. Манай залуус Play Off шат эхлэхээс өмнө Монгол улсдаа ирж хэд хоноод буцсан билээ.

Гуравдах map: Ancient

Энэ тоглолт дээр The MongolZ баг 11:2 харьцаагаар байраа сольсон боловч дараагийн тоглолтондоо Virtus Pro баг гайхалтай тоглолтуудыг үзүүлэн, тоглолтын хувь заяаг эргүүлж, 13:11 харьцаагаар хожлыг авлаа.

Хоёр дах map: Mirage

Тоглолтын дараагийн хэсэг The MongolZ багийн сонгосон Mirage дээр өрнөлөө. Энэ map-ийн хувьд энэ тэмцээн дээр аль аль баг нь хоёр хоёр удаа тоглосон.

  • The MongolZ баг Falcons-ийг 13:3-аар буулгаж авсан. Харин Vitality багт 10:13 харьцаагаар хожигдсон.

  • Virtus Pro багийн хувьд Faze багт 4:13 хожигдсон. Gamer Legions багийг 13:11-ээр хожсон.

  • The MongolZ нийт 10 удаа тоглож 50 хувийн хожилтой, Virtus Pro 4 удаа тоглож 75 хувийн хожилтой байна.

Тоглолт 12:6 харьцаагаар Virtus Pro багийн хожлоор дууслаа.

Эхний map: Overpass

Тоглолт The MongolZ-ийн зүгээс илт давуу байдалтай эхэлж, 9х3 харьцаатайгаар байраа солив. Тоглолт хоёр дахь хэсэгтээ нэлээн ширүүн өрсөлдөж The MongolZ баг Орос улсын Virtus Pro багийг Overpass map дээр хийж 13:11 хожлоо. 

Өмнөх тоглолтуудын талаар

Малта арал дээр сар орчим үргэлжилж байгаа ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны шилдэг 16 багт манай улсын The MongolZ баг  шалгарсан билээ.

·       Play In шатанд эхний учраа болох дэлхийд чансаагаараа 13 бичигдэж буй Саудын Арабын цахим спортын байгууллага Falcons багийг 2:1 харьцаатай хожсон.

·       Дараа нь HLTV-ийн чансаагаараа дэлхийд 5-д, ESL-ийн чансаагаар 4-т эрэмблэгддэг G2 багийг 2:0-ийн харьцаатай хожиж The MongolZ баг Play Off шатанд шалгарсан.

·       Гуравдах тоглолтоо дэлхийд чансаагаар хоёрт жагсдаг Франц улсын Vitality багтай хийж 0:2 харьцаагаар хожигдсон хэдий ч Play Off шатны Round 12 ангилалд өрсөлдөхөөр болсон билээ.  

The MongolZ баг 2023 оны 8-р сард болсон ESL Challenger League S46-ийн Ази Номхон далайн бүсийн аварга болсоноор энэхүү тэмцээнд орох эрхийг авсан юм.
Багуудын бүрэлдэхүүн

The MongolZ багийн бүрэлдэхүүн:

·       Б.Гарьдмагнай 'bLitz'

·       М.Содбаяр 'Techno'

·       Б.Өсөхбаяр '910'

·       Б.Аюуш 'mzinho' 

·       М.Азбаяр 'Senzu'

·       Б.Эрдэнэдалай 'maaRaa'

Virtus Pro багийн бүрэлдэхүүн

  • Жами Али ‘Jame’                

  • Евгений Лебедев ‘FL1T’            

  • Петр Болишев ‘fame’        

  • Дэвид Даньелян ‘n0rb3r7’                  

  • Дэнис Шарипов ‘electroNic’                

  • Дастан Акбаев ‘dastan’ дасгалжуулагч      



Энэ оны 4-р сарын 23-аас эхэлсэн ESL Pro League 19 дэх улирлын тоглолтод дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж , Play Off шатны тоглолтод 16 баг оролцох бөгөөд тэмцээний шагналын сан нь 750 мянган доллар юм. Тэмцээний нэгдүгээр байранд орсон байг 170,000 долларын шагналын сан, IEM Cologne 2024-т орох эрхээ авна.
Тэмцээний формат:

ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны формат

  • Нийт 16 баг өрсөлдөнө.

  • Бүх тоглолтууд Bo3 байна

  • Харин Гранд финал бол Bo5

Тэмцээнийг MESA, META-гийн YouTube сувгуудаар шууд дамжуулж байна.


esportsnews.mn-ээс бэлдсэн мэдээллүүд

Өмнөх улирлын тоглолтуудын тухай товч

ESL Pro League Season 18: 2023.08.30-10.01. MOUZ (prize pool $850,000; 32 teams)

ESL Pro League Season 17: 2023.02.22-03.26. Faze Clan (prize pool $850,000; 32 teams)

ESL Pro League Season 16: 2022.08.31-10.01. Team Vitality (prize pool $850,000; 24 teams)

ESL Pro League Season 15: 2022.03.09-04.10. Faze Clan (prize pool $823,000; 24 teams)

ESL Pro League Season 14: 2021.08.06-09.12. NaVi (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 13: 2021.03.08-04.12. Heroic (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 12: 2020.09.02-10.11. Astralis (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 11: 2020.03.16-04.12. Fnatic (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 10: 2019.12.03-12.08. MOUZ (prize pool $600,000; 16 teams)

ESL Pro League Season 9: 2019.06.18-06.23. Liquid (prize pool $600,000; 16 teams)

ESL Pro League Season 8: 2018.12.04-12.09. Astralis (prize pool $750,000; 16 teams)

ESL Pro League Season 7: 2018.04-12.09. Astralis (prize pool $750,000; 16 teams)

ESL Pro League Season 6: 2018.12.04-12.09. Astralis (prize pool $750,000; 12 teams)

ESL Pro League Season 5: 2017.05.30-06.04. G2 (prize pool $750,000; 12 teams)

ESL Pro League Season 4: 2016.10.26-10.30. Cloud8 (prize pool $630,000; 12 teams)

ESL Pro League Season 3: 2016.05.11-05.15. Astralis (prize pool $512,000; 8 teams)

ESL Pro League Season 2: 2015.12.10-12.13. Fnatic (prize pool $250,000; 8 teams)

ESL Pro League Season 1: 2015.07.02-07.05. Fnatic (prize pool $250,000; 8 teams)

 

ESL байгууллага

1997 онд үүсгэн байгуулсан Германы Дойче Кланлиг компаний  үргэлжлэл болгож 2000 онд ESL үүсгэн байгуулагдсан. Компани нь онлайн тоглоомын лиг болон тоглоомын сэтгүүлээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. ESL 2015 оны 11-р сард Калифорниа мужийн Сан Хосе хотын SAP төвд 10 дахь удаагийн арга хэмжээгээ зохион байгуулав. Энэ үйл явдал Twitch-аар дамжуулан 10 сая гаруй үзэгчтэй байсан бөгөөд тухайн үед Америкт болсон хамгийн том Counter-Strike арга хэмжээ байсан.

2022 онд ESL болон цахим спортын платформ FACEIT-ийг Саудын Арабын Savvy Games Group (SGG) нийлээд 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан.  

ESL Pro League

2015 оны 4-р сарын 28-нд ESL ESEA-тай хамтран Counter-Strike: Global Offensive лигийг хоёр улирлын нийт $1,000,000 шагналын сантай хийх болсоноо зарласан.  Эхэндээ энэ тэмцээн зөвхөн Европ болон Хойд Америкийн бүс нутгуудад явагдаж байсан бол удалгүй Ази, Далайн болон Өмнөд Америкад өргөжсөн.

Comments


Recent Posts

bottom of page