top of page

Монголын цахим спортын тойм | 2026.01.19 –02.01

National Championship 2026: CS2 тэмцээний бүртгэл албан ёсоор нээгдэж, Монголын багууд 10,000 ам.долларын шагналын сан болон VRS онооны төлөө өрсөлдөх гэж байна.

Монголын цахим спортын тойм
Counter-Strike 2 (CS2)
  • The MongolZ баг G2 болон FURIA багуудад хожигдсоноор Intel Extreme Masters Kraków 2026 тэмцээнээ өндөрлүүллээ. Тус тэмцээн нь улирлын эхний томоохон тэмцээнүүдийн нэг байсан. Тэдний дараагийн тэмцээн нь 2-р сарын 14-22-нд Румын улсад болох PGL Cluj- Napoco тэмцээн юм.

  • HLTV-ийн чансаагаар The MongolZ баг дэлхийн чансааны 9-р байрт бичигдэж байна.

  • Team Eruption тарж байгаагаа зарлалаа. Энэ талаар багийн дасгалжуулагч BeStrong “EruptioN багийн маань урт аялал энэ хүрээд дуусаж байна. Олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээж. Дэмжиж хамтран ажиллаж байсан бүгдэд баярлалаа.” хэмээн Нүүр номын хаяг дээрээ бичжээ. Багийн тоглогчид xenization болон sideffect нар 100RA багт нэгджээ.

  • Esports network-оос National Championship 2026: CS2 тэмцээний бүртгэл эхэлж байгааг мэдээллээ. Бүртгэл 02.01 – 03.05 хооронд явагдаж; нээлттэй шалгаруулалт 03.07-нд, харин үндсэн шат нь 03.16 – 03.30 хооронд явагдана. Тэмцээний шагналын сан 10,000 ам.доллар, оролцогч багууд VRS оноо авах боломжтой.

 

Mobile Legends: Bang Bang (MLBB)
  • The MongolZ байгууллага MLBB төрлийн бүрэлдэхүүнээ чөлөөлж, Team Zone багаас гурван тоглогч, дасгалжуулагч нарыг авч өөрчлөлт хийлээ.

The MongolZ MLBB багийн бүрэлдэхүүн

·      MuMu (Төмөрбаатарын Эрмүүнбаатар) — EXP Lane. Багт нэгдсэн огноо: 2025.03.20

·      Xzaura (Тэгшжаргалын Багабанди) — Jungler. Багт нэгдсэн огноо: 2026.01.30

·      Mayki (Отгонбаярын Лхагвасүрэн) — Mid Lane. Багт нэгдсэн огноо: 2024.01.17

·      Kei (Эрдэнэсүрэнгийн Эрдэнэбилэг) — Gold Lane. Багт нэгдсэн огноо: 2026.01.30

·      Aux (Баярсайханы Тэнгис) — Roamer. Багт нэгдсэн огноо: 2026.01.30

·      Summer (Мөнхбатын Өнөрбат) — Дасгалжуулагч. агт нэгдсэн огноо: 2026.01.30

 

  • Champions Esports байгууллага MLBB төрлийн шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, “шинэ зорилго, шинэ ноёрхол” уриатайгаар улиралд орж байна. Баг өдөр тутмын бэлтгэл, тогтмол анализ дээр суурилсан урт хугацааны төлөвлөгөөтэй гэдгээ онцоллоо. Багийн бүрэлдэхүүн:

·       Aspect – дасгалжуулагч, аналист

·       Mylo – Core

·       God tier – Gold

·       Cng-aru – EXP

·       Smayl – Mid

·       Folten – Roam

 

VALORANT

VALORANT Challengers SEA тэмцээний нээлттэй шалгаруулалтад манай улсын AURA баг өрсөлдөж байна.


PUBG Mobile (PUBGM)
  • PUBG Mobile төрлөөр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан NIRZED нь The MongolZ багт албан ёсоор нэгдлээ. Ингэснээр багийн бүрэлдэхүүн илүү туршлагатай, өрсөлдөх чадвартай болж байна.

  • Champions Esports багийн эмэгтэй тоглогчид саяхан болсон нэгэн тэмцээнд түрүүлжээ.


Dota 2
  • FISSURE Universe: Episode 8 Play-In шатанд Se, 423 нарын (Inner Circle баг) аялал энд хүрээд дуусгалаа.

  • PGL Wallachia Season 7 тэмцээний Азийн нээлттэй шалгаруулалтад tsukimo (Carstensz баг); NARMAN (sapsap) багууд тэмцээнээ өндөрлүүллээ.


Бусад

Монголын цахим спортын CS2 төрөлд том хувь нэмэр оруулж байгаа MEAT Gaming суваг тоглолтын шууд дамжуулалтуудаа Kick платформ дээр явуулах болсон тухай мэдээллээ.

"Энэ оноос эхлэн манай тэмцээний албан ёсны шууд дамжуулалтууд KICK платформ-руу шилжиж байна.  YouTube платформ дээр сүүлийн үед хэрэгжиж эхэлсэн дүрэм журмаас үүдэн манай контентууд устах, шууд дамжуулалтууд хүчээр насны хязгаарлалт тогтоолгох гэх мэт асуудал удаа дараа гарч ирж байгаа тул манай зүгээс энэхүү шийдвэрийг гаргаж байна. Харин манай TechMech, FreezeTime гэх мэт видео контентууд YouTube суваг дээр хэвийн орох болно.  2026 оноос эхлэн албан ёсны эрхээ авсан тэмцээнүүдийн бүхий л тоглолтуудыг Монгол тайлбартайгаар хүргэх болсноо дуулгахад таатай байна."

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page