top of page

Монгол senzu

The Mongolz баг тоглогч “senzu”-г сэлгээнд суулгаж байгаагаа мэдэгдсэн нь Монголын цахим спортын, тэр тусмаа коонтр страйкийнхны хувьд алмайруулсан гэнэтийн явдал болов.

Магадгүй түүний нас залуу учраас, сайн төдийгүй шилдэг тоглогч учраас, удахгүй CS2-ийн дэлхийн аварга гэж болох Major тэмцээн эхлэх гэж байхад энэхүү шийдвэр нь мэдээж бидний хувьд гэнэтийнх.

Багийн удирдлага “тоглогчид болон менежментийн нэлээд сайн хэлэлцүүлгийн дараа гаргасан шийдвэр” хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь The MongolZ-ийн хоёр жил гаруйн хугацаанд хийж буй анхны бүрэлдэхүүний өөрчлөлт юм.

Мэргэжлийн спортод, мэргэжлийн багт, мэргэжлийн тамирчны хувьд байдаг үзэгдэл хэдий ч яасан юм бол, бие хаа нь сайн л байгаа даа, өөр багт орж байгаа юм болов уу гээд бөөн асуултууд сошиал орчинд эргэлдэж, нэг хэсэг нь амжилт хүсч, нөгөө хэсэг нь гайхан алмайрч, зарим нэг нь сэтгэл зовниж, цөөнх хэд нь буруутгаж сошиал орчин шөнөжин л бужигналаа.

Ямар ч тохиолдолд бид багийн шийдвэрийг, түүний шийдвэрийг хүндэтгэн үзэж, түүний оронд ирж байгаа тоглогчийг гараа дэлгэн хүлээж авахаас өөр замгүй.
Тэгвэл "senzu" хувь тамирчны тухай товчхон бичье.

Монголын Counter-Strike 2-ийн түүхэнд хамгийн амжилттай залуу тоглогчдын нэг Мөнхболдын Азбаяр “Senzu” нь The MongolZ багт 2023 оны 9-р сарын 7-нд, багийн тав дах тоглогчоор орж байжээ. Тэр үед The MongolZ баг шилдэг гучин багийн жагсаалтад ордог байв.

Түүний цахим спортын түүхэнд үлдээсэн хамгийн дуулиант тоглолт нь 2025 оны 6-р сарын 16-нд BLAST.tv Austin Major 2025 тэмцээний үеэр G2 Esports багийн эсрэг Dust2 map дээр өрсөлдөхдөө 5 удаагийн нэмэлт тоглолт (overtime) гарч 28-25 харьцаагаар The MongolZ баг хожиж плэй-офф-т тоглох эрхээ авсан юм. Senzu-гийн дундаж үзүүлэлтээр нэг удаагийн тоглолтонд 36 килл хийдэг бол энэ удаа 56 килл хийж, 1.86 рейтингтэй болсон нь Major тэмцээний түүхэнд хамгийн өндөрт тооцогдох үзүүлэлтүүдийн нэг болов.

Энэ нь CS2 Major тэмцээний түүхэнд ганц map-т хамгийн олон килл хийсэн тоглолт болж бичигдсэн юм.

HLV-ийн мэдээгээр Senzu-гийн Dust2 map дах тоглолт нь CS2-ийн бүх Major, LAN зэрэг өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн шилдэг таван тоглолтын жагсаалтад байнга орох болсон.


Бурхан минь энэ тоглолтыг би өөрийн нүдээр харж, танхим дүүрэн үзэгчдийн хамт уухайлан хашгирч "Коонтрыг жаргаж тоглоно" гэдэг энэ л байх даа хэмээн бодож билээ.Энэ тоглолтын дараа, түүнтэй хийх ярилцлагадаа бэлдэхээр тайзны ар руу гүйж явахдаа ч , ярилцлагаа хийж байхдаа ч нулимс гарчих гээд мөн ч их сандарсан даа.

Түүнчлэн тэр Esports World Cup 2025-д гайхалтай тоглолт үзүүлж, багийг аварга болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Senzu тухайн тэмцээний EVP (Excellent Player) шагнал хүртэж, дундаж рейтинг нь 1.20-иас дээш гарсан байв.


FISSURE Playground 2-ийн үеэр тэр G2 болон FaZe-ийн эсрэг тоглолтод хоёр удаа ACE хийж, 1.30-иас дээш rating-тэй байсан нь HLTV-ийн “Senzu and mzinho’s eight aces” нийтлэлд онцолжээ.

Мөн 2024 оны YaLLa Compass тэмцээнд Astralis-ийн эсрэг 1v4 clutch хийж, багаа аварга болгосон нь түүний ур чадварыг дахин баталсан мөч байсан юм.

Түүний сүүлийн үеийн амжилтууд

  • Esports World Cup 2025 — Аварга, EVP шагнал

  • FISSURE Playground 2 — 2-р байр, EVP

  • BLAST Bounty S2 Finals — Финалд шалгарсан

  • YaLLa Compass 2024 — Аварга, EVP

  • BLAST.tv Austin Major 2025 — 2-р байр

Эдгээр амжилт нь Senzu-г зөвхөн Монгол төдийгүй дэлхийн CS2-ийн залуу оддын эгнээнд багтаасан юм.


Senzu, миний дүүгийн дараагийн төлөвлөгөө ямар ч байсан чи Монгол Senzu хэвээрээ.

Дүүдээ мэргэжлийн карьерт нь амжилт хүсье.


Үргэлж чиний хажууд байх, үнэнч дэмжигч Ю.Ариунзаяат

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page