top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ баг Play off шатанд шалгарлаа

Малта арал дээр 4-р сарын 23-аас 5-р сарын 12 хүртэл ESL Pro League S19 тэмцээн болж байгаа билээ. Энэ тэмцээний B хэсэгт Монгол улсын The MongolZ баг Play Off шатанд шалгарч дэлхийн шилдэг баг гэдгээ нотоллоо.

Өнөөдөр HLTV-ийн чансаагаараа дэлхийд 5-д, ESL-ийн чансаагаар 4-т эрэмблэгддэг G2 багийг 2 х 0-ийн харьцаатай хожиж The MongolZ баг Play Off шатанд шалгарлаа. .
Тэд эхний учраа дэлхийд чансаагаараа 13 бичигдэж буй Саудын Арабын цахим спортын байгууллага Falcons багийг 2-1 харьцаатай хожсон юм.

The MongolZ баг Play off

Дараагийн тоглолт Inferno map дээр 13:7 хожлоо. G2 баг бол HLTV-ийн чансаагаараа дэлхийд 5-д, ESL-ийн чансаагаар 4-т эрэмблэгддэг баг юм. Энэ хоёр баг өмнө нь Blast.tv; Paris Major; Challenger stage дээр тоглож байсан. Хамгийн сүүлд Inferno map дээр 16:11 G2 баг ялалт авч байсан.
Эхний тоглолт Ancient map дээр 13:4- өөр ялалт байгууллаа. Эхний Ancient map-ийн хувьд G2 сүүлийн гурван сар 7 удаа тоглож, 57%-ийн хожилтой, харин The MongolZ 15 удаа тоглож 87%-ийн хожилтой байна.

The MongolZ баг 2023 оны 8-р сард болсон ESL Challenger League S46-ийн Ази Номхон далайн бүсийн аварга болсоноор энэхүү тэмцээнд орох эрхийг авсан билээ.

The MongolZ багийн бүрэлдэхүүн:

Б.Гарьдмагнай 'bLitz'

·       М.Содбаяр 'Techno'

·       Б.Өсөхбаяр '910'

·       Б.Аюуш 'mzinho' 

·       М.Азбаяр 'Senzu'

·       Б.Эрдэнэдалай "maaRaa" 

 

Тэмцээнийг MESA, META-гийн YouTube сувгуудаар шууд дамжуулж байна.

 

Тэмцээний B хэсэгт

  • Team Vitality

  • Sharks Esports

  • BetBoom Team

  • M80

  • Team Falcons

  • The MongolZ

  • TYLOO

  • G2 Esports багууд өрсөлдөнө.

Тэмцээний хугацаа

Group Stage

  • 4-р сарын 23-аас 4-р сарын 28-нд

Play Off

  • 5-р сарын 7-оос 5-р сарын 12-нд болно.

  • Тэмцээний нэгдүгээр байранд орсон байг 170,000 долларын шагналын сан, IEM Cologne 2024-т орох эрхээ авна.

  • Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

655 views0 comments

Recent Posts

See All

Comments


Recent Posts

bottom of page