IEM Dallas 2025
- esportsenewsmn
- May 26
- 3 min read
IEM Dallas 2025 тэмцээн өндөрлөж, The MongolZ баг 3–4 дүгээр байрт шалгарлаа. Энэ нь тэдний 2025 оны найм дахь тэмцээн бөгөөд зургаа дахь удаагаа хасагдах шатанд, дөрөв дэх удаагаа хагас шигшээд (semi-final) тоглосон нь байв.

Vitality баг дахин аварга болж, 2025 онд нийт долоон тэмцээнд оролцсоноос сүүлийн зургаад нь дараалан ялалт байгуулжээ. Түүнчлэн, тэд өчигдөр ялагдалгүй үргэлжилж буй буухиагаа 30 хүргэж сунгалаа.
Хоёрдугаар байрт орсон MOUZ баг 2025 онд нийт найман тэмцээнд оролцсон. Эхний хоёр тэмцээн болох BLAST Bounty Season 1 болон IEM Katowice-т хангалтгүй оролцсон ч дараагийн зургаан тэмцээнд нэг удаа аваргалж, хоёр удаа үзүүрлэн, хоёр удаа хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлээд байна.
· Нийт тэмцээний багуудын дундаж үзүүлэлтүүдийг харвал The MongolZ баг маш өндөр раунд хожлын хувьтай, 5v4 давуу талаа маш сайн ашигладаг, 4v5 нөхцөлөөс ч тоглолтыг эргүүлэх чадвартай, мөн utility damage үзүүлэлтээрээ онцгой амжилт үзүүлсэн байна.
· Харин зөвхөн playoff шатны үзүүлэлтүүдийг харвал раунд хожил, 5v4 байдал дахь тоглолт, болон utility damage сайн хэвээрээ байгаа бөгөөд нэмэлтээр flash assist-ийн үзүүлэлт өссөн байна. Харин opening kill, multi-kill, 4v5 нөхцөл дэх тоглолт болон trade-ийн үзүүлэлтүүд буурсан нь тоглогчдын буудалтын үр дүн, хувийн гүйцэтгэл буурсан байж болзошгүйг илтгэж байна.
· FaZe багийг эс тооцвол гар бууны раундын үзүүлэлтээр шөвгийн дөрөвт шалгарсан багууд тэргүүлж байна. The MongolZ нийт гар бууны раундыг хожсон хувиараа бусдыгаа тэргүүлж байгаа ч эхний хоёр раундын үр дүнг харгалзан үзвэл Falcons багийн 2-0 хожлын хувь арай өндөр гарчээ.
· Тодруулбал, Falcons баг 54% тохиолдолд эхний хоёр раундыг дараалан (2-0) хожсон бол The MongolZ баг энэ үзүүлэлтээр 50%-тай байна. Гэхдээ The MongolZ баг 1-1 харьцаатай дууссан тоглолтын хувь нь өндөр (32%) байна. Эхний хоёр раундад ядаж 1 хожсон гэдэг дүгнэлт гаргавал The MongolZ баг бусдыгаа тэргүүлж байна.
· Топ 20 тоглогчийн жагсаалтад The MongolZ багийн “910” болон “Senzu” нар 7 болон 13-р байрт тус тус бичигджээ. Харин энэ жагсаалтад MOUZ багийн 4, Vitality багийн 3 тоглогч багтсан байна. Түүнчлэн Falcons багийн “m0NESY” уг жагсаалтыг тэргүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогч боллоо.
“Mzinho” нийт 5 clutch хийж, энэ төрлийн үзүүлэлтээр 3-р байрт бичигдсэн. Түүнчлэн тэрбээр өөрийн "Headshot machine" гэдгээ дахин баталж, дараах гурван ангиллын аль алинд нь эхний 5-д бичигдсэн хоёр тоглогчын нэг болжээ. Үүнд:
- Нийт хийсэн headshot-ын тоо
- Раунд тутамд хийсэн headshot-ын дундаж
- Headshot оносны хувь
“910” харин шилдэг AWPer-аар нэрлэгдсэн бөгөөд Dallas түүнд үнэхээр ээлтэй байлаа. Тэрээр дараах үзүүлэлтүүд дээр эхний 5-д бичигдсэн байна. Үүнд:
- Нийт хийсэн AWP kill
- Раунд тутамд хийсэн AWP kill-ийн дундаж
- Нэг раундад хийсэн нийт kill-ийн дундаж
- 1 буюу түүнээс дээш kill хийсэн раундын тоо
- Раунд тутамд хийсэн opening kill-ийн дундаж
- Impact-ын үнэлгээ
Эдгээр үзүүлэлтүүд нь түүнийг зөвхөн AWP биш нийт тоглолтод үзүүлж буй нөлөөгөөрөө шилдэг тоглогчдын нэг гэдгийг харуулж байна.
Эцэст нь Train map дахиад л хамгийн бага тоглогдсон map хэвээрээ үлдлээ.
Нийт тэмцээний багуудын дундаж үзүүлэлтүүдийг харвал The MongolZ баг маш өндөр раунд хожлын хувьтай, 5v4 давуу талаа маш сайн ашигладаг, 4v5 нөхцөлөөс ч тоглолтыг эргүүлэх чадвартай, мөн utility damage үзүүлэлтээрээ онцгой амжилт үзүүлсэн байна.
Харин зөвхөн playoff шатны үзүүлэлтүүдийг харвал раунд хожил, 5v4 байдал дахь тоглолт, болон utility damage сайн хэвээрээ байгаа бөгөөд нэмэлтээр flash assist-ийн үзүүлэлт өссөн байна. Харин opening kill, multi-kill, 4v5 нөхцөл дэх тоглолт болон trade-ийн үзүүлэлтүүд буурсан нь тоглогчдын буудалтын үр дүн, хувийн гүйцэтгэл буурсан байж болзошгүйг илтгэж байна.
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.5.26-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл CS Stats MN хуудсыг дагаарай)
Comments