CS2 IEM Atlanta 2026: Senzu BC.Game-тэй хамт Vitality-гийн эсрэг тоглоно
- esportsenewsmn
- May 2
- 2 min read
АНУ-ын Атланта хотод тавдугаар сарын 11–17-нд зохион байгуулагдах IEM Atlanta 2026 тэмцээнд BC.Game багийн бүрэлдэхүүнд зээлээр нэгдсэн Монгол тоглогч Senzu эхний тойрогт Vitality-гийн эсрэг тоглохоор боллоо.
Тэмцээний бүтэц ба формат
IEM Atlanta 2026 нь ESL-ийн Intel Extreme Masters цувралын хүрээнд зохион байгуулагдаж буй S-tier тэмцээн бөгөөд дэлхийн шилдэг багууд оролцож байна.
Group Stage (Хэсгийн шат):
2 double-elimination (GSL) хэсэгтэй
Хэсэг бүр 8 багтай
Бүх тоглолт Bo3 форматаар явагдана
Хэсэг тус бүрээс шилдэг 3 баг плей-оффт шалгарна:
Хэсгийн 1-р байр → Шууд хагас шигшээд (Semifinals)
Хэсгийн 2-р байр → Шөвгийн 8-д High Seed
Хэсгийн 3-р байр → Шөвгийн 8-д Low Seed
Playoffs (Плей-офф шат):
Single-elimination (хасагдах) систем
Grand Final-ээс бусад бүх тоглолт Bo3
Grand Final Bo5 форматаар явагдана
Нийт 16 баг оролцож байгаа бөгөөд тэдгээр нь Valve Regional Standings (VRS)-ийн чансаа болон урилгаар шалгарсан багууд юм. Хэсгийн шатнаас шилдэг багууд плей-оффт шалгарч, аваргын төлөө өрсөлдөнө.
Багууд ба бүрэлдэхүүн
Тэмцээнд Европ, Америк болон олон улсын шилдэг бүрэлдэхүүнтэй багууд оролцож байна. Үүнд Team Vitality (Франц/Европ), Natus Vincere (Европ), FaZe Clan (олон улсын бүрэлдэхүүн), paiN Gaming (Бразил) зэрэг багууд өрсөлдөнө.
Group A-д: Vitality, FUT, paiN, BetBoom, B8, FaZe, NRG, BC.GameGroup B-д: Natus Vincere, Astralis, Legacy, GamerLegion, SINNERS, M80, Liquid, Passion UA багууд багтжээ.
BC.Game багийн бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт орсон. Christopher “MUTiRiS” Fernandes болон António “aragornN” Barbosa нарыг bench-д шилжүүлсний дараа шинэ бүрэлдхүүнд Монгол тоглогч Мөнхболдын Азбаяр “Senzu”-г The MongolZ-оос зээлээр нэгтгэсэн бол багийн analyst Robin “ScrunK” Röpke stand-in тоглогчоор оролцож байна.
Эхний тойргийн онцлох тоглолтуудад Vitality болон BC.Game тоглолтоос гадна Natus Vincere баг Passion UA-тай тоглох бөгөөд Passion UA баг Senzu-гийн оронд Viktor “sdy” Orudzhev-ийг зээлээр авсан байна. Мөн FaZe Clan шинэ тоглогч Rafael “saffee” Costa-тайгаар paiN Gaming-ийн эсрэг тоглоно.
Өмнөх тэмцээнүүд ба ерөнхий нөхцөл
Intel Extreme Masters (IEM) нь ESL-ийн зохион байгуулдаг CS2-ийн хамгийн нэр хүндтэй олон улсын цуврал тэмцээнүүдийн нэг бөгөөд жилийн турш дэлхийн өөр өөр хотуудад зохион байгуулагддаг.
2026 онд өмнөх IEM тэмцээнүүдэд Team Vitality баг давамгайлж, IEM Kraków 2026 болон IEM Rio 2026 тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн бол FURIA болон Team Spirit багууд удаалсан амжилт үзүүлсэн.
IEM Atlanta 2026 нь $300,000 шагналын сантайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь Cologne Major 2026-ийн өмнөх чухал бэлтгэл, форм шалгах шат болж байна.











Comments