Esports World Cup 2025 дахь Монгол багуудын амжилт
- Ariunzayat Yunren
- Jul 22
- 1 min read
Updated: Aug 26
Долоон долоо хоног үргэлжилж, нийт 70 сая ам.долларын шагналын сантай зохиогдож буй Esports World Cup 2025 тэмцээнд дэлхийн 2000 гаруй тоглогч, 200 гаруй цахим спортын клубууд 24 төрлөөр өрсөлдлөө.
Энэхүү олон улсын цахим спортын наадамд Монгол Улсаа төлөөлөн 4 төрлийн тэмцээнд манай багууд оролцов.

Mobile Legends: Bang Bang
MSC 2025 Wild Card шатанд оролцсон The MongolZ баг хэсгийн шатнаас өмнө тэмцээнээ өндөрлүүллээ.
Wild Card шат нь дэлхийн 8 багийн хооронд GSL форматаар явагдсан ба Монголын баг А хэсэгт багтаж, хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
Тэмцээн 7-р сарын 10–13-нд Саудын Арабын Рияад хотноо болсон.
MLBB Women’s Invitational 2025 (MWI 2025)
Монгол Улсыг төлөөлсөн WAOW GG Esports баг хэсгийн шатнаас хасагдсан.
Монголын бүсийн шалгаруулалтад түрүүлж, дэлхийн шилдэг 16 багийн нэгээр сонгогдсон тэд:
Falcons Vega MENA багт 0–2-оор
Twisted Minds Orchid багт 1–2-оор хожигдсон.
13–16-р байр эзэлж, 10,000 ам.долларын шагнал хүртсэн байна.
Энэ жилийн MWI 2025 нь Монгол, Африк, Турк зэрэг бүсүүдийг анх удаа оролцуулснаараа онцлог байлаа.
PUBG Mobile (PUBGM)
Alpha Gaming баг PUBG Mobile World Cup 2025 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 7-р сарын 25–8-р сарын 3-ны хооронд дэлхийн шилдэг 24 багтай өрсөлдөнө.

Credit to Alpha gaming
Counter-Strike 2 (CS2)
The MongolZ баг CS2 Esports World Cup-ийн үндсэн тэмцээнд 8-р сарын 20–24-нд дэлхийн шилдэг 16 багийн нэг болж өрсөлдөв.
Монгол улсын The MongolZ баг аваргын цомыг өргөлөө.
Тэд энэ тэмцээнд чансааны жагсаалтаар уригдсан бөгөөд Gamer legion, 3DMAX, Vitality багуудыг хожиж аваргын төлөө Сербийн (Турк тоглогчид) Auroroa багийг хожиж аваргаллаа.
Тэмцээний MVP-ээр Sodbayar “Techno4K” Munkhbold шалгарлаа.























Comments