top of page

The MongolZ баг Их мастер шатрын бүтээлээ танилцууллаа

2 hours ago
2 min read

The MongolZ багийн тамирчин Б.Гарьдмагнай “bLitz” санаачлан  ШАГ МАД-555 төслийн хүрээнд 199 хувь бүтээх “Их мастер” тансаг зэрэглэлийн металл шатрын бүтээлийг танилцуулжээ. Тус бүтээлд Монголын нүүдэлчин соёл, түүхэн өвийг цахим спортын орчин үеийн дүр төрх, дижитал технологитой хослуулсан байна.

Шатрын хөлөг шар модон суурьтай, төгөлдөр хуурын өнгөлгөөтэй бөгөөд 55 × 55 × 5.5 см хэмжээтэй. Хөлөг дээр Монголын түүх, соёлын бэлгэдэл болсон цагаан шонхор болон шувуун хээг дүрсэлжээ. Шатрын талуудыг “Нарны дайчид”, “Сарны дайчид” гэж нэрлэсэн байна. Шатрын дүрснүүдийг цайрын хайлшаар хийж, 999 сорьцын алт болон мөнгөөр бүрсэн байна.

Багийн мэргэжлийн тоглогч М.Содбаяр буюу Techno4K-г холын аянд тэсвэр хатуужил, хүч чадлыг илэрхийлэх эвэрт тэмээ унасан, хануур жад барьсан баатрын дүрээр бүтээжээ.

Багийн дасгалжуулагч Б. Эрдэнэдалай “MaaRaa”-гийн “баруун гарт нь тулааны бодлогоо баатрууддаа итгэмжилсэн эрх сүрийн тэмдэг Алтан гэрэгэ атгуулж, агсарга бүсэнд нь урагш тэмүүлэх хүч чадлын бэлгэдэл суран ташуур зүүсэн баатрын дүрээр дүрслэв.” хэмээн танилцуулгат дурьджээ.

Танилцуулгад Монголын нутаг дэвсгэрээс эвэртэй тэмээний хадны зураг олдсон тухай түүхэн баримтыг мөн дурдсан байна.

The MongolZ баг Их мастер бүтээлийн иж бүрдэлд модон суурьтай, төгөлдөр хуурын өнгөлгөөтэй шатрын биетийн хайрцаг багтана. Мөн “Тэмэгэ брэнд” ширмэл олбог, “Үр Арвижих” урлангийн бүсгүйчүүдийн урласан эсгий ширмэл оёдол, зүү ороосон хатгамал бүхий хөөрөгний хавтага дагалджээ.

Эзэмшигчид танилцуулга дээрх QR кодыг уншуулж, хөлөгт сийлсэн бүтээлийн дугаар болон өөрийн нэрийг оруулан бүртгэлээ баталгаажуулах боломжтой. Бүртгэлээ харах, хэвлэн авах хувилбар мөн нээлттэй.

Шатрын хөлөг дээрх дүрсүүд:

  • Багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай “bLitz” — Ноён

  • Ерөнхий дасгалжуулагч Баянбатын Эрдэнэдалай “maaRaa”— Ноён

  • Мөнхболдын Содбаяр “Techno”  — Тэмээ

  • Банзрагчийн Өсөхбаяр “910”  — Морь

  • Өдгөө “BC.Game” багт тоглож буй Батболдын «mzinho» Аюуш — Хүү

    Жич: Энэхүү төсөл нь тус багт тоглож байсан "senzu" өөр багт шилжсэний дараа эхэлсэн төсөл тул түүний дүр ороогүй гэдгийг тайлбарлажээ.

 

 

Худалдан авах бол

The MongolZ Shop x Тод Оймс

ХУД, 19-ийн урд талын автобусны буудлын баруун талд, Сүмбэр Тауэр, 1-р давхар

Утас: 976 9183-5151

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page