top of page

MOUZ баг IEM Beijing 2026-ийн аварга болж, The MongolZ баг удаалав.

20 hours ago
1 min read
MOUZ баг IEM Beijing 2026 тэмцээний аварга боллоо. Финалд тэд The MongolZ багийг 3:0 харьцаагаар ялж, 360,000 ам.долларын шагнал авлаа.

Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээн 11-р сарын 2-оос 8-ны хооронд болсон. Нийт 16 баг хоёр группт хуваагдан тоглож, хэсэг тус бүрээс гурван баг плей-оффт шалгарлаа. Тэмцээний шагналын сан $1,250,000 байв.


Vitality болон Spirit багууд энэ тэмцээнд оролцоогүй. Харин FURIA, NAVI, Falcons, MOUZ зэрэг хүчтэй багууд бүгд тоглосон.


Аваргын төлөөх тоглолт MOUZ 3:0 The MongolZ


Төгсгөлийн тоглолт 11-р сарын 8-нд болж, MOUZ баг Mirage дээр 13:5, Dust II дээр 13:6, Inferno дээр 13:4 харьцаагаар ялж, The MongolZ багийг 3:0 харьцаагаар хожлоо.


MOUZ багийн хувьд энэ тэмцээнд нэг ч map-ийн ялагдалгүйгээр аваргын цомыг өргөсөн нь удахгүй болох Singapore Major тэмцээнд хүчтэй өрсөлдөгч байх болно гэдгээ баталлаа.


The MongolZ багийн тоглолтууд


The MongolZ багийн хувьд A хэсэгт хуваарилагдаж, Legacy багийг 2:1, HEROIC багийг 2:0, FURIA багийг 2:1 харьцаагаар ялж, плей-оффт шалгарлаа. Тэдний FURIA багийн эсрэг хийсэн дээд хүснэгтийн тоглолт хамгийн чухал нь байв.


Плей-оффын хагас финалд The MongolZ баг Cache дээр 13:10, Inferno дээр 13:11 харьцаатайгаар тоглолтыг тэргүүлж NAVI багийг 2:0 ялав. болсон. Харин тэд төгсгөлийн тоглолтод MOUZ багт ялагдаж, хоёрдугаар байрыг эзлэн 210,000 ам.долларын шагналыг авчээ.


IEM Beijing тэмцээний дараа MOUZ баг BLAST Rivals Fall 2026 тэмцээнд Hong Kong-д оролцож байна. Тэмцээн 11-р сарын 11-ээс 15-ны хооронд үргэлжилж, найман баг $1,000,000 шагналын төлөө тоглоно.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
bottom of page