top of page

iM 2025 оны HLTV-ийн Шилдэг 20 тоглогчийн жагсаалтад багтав

Румын улсын тоглогч, NaVi багийн тоглогч rifler Mihai "⁠iM⁠" Ivan нь 1xBet болон SkinClub-ын ивээн тэтгэсэн 2025 оны HLTV-ийн Шилдэг 20 тоглогч-ийн жагсаалтад 19-р байраар багтлаа. Энэ нь түүний хувьд карьертаа хоёр дахь удаагаа Шилдэг 20-д нэрлэгдэж байгаа бөгөөд амжилтын хувьд тогтворгүй, сорилт ихтэй энэ жилд өндөр түвшний тоглолтоо хадгалж чадсаны илрэл юм.

NAVI баг 2024 онд дөрвөн цом хүртэж, дахин гурван тэмцээнд дэд байр эзэлснээр HLTV Awards-аас Оны шилдэг баг-аар тодорсон тул хөгжөөн дэмжигчдээс өндөр хүлээлттэйгээр 2025 оныг эхлүүлсэн. Бүрэлдэхүүний өөрчлөлтөөс болж багийн гишүүдийн байрлал солигдож, тамирчдын хувьд формд алдагдсан зэрэг нь жилийн турш багийн амжилтыг тогтворгүй болгож байв.


Ийм нөхцөлд “iM” улирлын эхнээс л том тэмцээнүүд дээр хувь тоглолтоороо ялгарч эхэлсэн. BLAST Bounty Season 1 дээр paiN-ийн эсрэг 1.32 рейтингтэй серверийг тэргүүлж, NAVI-г хагас шигшээд хүргэсэн бол, улирлын анхны өндөр зэрэглэлийн тэмцээн болох IEM Katowice дээр FURIA-гийн эсрэг 1.62 рейтинг, Mirage map дээр 120 ADR, +7.25% round swing үзүүлсэн нь түүнийг багийн гол тоглогчдын нэг гэдгийг харуулсан. Мөн Spirit-ийн эсрэг тоглолтод ч (1.11 рейтинг) чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

iM 2025 оны HLTV

Эх сурвалж: hltv.org

Гэсэн ч улирал цааш үргэлжлэх тусам NAVI “шөвгийн наймаас цаашаа явахаа” больж, “iM”-ийн тоглолт ч хэлбэлзэж эхлэв. BLAST Lisbon, IEM Melbourne, PGL Astana зэрэг тэмцээнүүдэд тэр зарим тоглолтод гялалзсан ч, Spirit, Astralis зэрэг багуудын эсрэг тоглохдоо нөлөө багатай харагдах үе байв. Энэ нь түүний амжилтын хувийг жигд бус болгосон ч, чухал ялалтууд дээр байнга өндөр үзүүлэлттэй байсан нь Шилдэг 20-д багтахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Зуны завсарлагын дараа “jL” багийг орхиж, “makazze” үндсэн бүрэлдэхүүнд дэвшсэнээр iM-ийн үүрэг илт өөрчлөгдсөн. Тэрээр илүү пассив, space гаргах рольд шилжсэн ч, шинэ үүрэгтээ дасан зохицож чадсан нь IEM Cologne дээр тод харагдсан. Энэ тэмцээнд “iM” групп шатанд ердөө хоёр map-д 1.00-оос доош рейтингтэй тоглож, FaZe-ийн эсрэг шийдвэрлэх тоглолтод 1.75 рейтингтэй серверийг тэргүүлсэн. Плейоффт ч тэр тогтвортой байж, тэмцээнийг 1.19 дундаж рейтингтэй дуусгасан нь EVP цол авахад бага зэрэг дутав.

“iM” улирлын төгсгөлд ESL Pro League Season 22 дээр жилийнхээ хамгийн хүчтэй тоглолтыг үзүүлсэн. The MongolZ-ийн эсрэг Nuke дээр 2.15 рейтинг, 118 ADR үзүүлж, MOUZ-ийн эсрэг ч (1.42 рейтинг) багийнхаа гол гэрэл гэгээ болсон нь түүнийг өндөр зэрэглэлийн түвшинд тогтвортой нөлөө үзүүлж чаддаг тоглогч гэдгийг дахин баталсан.

Хэдийгээр “iM” 2025 онд Major болон бусад тэмцээнээс цом хүртэж чадаагүй ч, том тэмцээнүүд дээрх хувь тоглолт, роль солигдсон нөхцөлд дасан зохицох чадвар, плейоффын тогтмол оролцоо; Super-Elite тэмцээнүүдэд 1.16 дундаж рейтингээр (7-д) тогтмол өндөр түвшинд тоглож, StarLadder Major Budapest дээрх EVP шагнал, ESL Pro League Season 22 дээрх EVP шагнал;  IEM Katowice болон IEM Cologne дээр EVP-д тун ойрхон байсан нь iM 2025 оны HLTV-ийн Шилдэг 20 тоглогчдын жагсаалтад багтах бүрэн үндэслэл болсон юм.


iM 2025 оны HLTV

Screen shot from hltv.org


Мөн “iM” дэлхийн шилдэг багуудын эсрэг тоглолтуудын үзүүлэлтээр: шилдэг таван багуудын эсрэг 1.11 рейтингээр (8-д), шилдэг 10 багуудын эсрэг 1.10 рейтингээр (12-д) бичигджээ.

Гэсэн ч плейоффын тоглолтын тоо, чанар (38 map-ийн туршид 1.05 рейтинг), аренад үзүүлсэн тоглолт (20 map-ийн туршид 1.02 рейтинг), мөн 1.00-оос доош үнэлгээтэй дөрвөн тэмцээн нь түүнийг илүү дээгүүр байр эзлэхэд саад болсон юм

NAVI баг Super-Elite (өндөр зэрэглэлйн) тэмцээнд гурван удаа хагас шигшээд, нэг удаа шөвгийн наймд шалгарсан юм.

iM-ийн 2025 он бол оргил, уналт хосолсон ч дэлхийн шилдэг rifler-үүдийн нэг хэвээр байгаагаа нотолсон жил байлаа.

Өмнөх жилийн тухай нийтлэлийг Top 20 players of 2024: iM (16)-ээс, англи хэл дээрх бүтэн нийтлэлийг эндээс уншина уу.

iM 2025 оны HLTV

Mihai "⁠iM⁠" Ivan. StarLadder Budapest Major 2025. Эх сурвалж: hltv.org

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page