top of page

HLTV Awards 2025 оны хоёр төрөлд финалистээр шалгарлаа

The MongolZ багийн ахлагч Б.Гарьдмагнай "bLitz" нь IGL of the Year төрөлд; дасгалжуулагч Б.Эрдэнэдалай "MAARAA" нь Coach of the Year төрөлд нэр дэвшиж HLTV Awards 2025 оны хоёр төрөлд финалистээр шалгарлаа.


1xBet болон SkinClub-ын ивээн тэтгэдэг HLTV Awards 2025 оны шилдгүүдийн нэр дэвшигчдийн дунд The MongolZ багийн тамирчид, дасгалжуулагч нар бүгд нэр дэвшсэн билээ.

Өнөөдөр hltv.org төгсгөлийн шатны гурван өрсөлдөгчдийг шалгаруулалт бүрээр зарлаж эхэллээ.


Энэхүү нэр дэвшүүлэлт нь 2025 оны улиралд The MongolZ багийн үзүүлсэн тогтвортой амжилт, стратегийн өсөлт, олон улсын топ багуудтай эн тэнцүү өрсөлдсөн тоглолтуудыг HLTV Awards-ийн зүгээс өндрөөр үнэлсний илрэл юм.

Оны шилдэг багийн ахлагч төрөлд нэр дэвшигч

The MongolZ багийн тамирчин Б.Гарьдмагнай “bLitz”

HLTV Awards 2025 оны хоёр төрөлд

“IGL of the Year” төрөл нь зөвхөн хувь тоглогчийн статистик бус, тоглолтын үеийн шийдвэр гаргалт, тактикийн уян хатан байдал, багийг дарамттай мөчид нэгтгэх чадвар зэргийг голчлон харгалзан үздэг хамгийн нэр хүндтэй ангиллуудын нэг.bLitz 2025 оны турш багийнхаа тоглолтын хэмнэлийг зөв удирдаж, плейоффын шатанд тогтмол хүрэх, чухал тоглолтуудад стратегийн давуу тал бий болгох зэргээрээ олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж чадсан юм.


Түүний тухай "The MongolZ багийг ахлан удирдаж, Esports World Cup дээр анх удаа жинхэнэ Big Event цом хүртсэнээр Монгол улс төдийгүй Азийн бүс нутгийн хувьд түүх бүтээв. Уг амжилтын дараагаар The MongolZ баг дэлхийн чансааны №1 байранд богино хугацаанд бичигдсэн юм." гэж дурджээ.

Оны шилдэг дасгалжуулагч төрөлд нэр дэвшигч

The MongolZ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай “maaRaa”


HLTV Awards 2025 оны хоёр төрөлд

“Coach of the Year” төрөлд финалистээр шалгарсан MAARAA нь The MongolZ багийн тоглолтын систем, бэлтгэлийн арга барил, залуу тоглогчдыг олон улсын түвшинд бэлтгэх стратегийг амжилттай хэрэгжүүлсэн гэдгээрээ онцлог. Түүний удирдлагад баг тоглолтын сахилга бат, мапын бэлтгэл, mid-round шийдвэрүүдийн чанараа мэдэгдэхүйц ахиулж, улирлын турш тогтвортой өсөлт үзүүлсэн.

"maaRaa-ийн шилдэг авьяастныг илрүүлэгч, түүнийгээ хөгжүүлэгч гэсэн нэр хүнд 2025 онд бүрэн баталгаажлаа. Тэрээр олны анхаарлаас гадуур байсан залуу тоглогчдыг олж нээж, тэдний амжилтаар The MongolZ багийг дэлхийн чансааны №1 байранд хүргэж чадсан юм. Мөн улирлын төгсгөлд Azbayar “Senzu” Munkhbold-ын оронд Unudelger “controlez” Baasanjargal-ыг тоглуулах шийдвэр нь, багийн гол rifler-гүй байсан ч түүний тогтолцоо үр дүнтэй ажилладгийг дахин нотолсон билээ." хэмээн шалгаруулалтын тухай нийтлэлд дурджээ.

Монгол esports-ийн түүхэн мөч

Нэг багийн ахлагч, дасгалжуулагч хоёулаа HLTV Awards-ийн финалист болсон нь Монголын Counter-Strike болон цахим спортын хөгжил шинэ шатанд гарсны тод жишээ юм. Энэ нь зөвхөн The MongolZ багийн амжилт бус, Монголын бүхэл бүтэн цахим спортын экосистем олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэнэ.


Counter-Strike-ийн дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох HLTV Awards нь 2025 оны 1-р сарын 10-нд Серби улсын Belgrade хотод зохион байгуулагдана. Ёслолын арга хэмжээ нь шинээр бүрэн шинэчлэгдсэн Sava Centar-ын Blue Hall-д болж, дэлхийн Counter-Strike болон цахим спортын салбарын мянга орчим зочид оролцоно.


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page