top of page

Senzu-г шинэ багт шилжүүлэх санал авч эхэллээ.

The MongolZ баг нь 19 настай тоглогч  Мөнхболдын Азбаяр “Senzu”-г өөр багт шилжүүлэх боломжийн санал авч эхэлсэн тухай HLTV.org-ийн эх сурвалж мэдээллэлээ.

HLTV.org-ийн мэдээлснээр The MongolZ баг нь Senzu-г шинэ багт шилжүүлэх санал сонсож эхэлсэн бөгөөд энэ нь 2026 оны улирлын өмнөх багуудын сэлгээний дуулианы онцлох сэдвүүдийн нэг болоод байна. 

Монгол улсын цахим спортын The Mongolz энэ удаа багийнхаа тамирчны “шилжүүлэхдээ” олон улсын мэргэжлийн байгууллага болох ULTI Agency-гаар дамжуулан хийж байгаа нь бас нэгэн онцлог юм.

ULTI Agency нь цахим спортын салбарын менежмент ба маркетингийн агентлаг юм. Мэргэжлийн цахим спортын тоглогчид, контент бүтээгчдийг төлөөлж, тэдний карьер, бранд имиджийг өсгөхөд тусалдаг. Мөн бренд, компаниудад зах зээлд амжилттай орж, хоорондын хамтын ажиллагаа, сурталчилгаа, спонсор шугам хөгжүүлэх стратеги, дэмжлэг үзүүлдэг.

Үндсэн үйлчилгээ:

·       Esports тоглогчдын менежмент

·       Брендинг, нийгмийн сүлжээний стратеги

·       Маркетинг, кампанит ажил

·       Спонсор болон түншлэлүүдтэй холболт

The MongolZ байгууллага өнгөрсөн оны 10-р сард багийн удирдлага “тоглогчид болон менежментийн нэлээд сайн хэлэлцүүлгийн дараа гаргасан шийдвэр”-ийн дагуу тоглогч “Senzu”-г сэлгээнд шилжүүлсэн нь The MongolZ-ийн хоёр жил гаруйн хугацаанд хийж буй анхны бүрэлдэхүүний өөрчлөлт болсон юм.

Түүний оронд Баасанжаргалын Өнөрдэлгэр “controlez”-ийг авч  IEM Chengdu 2025, Blast Rivals 2025; StarLadder Budapest Major зэрэг тэмцээнүүдэд өрсөлдсөн.

Харин шинэ он гарахын өмнөхөн баг “controlez”-той хийсэн түр гэрээ дуусч байгааг зарлан тун удалгүй Ууганбаярын Анарбилэг “cobrazera”-г авч байгаагаа зарлажээ. 

 

Senzu-г шинэ багт шилжүүлэх

Эх сурвалж: hltv.org


 “Senzu” нь  2023 оны 9-р сарын 7-нд The MongolZ багийн тав дах тоглогчоор орж байжээ. Тэр цагаас хойш багаа олон улсын тавцанд хүчтэй өрсөлдөг болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж  байсан. Түүний сүүлийн үеийн амжилтууд

·       Esports World Cup 2025 — Аварга, EVP шагнал

·       FISSURE Playground 2 — 2-р байр, EVP

·       BLAST Bounty S2 Finals — Финалд шалгарсан

·       YaLLa Compass 2024 — Аварга, EVP

·       BLAST.tv Austin Major 2025 — 2-р байр эзэлж байсан.

Тэр гаргасан амжилтуудаараа hltv-ээс тодруулдаг оны Шилдэг 20 жагсаалтад 13 дах байраар шалгарсан.

Түүний цахим спортын түүхэнд үлдээсэн хамгийн дуулиант тоглолт нь 2025 оны 6-р сарын 16-нд BLAST.tv Austin Major 2025 тэмцээний үеэр G2 Esports багийн эсрэг Dust2 map дээр өрсөлдөхдөө 5 удаагийн нэмэлт тоглолт (overtime) гарч 28-25 харьцаагаар The MongolZ баг хожиж плэй-офф-т тоглох эрхээ авсан юм. Senzu-гийн дундаж үзүүлэлтээр нэг удаагийн тоглолтонд 36 килл хийдэг бол энэ удаа 56 килл хийж, 1.86 рейтингтэй болсон нь Major тэмцээний түүхэнд хамгийн өндөрт тооцогдох үзүүлэлтүүдийн нэг болов.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page