Falcons багийн rifler “NiKo” буюу Никола Ковач 2025 оны HLTV Top 20 тоглогчдын жагсаалтад 18-р байраар бичигдэж, уг жагсаалтад дараалан арван удаа багтсан анхны тоглогч боллоо. Энэ нь түүний карьерын түүхэн амжилт хэдий ч 2025 он “NiKo”- ийн хувьд төгс улирал байсангүй. “NiKo”- ийн хувьд Top 20-д багтах болсон гол шалтгаан нь нэлээн хэдэн удаагийн тогтвортой, хүчтэй тоглолтууд байв. Тэрээр улирлын турш өндөр дундаж үзүүлэлтээ хадгалж чадсан бөгөөд баг нь PGL Cluj-Napoca