top of page
728x90.gif

Дэлхийн аварга "Shushei" 36 насандаа таалал төгслөө

Польшийн мэргэжлийн тоглогч Maciej “Shushei” Ratuszniak 2025 оны 4-р сарын 28-нд хорт хавдартай тэмцсэний эцэст 36 насандаа таалал төгссөн болохыг түүний гэр бүл баталлаа.
Maciej “Shushei” Ratuszniak

Польшийн тоглогч "Shushei" Fnatic багт тоглож байсан бөгөөд 2011 онд болсон анхны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, хамгийн анхны MVP шагналын эзэн болж байсан. "Shushei" 2013 онд мэргэжлийн League of Legends-ийн ертөнцөөс зодог тайлсан ч цахим спортын ертөнцөд өөрийн ул мөрөө үлдээсэн. 2011 оны дэлхийн аваргын дараа түүний хүсэлтээр Gragas баатарт зориулсан Fnatic Gragas нэртэй skin хийгдсэн бөгөөд энэ skin өнөөдрийг хүртэл худалдаанд байсаар байна.

"Shushei" нь Fnatic багийн бүрэлдэхүүнд Нью Йорк хотод болсон Intel Extreme Masters (IEM) Season 6-д түрүүлж байсан бөгөөд 2011 онд IEM Hannover тэмцээнд myRevenge багийн бүрэлдэхүүнд ч мөн түрүүлж байсан юм.

Fnatic албан ёсны хуудсаараа дамжуулан дараах эмгэнэлийг илэрхийлжээ:

“Өчигдөр бид домог болсон "Shushei"-г алдлаа. Тэрээр 2011 онд League of Legends-ийн анхны дэлхийн аварга болсон гайхамшигт Fnatic багийн гишүүн байсан. "Shushei"-гийн тоглолт олон фэнүүдийг бидэнтэй холбож өгсөн. Түүний гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье.”

Мөн LEC-ийн тайзны хөтлөгч Eefje ‘Sjokz’ Depoortere:

“Амгалан нойрсоорой, "Shushei" — манай тоглоомын анхны домгуудын нэг. Үнэхээр эрт явчихлаа.”
"Shushei"-ийн League of Legends-д

"Shushei" нь Польшийн цахим спортын салбарын анхдагчдын нэг бөгөөд League of Legends-ийн эхэн үеийн тоглогчийн хувьд үнэнч фэнүүдийг бий болгож чадсан хүн юм.

Тэрээр хөгжилтэй зан чанар, өвөрмөц стратеги, шинэлэг тоглолтоороо олон хүний сэтгэлд хоногшсон бөгөөд Fnatic багийн түүх болон цахим спортын ертөнцөд яахын аргагүй домог болон үлдэх болно.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page