top of page

b1t 2025 оны HLTV-ийн Шилдэг 20 тоглогчийн жагсаалтад багтав

Updated: 1 day ago

Украины rifler Valeriy “b1t” Vakhovskiy 1xBET болон SkinClub-ын ивээн тэтгэсэн 2025 оны HLTV-ийн Шилдэг 20 тоглогч-ийн жагсаалтад дөрөв дэх удаагаа багтлаа.

2025 оны улиралд Natus Vincere баг бүхэлдээ жигд тоглолт үзүүлж чадаагүй. Бүрэлдэхүүний өөрчлөлт, тэмцээний ядаргаа, формоо алдсан гэх мэт зүйлсүүд ээлж дараалан тохиож байв. Гэсэн ч ийм нөхцөлд “b1t” улирлын турш IEM Katowice болон IEM Cologne байлаа. Katowice-д b1t 1.31 рейтинг, раунд бүрт 1.06 kill, эерэг round swing үзүүлж EVP (Exceptionally Valueble Player) хүртсэн бол Cologne-д мөн багийн гол хөдөлгөгч хүчний нэг байж, улирлын гурав дахь EVP-гээ баталгаажуулсан. Үүн дээр оны эхэнд болосн BLAST Bounty Season 1 дээр EVP цолоо авсан юм.

b1t 2025 оны HLTV-ийн Шилдэг 20

Эх сурвалж: hltv.org

Статистик талаасаа “b1t” улирлын турш тогтвортой байж чадсан. Тэрээр чухал тэмцээнүүдийн map-уудын ⅔-аас дээш хэсэгт 1.00-оос дээш рейтинг үзүүлсэн бөгөөд 1.30-аас дээш рейтингтэй map-ын хувиар лигийн шилдэг rifler-үүдийн эгнээнд бичигдсэн. Мөн хасагдах тоглолтууд (1.14 рейтинг), elite плейоффын шатанд (1.10 рейтинг) өндөр үзүүлэлттэй байсан нь түүнийг “нэр хүндтэй тоглогч” хэвээр гэдгийг харуулна.

b1t 2025 оны HLTV-ийн Шилдэг 20

Screen shot from hltv.org


Гэсэн хэдий ч түүний улирал төгс байгаагүй. Lisbon, Astana, Austin, London зэрэг тэмцээнүүдэд “b1t” дунджаас доогуур гүйцэтгэл үзүүлж, зарим үед бүр тоглолтын үзүүлэлт нь 1-ээс ч доош орж байв. Ялангуяа Major тэмцээнүүд дээрх 1.00 орчим рейтинг, мөн топ 5 багуудын эсрэг сул тоглолт нь түүнийг жагсаалтын дээгүүр байр эзлэхэд саад болсон гол хүчин зүйлс байлаа.

BLAST Open Lisbon тэмцээнд b1t карьерынхаа хамгийн муу LAN мапыг тоглож, нэг мапт ердөө 0.22 рейтинг авсан нь түүний хувьд том цохилт байв. Уг тэмцээнийг тэр 0.84 дундаж рейтингтэй өндөрлүүлсэн нь карьерынх нь хамгийн сул LAN үзүүлэлтэд тооцогддог.

Austin Major ч мөн b1t-ийн хувьд амар байгаагүй. Тэр тэмцээнд 1.00 орчим рейтинг үзүүлж, плейоффын шатанд нөлөө багатай тоглож, сэтгэл зүйн хувьд хүнд байж, HLTV-д өгсөн ярилцлагадаа“Хятадад нэг сар байх надад маш хэцүү байсан. Би их тааруу байсан.” гэж илэн далангүй хэлсэн.

Гэхдээ HLTV-ийн Шилдэг 20 жагсаалт нь зөвхөн алдааг бус, жилийн турш үзүүлсэн оргил, тогтвортой байдал, том тэмцээн дэх нөлөөг цогцоор нь үнэлдэг. Энэ утгаараа b1t бол 2025 онд Top 20-д багтах бүрэн үндэслэлтэй тоглогч юм.

Тэр бол формын уналт дунд ч, оргил үедээ ч дэлхийн шилдэг rifler-үүдийн нэг хэвээр байж чаддаг, туршлага ба хатуужлыг хослуулсан тоглогч гэдгээ дахин нотолж, b1t 2025 оны HLTV-ийн Шилдэг 20-ын жагсаалтад багтах нь зүй ёсны билээ.

Өмнөх онуудын шилдэг 20-д багтаж байсан тухай доорхи эх сурвалжаас, 2025 оны шилдгүүдийн жагсаалтад багтсан тухай нийтлэлийг hltv.org-оос уншина уу?


b1t 2025 оны HLTV-ийн Шилдэг 20

Зургийг: hltv.org-аас авав. StarLadder Budapest Major 2025 дээр.  Valeriy “b1t” Vakhovskiy

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page