BC.Game багийн дасгалжуулагч TAZ
BC.Game багийн дасгалжуулагч Wiktor TAZ Wojtas-ийн X платформ дээрхи постыг Usukhbayar Otgonbaatar-ийн орчуулсанаар хүргэж байна.
Counter-Strike бол миний амьдралын 20 гаруй жил байлаа. Би Valve болон тэдний энэ тоглоомын эргэн тойронд хийж бүтээсэн зүйлийг маш их хүндэтгэдэг. Би хэзээ ч тэдний шийдвэрийн талаар хүндэтгэлгүй хандаж харилцахгүй, бүр шийдвэртэй нь санал нийлэхгүй байсан ч гэсэн.
BC game нь Counter-Strike-д тодорхой зорилготой:
-Tier 1 тэмцээнүүдэд тогтмол өрсөлдөх чадвартай баг бүрдүүлж, эцэст нь хамгийн том цомуудын төлөө өрсөлдөх
Тэнд хүрэхийн тулд цаг хугацаа хэрэгтэйг бид бас ойлгож байна.
Сүүлийн үед манай бүрэлдэхүүний шийдвэрийн талаар нэлээд зүйл яригдлаа, тиймээс би зарим нэг нөхцөл байдлыг тайлбарламаар байна.
Бид "Senzu", "mzinho" хоёрыг багтаа авахад "Ази баг болох" зорилго огт байгаагүй. Бид тэднийг ерөөсөө л зөвхөн Азидаа биш, дэлхийн хэмжээний Counter-Strike-ийн хамгийн том авъяаслаг тоглогчдын нэг гэдэгт үнэхээр итгэсэн учраас авсан.
Үүний хажуугаар, англи хэлээр ярьж олон улсын баг руу шилжин орох нь ямар хэцүү байдгийг хүмүүс заримдаа дутуу үнэлдэг. Хамгийн авьяастай тоглогчдод ч шинэ хэл, систем, орчинд дасан зохицоход цаг хугацаа хэрэгтэй байдаг.
Сүүлд бид Австралиас ASAP-ийг авсан. Энэ алхам нь BC game-ийг Азийн VRS бүсэд хуваарилагдахад хүргэж, бид шууд л "дүрэм ашиглагчид (rule abusers)" гэж дуудагдаж эхэлсэн.

Би илэн далангүй хэлье:
Major-т шалгарах боломж нь энэ шийдвэрийг гаргах нэг хүчин зүйл байсан юм.
Манай өмнөх үр дүн хангалттай сайн биш байсан тул бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн бөгөөд Азийн чансаагаар дамжин Major-т өрсөлдөх нь бидэнд илүү сайн боломжийг олгосон. Major нь сайн үр дүн үзүүлж чадвал багийн VRS чансааг огцом ахиулдаг цөөн хэдэн тэмцээний нэг нь юм.
Гэхдээ миний зүгээс өөр нэг нөхцөл байсан.
Бид APAC бүсэд нэлээд гүнзгий судалгаа (scouting) хийсэн бөгөөд би өөрийн байр сууриа эрсдэлд оруулсан ч гэсэн нэг зүйлийг багийн дотооддоо маш тодорхой ойлгуулсан:
-Бид зүгээр л бүс нутгаа өөрчлөхийн тулд өөрчлөлт хийгээгүй. Бид зөвхөн багийг маань үнэхээр сайжруулж, өрсөлдөх чадварыг хадгалж чадахуйц түвшинд байх боломжтой гэж итгэсэн тоглогчдоо л авсан.
Бид тухайн үед мөрдөгдөж байсан дүрмийг дагаж, шаардлага хангасан бүрэлдэхүүн бүрдүүлж, улмаар Азийн VRS-д бичигдсэн.
Тийм ч учраас Major-т шалгарах циклийн яг энэ үед бүсийн 3 сарын шинэ хязгаарлалтыг оруулж ирээд түүнийгээ ирэх Major-т шууд хэрэгжүүлж байгаа нь надад хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна.
Би энэ дүрмийн цаад зорилгыг ойлгож байна. Гэвч хэцүү зүйл нь цаг хугацааны тохироо (timing) юм.
Багууд болон тоглогчид бүрэлдэхүүний өөрчлөлт хийж, гэрээ байгуулж, дэлхийгээр аялж, өөрсдийн тэмцээний хуваарийг тухайн үед мөрдөгдөж байсан журмын дагуу төлөвлөдөг.
Сонгон шалгаруулалтын өмнөхөн тэдгээр дүрмийг өөрчлөх нь тухайн үеийн дүрэмд үндэслэн шийдвэр гаргаж байсан байгууллагуудад аюултай жишиг тогтоож байна.
Бидэнд юу ч баталгаатай байгаагүй.
Бидний хувьд тоглолтоо сайн гаргах үзүүлэх ёстой.
Бидний хувьд оноогоо авах ёстой.
Магадгүй бид Европ эсвэл Азийн алинаас нь ч шалгарч чадахгүй хасагдах эрсдэлтэй хэвээр байсан.
Бид Valve-тай холбогдож, ямар ч эцсийн шийдвэр гарсан хүндэтгэх бөгөөд өөрсдийн хянаж чадах зүйлдээ л анхаарлаа хандуулна.
Бидэнд оролцох тоглолтууд байгаа, цаг хугацаа шаардлагатай залуу бүрэлдэхүүн байгаа, мөн анхны өдрөөсөө авч байсан яг ижил ЗОРИЛГО бидэнд байна:
-Counter-Strike-ийн Tier 1 тэмцээнд оролцож, аваргын цомын төлөө өрсөлдөх зорилго бидэнд байна.







Comments