top of page

Senzu Бразил улсад болох IEM Rio-д оролцохгүй

Passion UA багийн Монгол rifler М.Азбаяр "Senzu" Бразил улсад болох IEM Rio тэмцээнд оролцох боломжгүй болсныг баг албан ёсоор мэдэгдлээ. Шалтгаан нь ESL-ийн тэмцээний бүсийн дүрэмтэй холбоотой юм.

Түүний оронд Канадын тоглогч Жастин "FaNg" Коакли stand-in байдлаар багт тоглохоор болжээ.

Passion UA баг IEM Rio тэмцээнд оролцох урилгаа 1-р сарын 5-ны өдрийн Valve Regional Standings (VRS)-ийн чансаагаар авсан. Тухайн үед багийн бүрэлдэхүүнд Америк тоглогчид болох Grim болон nicx багтаж байсан тул Хойд Америкийн бүсээс урилга авах нөхцөлийг хангажээ.

Гэвч 2-р сарын сүүлээр Grim-ийг сэлгээнд суулгаж, оронд нь Senzu-г авснаар багийн Хойд Америкийн бүсийн тоглогчдын тоо буурсан байна. ESL Pro Tour-ийн 2.7.3 дүрмийн дагуу баг тухайн бүсийн урилгаа хадгалахын тулд багийн гишүүдийн дотор тухайн сонгогдсон бүсийн тоглогчид олонх байх ёстой. Иймээс Passion UA баг Хойд Америкийн харъяалалтай stand-in тоглогч авахаас өөр аргагүй болов.

Hltv.org-д бичсэнээр FaNg нь 2024 оны 3-р сард NRG багаас гарснаас хойш Хойд Америкийн бүсэд зарим багуудтай тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд BOSS багийн хамт PGL Bucharest-ийн хаалттай шалгаруулалтад оролцсон. Мөн тэрээр хуучин Complexity багийн тоглогчид JT болон T.c нартайгаа бараг 3 жилийн дараа дахин нэг багт тоглох нь.

IEM Rio тэмцээн 4-р сарын 13-нд эхлэх бөгөөд Passion UA дараах бүрэлдэхүүнтэй оролцоно:

  • 🇺🇦 Kvem

  • 🇿🇦 JT

  • 🇺🇸 nicx

  • 🇦🇷 try

  • 🇨🇦 FaNg (stand-in)

  • 🇿🇦 T.c (coach)


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page