League of Legends: G2 Hel баг дээд лиг рүү дэвшлээ
- Masha Mnn
- May 12
- 2 min read
G2 Esports-ийн эмэгтэй League of Legends баг болох G2 Hel дээд лигийн эрхээ авч, Liga Nexo лигийн бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдлээ.

Энэ бол эмэгтэй цахим спортын хувьд түүхэн амжилт бөгөөд G2 Hel нь Европын Regional League-ийн хоёрдугаар дивиз рүү дэвшсэн анхны эмэгтэй баг болж байна. Тэд Испанийн Dream Makers багийг 3-2 харьцаагаар буулган авч, шийдвэрлэх шатны тоглолтод ялалт байгуулсан. Тус цувралд G2 Hel эхэндээ хожигдож байсан ч сүүлийн хоёр тоглолтод эргэн ирэлт хийж чаджээ.
Dream Makers нь Liga Nexo-ийн хоёрдугаар улиралд 8-р байрт орсон бөгөөд энэ ялагдлын улмаас гуравдугаар дивиз рүү буурч байна.
Энэ нь LoL-ийн эмэгтэй eSports-ийн хувьд маш том алхам бөгөөд анх удаа эмэгтэй баг хоёрдугаар түвшний тэмцээнд дэвшсэн тохиолдол юм. Бусад тоглоомуудад ч мөн эмэгтэй тоглогчдын амжилт нэмэгдэж буй. Жишээ нь, Ava ‘florescent’ Eugene нь VALORANT Game Changers-ийн тоглогчоос анх удаа tier-one тэмцээнд оролцсон бол Shopify Rebellion Gold баг нь VCT NA Challenger Stage 1 буюу хоёрдугаар түвшний тэмцээнд шалгарсан анхны эмэгтэй баг болсон.
Өмнө нь G2 Hel нь Хойд Европын LoL аварга шалгаруулах тэмцээний (NLC) хоёрдугаар дивизэд оролцож байсан ч тэр үед тэд дэвших тоглолтгүйгээр орсон бөгөөд 2024 оны хаврын улиралд 2-16 гэсэн амжилт үзүүлж хамгийн сүүлийн байрт орсноор буурч байжээ.
2025 оны бүрэлдэхүүнд өмнөх жилийн багтай харьцуулахад хоёр тоглогч солигдсон:
Top lane-ийн тоглогч Olivia ‘Lizia’ Calistus
Mid lane-ийн тоглогч Manon ‘Sha’ Legaignoux
Тэдний оронд:
"Zeniv", өмнө нь Германы NNO багт тоглож байсан
Rym ‘rym’ Salloum, Францын Solary Academy багт өрсөлдөж байсан туршлагатай тоглогчид орсон байна.
Одоо G2 Hel баг 2024-2025 оны Liga Nexo-ийн гуравдугаар улиралд оролцохоор бэлдэж байгаа. Уг улирлын эхлэх хугацаа хараахан зарлагдаагүй байна. Үүнээс гадна тэд 2025 оны Equal Esports Cup тэмцээнд оролцох бөгөөд тэмцээн 7-р сарын 1-нд эхлэх хуваарьтай аж.
Comentarios