top of page

HLTV Awards-д The MongolZ баг бүрэлдэхүүнээрээ нэр дэвшиж байна

Counter-Strike-ийн дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох HLTV Awards нь 2025 оны 1-р сарын 10-нд Серби улсын Belgrade хотод зохион байгуулагдана. Ёслолын арга хэмжээ нь шинээр бүрэн шинэчлэгдсэн Sava Centar-ын Blue Hall-д болж, дэлхийн Counter-Strike болон цахим спортын салбарын мянга орчим зочид оролцоно.


Энэ жилийн HLTV Awards-д The MongolZ баг шагналын таван төрөлд нь бүрэлдэхүүнээр нэр дэвшиж байна.
Оны шилдэг дасгалжуулагч төрөлд The MongolZ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай “maaRaa”
ree

Оны шилдэг багийн ахлагч төрөлд The MongolZ багийн тамирчин Б.Гарьдмагнай “bLitz”
ree

Оны шилдэг AWPER төрөлд The MongolZ багийн
тамирчин Б.Өсөхбаяр “910”
ree
Оны шилдэг OPENER төрөлд The MongolZ багийн
тамирчин М.Азбаяр “Senzu”
ree

Оны шилдэг ANCHOR төрөлд The MongolZ багийн
тамирчид Б.Аюуш “mzinho”, М.Содбаяр “Techno4K”  
ree

HLTV awards гэж юу вэ?

HLTV нь цахим спортын Counter-Strike төрлийн хамгийн нөлөө бүхий мэдээлэл, статистик, чансааны платформ бөгөөд тоглогчдын үзүүлэлт, багийн амжилт, томоохон тэмцээнүүдийн дүн шинжилгээгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалж бөгөөд жил бүр тухайн оны шилдгүүдийг тодруулах HLTV Awards-ыг зохион байгуулдаг. HLTV Awards-ийг цахим бооцооны 1xBet ивээн тэтгэдэг юм.

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь

2025 оны HLTV Awards-д The MongolZ багийнхан шагналын таван төрөлд нь бүрэлдэхүүнээр нэр дэвшиж байна. Энэ удаагийн шагналын таван төрөлд багийнхан бүгдээрээ нэр дэвшсэн нь Монголын esports-ийн хувьд том амжилт юм.

Шагнал гардуулах арга хэмжээ цар хүрээгээ тэлж, 600 оролцогчоос 1000 оролцогчтой болж байна.

Шагнал гардуулах ёслолын өмнөх өдөр буюу 1-р сарын 9-нд Counter-Strike-ийн экосистемийн ирээдүй, тогтвортой хөгжлийн талаар хэлэлцэх салбарын бага хурал, уулзалтууд болно.

Hall of Fame

HLTV нь Counter-Strike-ийн домгуудыг алдаршуулах Hall of Fame-ээ үргэлжлүүлж,

Patrik "⁠f0rest⁠" Lindberg

Christopher "⁠GeT_RiGhT⁠" Alesund

Emil "⁠HeatoN⁠" Christensen

Tommy "⁠Potti⁠" Ingemarsson нарыг Алдрын танхимд багтаажээ. Шагнал гардуулах ёслолын үеэр эдгээр эрхмүүдийг шагнал гардуулах тайзан дээр албан ёсоор өргөмжилж, Hall of Fame бичигтэй Rolex цаг гардуулж HLTV-ээс бэлтгэсэн тоглогчийн нэрийн хуудас, намтар түүхийг нь харуулсан бүрэн хэмжээний нэвтрүүлэг зэргийг бэлтгэсэн байв.


HLTV Awards шалгаруулалтын ангиллууд
  • Оны шилдэг тоглогч (Player of the Year)

  • Оны шилдэг эмэгтэй тоглогч (Women’s Player of the Year)

  • Оны шилдэг баг (Team of the Year)

  • Оны шилдэг эмэгтэй баг (Women’s Team of the Year)

  • Оны шилдэг шинэ тоглогч (Rookie of the Year)

Panel Awards (HLTV шинжээчдийн үнэлгээгээр)

  • Оны шилдэг IGL (In-Game Leader)

  • Оны шилдэг AWPer

  • Оны шилдэг Anchor

  • Оны шилдэг Closer

  • Оны шилдэг Opener

  • Оны шилдэг дасгалжуулагч (Coach of the Year)

  • Оны шилдэг тоглолт (Highlight of the Year)

Community Awards (Олон нийтийн санал, оролцоонд суурилсан)

  • Оны шилдэг тайлбарлагч (Talent of the Year)

  • Оны шилдэг тэмцээн (Event of the Year)

  • Оны шилдэг контент бүтээгч (Creator of the Year)

  • Оны шилдэг стример (Streamer of the Year)

Оны шилдэг skin (Skin of the Year)


2025 оны HLTV Awards-д The MongolZ баг бүрэлдэхүүнээрээ нэр дэвшиж байна. The MongolZ баг энэ удаагийн HLTV Awards-д шагналын таван төрөлд бүрэлдэхүүнээрээ нэр дэвшсэн нь Монголын esports салбарын хувьд түүхэн амжилт болж байна. HLTV Awards-д The MongolZ багийн амжилт нь олон улсын тавцанд Монголын багуудын нэр хүндийг өсгөж байна

 
 
 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page