top of page

Монголын цахим спортын шилдгүүд тодорлоо

Цахим спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулагч Eports Network-ийн зүгээс Монголын цахим спортын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай билээ.

“2025 онд хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, ур чадвараараа бусдаас ялгарч, Монголын цахим спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг тамирчид, багууд, контент бүтээгчид”-ийг 12-р сарын 22-ны өдөр тодруулах арга хэмжээнд цахим спортынхон хамтдаа цуглалаа.


2025 оны шилдгүүд

Д.Ууганбаяр “DOK”. Esports Network-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


THE MONGOLZ. Оны шилдэг компьютер тоглоомын баг.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


ALPHA GAMING. Оны шилдэг мобайл тоглоомын баг.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


М.Азбаяр “SENZU”. Оны шилдэг компьютер тоглоомын тоглогч.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


А.Бүрэнбаяр “TOP”. Оны шилдэг мобайл тоглоомын тоглогч.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


Б.Эрдэнэдалай “MAARAA”. Оны шилдэг дасгалжуулагч.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


Б.Гарьдмагнай “BLITZ”. Оны шилдэг багийн ахлагч.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


Б.Хатанболд “KEI”. Оны шилдэг тайлбарлагч.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


“MIO”. Оны шилдэг стриймэр.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


М.Содбаяр “TECHNO4K”. Үзэгчдийн хайртай тоглогч.

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network


Б.Өсөхбаяр “910”. Оны шилдэг тоглолт (CS2).

Монголын цахим спортын шилдгүүд

2025 оны шалгаруулалтын онцлогууд

Энэ жил нийт арван нэгэн шалгаруулалтыг Монголын цахим спортын хамгийн олон тоглогч, баг, амжилттай яваа төрлүүдээр тодорхойллоо.

  • MVP by ESNPC

  • Esports team of the year

  • Mobile Esports team of the year

  • PC Player of the year

  • Mobile Esports player of the year

  • Coach of the year

  • IGL of the year

  • Talent of the year

  • Gaming Streamer of the year

  • Fan Favorite Player

  • Highlight of the year

Монголын цахим спортын шилдгүүд

Эх сурвалж: ESN-Esports Network

Mongolian eSports Awards 2024 арга хэмжээг онлайнаар санал хураалт явуулж, шагналаа гардуулахдаа видео контент хэлбэрээр хүргэж байсан бол энэ жил албан ёсны арга хэмжээ болгосон юм.

 

Mongolian Esports Awards 2025 шилдгүүд хэрхэн тодордог вэ?

Шилдгүүдийг тодруулахдаа хоёр шатлалт үнэлгээний систем ашиглажээ.

  • Fan Vote – 80%. Цахим спортын үзэгч, сонирхогчдын дунд 2 долоо хоногийн турш үргэлжилсэн онлайн санал хураалтын дүн нийт үнэлгээний 80 хувийг бүрдүүлсэн байна.

  • Organizer Vote – 20%. Зохион байгуулагч талын мэргэжлийн үнэлгээ нийт дүнгийн 20 хувийг эзэлжээ.

Ийнхүү эдгээр хоёр үнэлгээний нийлбэр оноогоор баг, тамирчин, стриймэр, тайлбарлагч зэрэг бүх ангиллын шилдгүүд тодорсон байна.


2024 оны шилдгүүдийг дахин сануулахад
  • MVP BY ESN- М.Азбаяр “SENZU”

  • PC PLAYER OF THE YEAR- Б.Өсөхбаяр “910”

  • MOBILE PLAYER OF THE YEAR- А.Бүрэнбаяр “TOP”

  • IGL OF THE YEAR- Б.Гарьдмагнай “BLITZ”

  • HIGHLIGHT OF THE YEAR- The MongolZ багийн Techno4K-ийн тоглолт

  • TALENT OF THE YEAR- Б.Хатанболд “KEI”

  • STREAMER OF THE YEAR- MIO

  • COACH OF THE YEAR- Б.Эрдэнэдалай “MAARAA”

  • FAN FAVOURITE PLAYER- Б.Аюуш “MZINHO”

  • INTERNATIONAL TALENT- Г.Эрдэнэцогт “erkaSt”

  • PC ESPORTS TEAM OF THE YEAR- The MongolZ

  • MOBILE TEAM OF THE YEAR-4Merical Vibes

  • SUPPORTER OF THE YEAR- Mountian Dew

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page