top of page

NiKo 2025 оны HLTV Top 20-д багтав

Falcons багийн rifler “NiKo” буюу Никола Ковач 2025 оны HLTV Top 20 тоглогчдын жагсаалтад 18-р байраар бичигдэж, уг жагсаалтад дараалан арван удаа багтсан анхны тоглогч боллоо. Энэ нь түүний карьерын түүхэн амжилт хэдий ч 2025 он “NiKo”-ийн хувьд төгс улирал байсангүй.

“NiKo”-ийн хувьд Top 20-д багтах болсон гол шалтгаан нь нэлээн хэдэн удаагийн тогтвортой, хүчтэй тоглолтууд байв. Тэрээр улирлын турш өндөр дундаж үзүүлэлтээ хадгалж чадсан бөгөөд баг нь PGL Cluj-Napoca-д финалд ялагдсан ч өөрөө MVP цолыг хүртэх тоглолтыг үзүүлсэн. Мөн PGL Bucharest, FISSURE Playground 2 тэмцээнүүдэд EVP (Exeptionally Valueble Player)-д нэрлэгдсэн нь түүний энэ оны чансааг дэмжсэн чухал хүчин зүйл байлаа.


Зургийн эх сурвалж: hltv.org. Хүснэгтийн эх сурвалж: hltv.org-оос скрийн шот


Статистикийн хувьд “NiKo” 2025 онд 1.13 дундаж рейтинг, 0.72 KPR, 81.0 ADR үзүүлсэн нь Top 20-д багтсан олон тоглогчоос илүү тогтвортой байсныг харуулна. Тэрээр хүнд, дарамттай тоглолтуудад ч түвшнээ алдаагүй бөгөөд хасагдах цуврал, плей-офф, тайзны тоглолтуудад рейтинг нь харьцангуй жигд байв.

Гэсэн ч “NiKo” илүү өндөр байранд бичигдэх боломжоо чухал тоглолтын чухал мөчүүдэд алдсан. 2025 оны хамгийн том тэмцээнүүдийн шийдвэрлэх шатанд түүний тоглолт хангалттай оргилд хүрч чадсангүй. Плей-оффын чухал шатанд цөөн map тоглосон, финалын тоглолтуудад багтаа хангалттай түлхэц өгч чадаагүй нь түүнийг дээгүүр байр эзлэхэд саад болсон.

“NiKo” 2025 оныг Falcons багийн бүрэлдэхүүнд орсоноор эхлүүлж, “m0NESY”, “Magisk”, “kyxsan”, “TeSeS”, “degster” зэрэг нэртэй тоглогчид дараалан Falcons-д нэгдсэнээр улирлын эхэнд түрүүлэх магадлалтай багуудын нэг гэж тооцогдож байв. Гэвч бодит байдал дээр баг хүлээлтэд хүрч чадсангүй.

Austin Major-т Falcons Stage 2-оос хасагдаж, улирлын хамгийн том боломжоо алдав. Мөн IEM Cologne, BLAST Rivals зэрэг тэмцээнүүдэд санснаас эрт хасагдаж, тогтворгүй байдал үргэлжилсээр л байв.

Бүрэлдэхүүний өөрчлөлтүүд, тоглогчийн үүргийн дахин хуваарилалт нь Falcons-ын тоглолтод шууд нөлөөлсөн. “NiKo” өөрөө ч багийн залуу тоглогчдод орон зай гаргахын тулд зарим map, зарим тоглолтод өөрийгөө хойш тавьж, тэдэнд илүү боломж олгох тактик гаргасан нь түүний хувийн үзүүлэлтэд нөлөөлсөн, мөн багийнхаа тоглолтыг тогтворжуулахад хангалтгүй байв.

Энэ жилийн туршид Falcons баг ганцхан цом хүртэж дуулиан шуугиантай, өндөр үнэлгээтэй гэрээнүүд хийсэнтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм.

 

NiKo 2025 оны HLTV Top 20

Falcons багийн тоглогч Nikola "⁠NiKo⁠" Kovač. Эх сурвалж: hltv.org

NiKo өөрөө 2025 оныг “тогтворгүй” өнгөрүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр Top 20-д багтсан ч авсан байрлалдаа сэтгэл хангалуун бус байгаагаа ил тод хэлж, илүү тогтвортой, чухал мөчүүдэд илүү найдвартай тоглох зорилт тавьж байгаагаа онцолсон.

Статистикийн хувьд NiKo ихэнх тоглогчдоос илүү тогтвортой түвшин үзүүлсэн:

·       Жилийн дундаж рейтинг: 1.13

·       Хасагдах цувралд: 1.11

·       Плей-оффт: 1.08

·       Аренад: 1.09

·       Top 5 багуудын эсрэг: 1.06

·       Top 10 багуудын эсрэг: 1.08

·       KPR: 0.72

·       ADR: 81.0

Falcons багийн хувьд 2025 онд PGL Bucharest  тэмцээнд цом өргөж; PGL Cluj-Napoca, IEM Melbourne, BLAST Rivals S1, ESL Pro League S22, BLAST Rivals S2 тэмцээнүүдэд дэд аварга болж; IEM Dallas, FISSURE Playground 2, Esports World Cup, IEM Chengdu тэмцээнүүдэд гуравдуугаар байр эзэлсэн зэрэг тодорхой дурдмаар амжилтт гаргасан.


NiKo 2025 оны HLTV Top 20-д багтах хэмжээний өндөр түвшнийг хадгалсан ч, том цом өргөх оргил мөчүүд дутсан нь түүнийг 18-р байрт авчирлаа. Энэ бол уналт бус, харин шилжилтийн жил байв. Харин 2026 он NiKo-ийн хувьд жинхэнэ хариуг өгөх улирал байх эсэх нь Falcons багийн тогтвортой байдал, түүний өөрийн тоглолтоос шууд хамаарах болно.


ний Top 20-д багтсан тухай нийтлэлийг доорхи линкүүдээс уншина уу.

Энэхүү нийтлэлийн англи хэл дээр эх сурвалж hltv.org

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page