MOUZ шинэ Dota 2 бүрэлдэхүүнээ зарлалаа
- Masha Mnn
- May 12
- 2 min read
Германы цахим спортын байгууллага MOUZ (хуучнаар mousesports) 5-р сарын 9-нд шинэ Dota 2 бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлажээ.

Энэхүү бүрэлдэхүүнийг гурван удаагийн Major тэмцээний аварга, Melchior “Seleri” Hillenkamp ахалж байна. Тэрээр дөрвөн долоо хоногийн өмнө багийн ахлагчаар томилогдсон. Мөн тус багт Зүүн Өмнөд Азийн алдартай хоёр тоглогч нэгдсэн нь:
Abed Azel “Abed” Yusop — Филиппин тоглогч бөгөөд сүүлийн хоёр жил Blacklist International болон Aurora Gaming багуудад тоглож байсан ч хамгийн алдартай үе нь 2019-2022 онд АНУ-ын Evil Geniuses багт тоглож байсан юм.
Nicholas “zeal” Lim — Карьераа Зүүн Өмнөд Азиас эхлүүлсэн ч ихэнх хугацаанд Хятадын LGD Gaming, Invictus Gaming, Yakult Brothers зэрэг багуудад тоглож байсан. Түүний хувьд Европын бүсэд анх удаа өрсөлдөж буй нь MOUZ болж байна.
4-р байрлал буюу support үүрэг гүйцэтгэгчээр Польшийн Marcel “Ekki” Hołowienko тоглоно. Тэрээр өмнө нь Team Secret багийн гишүүн байсан бөгөөд саяхан AVULUS багаас гарсан. Харин Carry тоглогчоор Kyial “Kami” Tayirov (cutcutcut) сонгогджээ. Тэрээр сүүлийн долоон жил Team Empire, Gambit Esports зэрэг багуудын бүрэлдэхүүнд Зүүн Европын Tier 2 түвшинд тоглож байсан туршлагатай.
Багийн дасгалжуулагчаар Moza “ImmortalFaith” Daniel ажиллах бөгөөд тэрээр 2022 онд Gaimin Gladiators багт "Seleri"-тай хамт ажиллаж байсан юм.
EWC ба TI 2025-т бэлтгэж байна
Одоогоор тус байгууллага нь Counter-Strike 2 (CS2) төрлөөр дэлхийн шилдэг 3 багийн нэг болоод байгаа. Харин өнгөрсөн 3-р сард MOUZ Dota 2-д эргэн нэгдэж, Valve-ийн өөр нэгэн тоглоомд амжилт үзүүлэх зорилготой шинэ бүрэлдэхүүнийг шат дараатайгаар бүрдүүлж эхэлсэн.
Эхэндээ Team Tickles багийн гурван тоглогчийг авч, одоогийн дасгалжуулагч "ImmortalFaith"-ийг ч мөн багтаасан. Мөн Tal “Fly” Aizik, Thiago “Thiolicor” Cordeiro, Tobias “Tobi” Buchner зэрэг тоглогчдыг туршсан ч хүссэн үр дүн гараагүй тул 4-р сараас бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилж, "Seleri"-ийг төв болгосон шинэ эхлэлийг хийжээ.
Одоогоор томоохон тэмцээнүүд хуваарьт ороогүй тул MOUZ багийн хувьд:
Esports World Cup 2025 (EWC)-ийн Dota 2 тэмцээнд 7-р сард оролцох
The International 2025 (TI)-д 9-р сард шалгарах зорилготой байгаа юм.
MOUZ Dota 2 бүрэлдэхүүн (2025):
Kyial “Kami” Tayirov
Abed Azel “Abed” Yusop
Nicholas “zeal” Lim
Marcel “Ekki” Hołowienko
Melchior “Seleri” Hillenkamp
Daniel “ImmortalFaith” Moza (дасгалжуулагч)
Comments