top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монгол улсын тамирчид дэлхийн шилдэг багуудад тоглоно

(2024.03.04 - 03.10)

Энэ долоо хоногийн онцлох мэдээ бол Монгол улсын тамирчид Dota 2 төрлийн дэлхийн шилдэг багуудын бүрэлдэхүүнд оров. Р.Нармандах “Narman” Герман улсын MOUZ багт; С.Отгондаваа “sanctity” Украйн улсын Navi багт; Б.Алтангинж “423” Филлипин улсын Execration багт (зээлээр) тус тус тоглохоор болжээ.

 

ESPORTSNEWSMN мэдээллийн платформ Women in Esports сэдвээр долоо хоногийн ээлжит шууд нэвтрүүлэг, Нүүр Номын хуудсандаа Dreanm League S22 тэмцээний мэдээ, Монгол улсын Dota 2 тоглоомын ертөнцөд гарч байгаа өөрчлөлтийн тухай, The International-ийн тов зарлагдсан тухай (Жич: үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат АНУ-ын Сиатл хотод болсон The International тэмцээнийг сурвалжилсан) мэдээллүүд орлоо. Харин вэбсайт дээрээ Видео тоглоом, цахим спортын салбарын бүсгүйчүүд, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод PUGBM төрлийн тэмцээнүүд болох тухай мэдээлэл, The MongolZ багийн дэмжигч Эвсанаагийн бичсэн The MongolZ-ийн аялал ба нэгэн мөрөөдөгч нийтлэлийг (зөвшөөрөлтэйгээр) нийтэлсэн.

Манай платформ Women in Esports төслийг эхэлж байгаа бөгөөд, төслийн хүрээнд шууд ярилцлага, нийтлэл, тоон үзүүлэлтүүдийг мэдээллээ.

 

E. ESPORTS in MONGOLIA

Counter-Strike 2 тоглоомын анхны Major болох PGL Major Copenhagen 2024 нь 3-р сарын 17-31-ний хооронд Дани улсын Копинхаген хотноо зохиогдох юм. RMR тэмцээнд Монгол улсын The MongolZ баг оролцоно.

The MongolZ багийн бүрэлдэхүүн:

1. Garidmagnai 'bLitz' Byambasuren

2. Sodbayar 'Techno' Munkhbold

3. Usukhbayar '910' Banzragch

4. Ayush 'mzinho' Batbold

5. Munkhbold 'Senzu' Azbayar

C. Erdenedalai "maaRaa" Bayanbat

-----

Asian Super League S2 тэмцээнд  8 баг оролцож байгаагаас манай улсын ATOX Esports баг Б хэсэгт тэргүүлж байна. Тэмцээний шагналын сан 20 мянган доллар.

-----

ESL Challenger League S47 тэмцээнд Монгол улсын Atox, Qube esports, The MongolZ, Clutch gaming багууд оролцож байна.

Монгол улсын тамирчид Dota 2 төрлийн дэлхийн шилдэг багуудын бүрэлдэхүүнд оров. Р.Нармандах “Narman” Герман улсын MOUZ багт; С.Отгондаваа “sanctity” Украйн улсын Navi багт; Б.Алтангинж “423” Филлипин улсын Execration багт (зээлээр) тус тус тоглохоор болжээ.

-------

Эрүүл Мэндийн салбарын анхны MED ESports -ийн хүрээнд зохиогдсон Дота 2 тэмцээний аваргын төлөөх тоглолт болж ХӨСҮТ-ийн баг нэгдүгээр байрт, Цэргийн төв эмнэлгийн баг хоёрдугаар байрт, Өвөр Монголын АУ-ны Их сургуулийн төгсөгчид гуравдугаар байрт шалгарчээ.  Тэмцээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 27 баг оролцсон. 

PUBG Mobile Super League мэргэжлийн лигийн Төв болон Өмнөд Азийн бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсаас нийт 10 баг оролцсоноос, Sky Force (1-р байр), Stronger esports (4-р байр) шалгарч, 2024 оны 5-р сард эхлэх PUBGM Төв, Зүүн Азийн Super League-т урилгаар оролцох Монгол улсын IHC esports, 4merical esports багуудтай хамт тоглоно.  

----

Mountain Dew Mongolia-аас зохион байгуулж буй PUBG MOBILE DEW LEAGUE NATIONAL CHAMPIONSHIP 2024 03.09-03.23 хооронд үргэлжилж байна. АВАРГЫН ЦОМын төлөөх тэмцээний шагналын сан 10,000$ юм. Тэмцээн орой болгон 19:00 цагт эхлэх бөгөөд FINAL шат хүртэл Mountain Dew Mongolia, Caster Tuvshuun Official, ESN сувгуудаар шууд дамжуулна. 2024 оны 03 сарын 23-нд тэмцээний аваргын төлөөх тоглолт UG ARENA-д зохион байгуулагдана.  

-----

PUBG Mobile Invitational City Ulaanbaatar 2K24 тэмцээн нь 3.8-аас 3.23 өдөр хүртэл зохион байгуулагдна. Уг тэмцээнд Монгол улсын томоохон багуудаас гадна Өмнөд Азийн багууд оролцож байна. Шагналын санг 20,000,000₮.

MESA Valorant Tour: Two цувралын сүүлийн тэмцээн FINALS эхэлж байна. Аваргын төлөөх тоглолтонд The MongolZ, Chinggis Warriors, Valiance, Kobolds, Rise Up, Нийт ₮30,000,000  шагналын сантай тэмцээний Winter болон Stage 2 тус бүр ₮5,000,000 шагналын сантай байсан, харин FINALS тэмцээн ₮20,000,000-н шагналын сантай юм.

 

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

Саудын Арабын засгийн газрын дэмжлэгтэй ашгийн бус байгууллага болох Esports World Cup Foundation нь Tencent-ийн эзэмшдэг Level Infinite тоглоомын нийтлэгчтэй хамтран ажиллана.   Шинэ түншлэл нь зөвхөн Esports World Cup-ын арга хэмжээнд биш, "PUBG Mobile болон Honor of Kings тоглоомын экосистемийг хөгжүүлэхэд чиглэнэ" гэжээ.  Esports World Cup нь Dota 2 дахь Riyadh Masters, Mobile Legends Mid Season Cup, StarCraft II, Counter-Strike 2, FreeFire тэмцээн зэрэг дэлхийн хамгийн том эспортын тэмцээн болох гэж байна.

-----

NetEase Games нь Лос Анжелес хотод BulletFarm хэмээх шинэ студи байгуулснаа зарлалаа. Activision Blizzard-д 18 жилийг өнгөрүүлсэн,  Treyarch-ийн эзэн Вондерхар нь алдарт Call of Duty: Black Ops цувралыг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  2023 оны 8-р сард энэ салбараас гарч байгаагаа зарласан нь бөөн шуугиан тарьж байсан билээ. Түүний BulletFarm нь одоогоор Unreal Engine 5-ыг ашиглан AAA тоглоомыг хөгжүүлж байна. NetEase нь 2023 онд Хятадаас гадна нийт 8 шинэ тоглоомын студи нээсэн бөгөөд энэ нь 2024 оны анхны студи юм.


P. PLAYERS and TEAMS

АНУ-ын Цахим Спортын Холбоо (USEF.GG) үндэсний болон бүс нутаг, олон улсын тэмцээнд АНУ-ын багийг төлөөлөх цахим спортын тамирчдыг хайж байгаагаа зарлалаа.

Холбоо нь Dota 2, CS2, PUBG Mobile, eFootball, Mobile Legends зэрэг олон төрлийн тоглоомын тоглогчдыг хайж байна. Тоглогчид нь Олон Улсын Эспортын Холбоо болон Дэлхийн Эспортын Холбооны дагуу тодорхой шаардлагыг хангасан байх ёстой. Эдгээр тоглогчид дор хаяж 18 настай, АНУ-ын иргэн эсвэл АНУ-ын байнгын оршин суугч (ногоон карт) байх ёстой.

-----

Алдартай ELLE загварын брэндийн ELLE MEN FRESH CHINA сэтгүүл 2024 оны анхны дугаартаа Хятадын Valorant Champions Tour (VCT) тэмцээний аваргуудыг онцолжээ. Энэ удаагийн дугаарт VCT CN тоглогчид ZmjjKK, BerLIN, whzy, Abo, FengF нарыг нэрлэсэн байна.  ELLE MEN FRESH 2019 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш энтертайнмент, загварын чиглэлээр залуу авьяастнуудыг тодруулахыг зорьж ирсэн бөгөөд 2024 оны анхны дугаарынхаа нүүрэнд цахим спортын мэргэжилтнүүдийг багтаасан нь цахим спорт бол залуучуудын соёлын чухал элемент гэж хүлээн зөвшөөрч буй юм.  

-----

Монгол улсын тамирчид Dota 2 төрлийн дэлхийн шилдэг багуудын бүрэлдэхүүнд оров. Р.Нармандах “Narman” Герман улсын MOUZ багт; С.Отгондаваа “sanctity” Украйн улсын Navi багт; Б.Алтангинж “423” Филлипин улсын Execration багт (зээлээр) тус тус тоглохоор болжээ.

 

O. ORGANIZATION

Саудын Арабын Esports Federation, Savvy Games групп тэргүүтэй Саудын Арабын өндөр түвшний төлөөлөгчид Хятад улсад стратегийн айлчлал хийж, Шанхай, Бээжин, Чэнду зэрэг хотуудын видео тоглоом, спортын салбарын төрийн албан хаагчид болон холбогдох талуудтай уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн өмнө нь Savvy Games группээс 265 сая долларын хөрөнгө оруулалт авч байсан Хятадын цахим спортын тэмцээний оператор VSPO-гийн гол хүмүүс багтсан байна. Долдугаар сард болох гэж буй Esports World Cup арга хэмжээний талаарх хэлэлцүүлэгт анхаарал хандуулсан энэхүү айлчлал нь Хятадын спорт болон тоглоомын хүрээн дэх арилжааны түншлэлийг бэхжүүлэх өргөн хүрээний санаачилгын нэг хэсэг байв.

 

R. REGULATIONS

Алдарт цахим спортын GodLike Esports баг Call of Duty Mobile төрлийн Skyesports BGMI Champions 2024 цуврал тэмцээнээс хасагдлаа: Учир нь тэмцээний үеэр бүртгүүлээгүй тамирчдыг тэмцээнд оруулсан байжээ. Хагас шигшээгийн 5 дахь өдөр GodL-Pookie нэрээр өрсөлдөж байсан Гилл GodLike-д бүртгэлгүй болох нь тогтоогдсоноор асуудал илэрсэн. GodLike Esports нь бусад таван багийн хамт BGMI тэмцээний хагас шигшээд шууд уригдаж байсан бол өмнөх шатнаас 18 баг эцсийн шатанд шалгарсан. Энэ нь BGMI-ийн лигт өндөр оноотой байсан тэдний хувьд маш харамсмаар явдал болжээ.

 

T. TOURNAMENTS and EVENTS

True Gamers, Esports lounge сүлжээ нь үндэстэн дамнасан технологийн компани Sony-тэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт (3-р сарын 8) Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс (MENA) эмэгтэйчүүдийн шоу тоглолтыг зохиолоо. Sony-ийн INZONE эмэгтэйчүүдийн үзүүлэх тоглолтод Galaxy Racer багийн ахлагч Мадиха Наз, BME Esports багийн Kĩllệr Bùúƞý нар ахлагчтай хоёр баг оролцжээ.

----

2-р сарын 25-нд болсон League of Legends төрлийн Солонгос улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр сүлжээний асуудал гарч, серверээс автоматаар гарах явдал олон дахин давтагджээ. Үүүний улмаас сонгон шалгаруулах хоёр тоглолтын аль нэгийг нь урьдчилан бичсэн тоглолт болгон хаалттай явуулахаар болсон. 2-р сарын 29-нд энэ явдал дахин давтагдаж, (DDOS) халдлага тоглолтыг тасалдуулжээ. LCK хариу арга хэмжээ авч, 2-р сарын 29, 3-р сарын 1-ний тасалбар эзэмшигчдэд бүрэн буцаан олголт өгч, цаашид тасалбарын борлуулалтыг дараагийн мэдэгдэл хүртэл түр зогсоолоо.


S. STATISTICS

Хятад улсын тоглоом хөгжүүлэгч NetEase өнгөрсөн жилийн санхүүгийн тайлангаа гаргажээ.

2023 онд 14.57 тэрбум доллар орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 7.2%-иар өссөн байна. Үйл ажиллагааны ашиг нь 3.90 тэрбум долларболсон нь өмнөх оны мөн үеэс 41.2%-иар өссөн байна.

Тоглоом болон холбогдох нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний цэвэр орлого 11.49 тэрбум доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 9.4%-иар өссөн байна.

Гар утасны тоглоомоос олсон орлого 8,02 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 23,2%-иар өссөн.

PC & Console тоглоомын орлого 2,65 тэрбум доллар болж, 17,3%-иар буурсан байна. Тоглоомтой холбоотой нэмүү өртөг шингэсэн бусад үйлчилгээний орлого 814 сая доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 3.4%-иар өссөн байна.

----

Ази тивд эмэгтэй тоглогчдын зах зээл мэдэгдэхүйц өсч, нийт тоглогчдын 37%-ийг эзэлж байна. Одоогоор жилд 11%-иар өсч байгаа нь шинэ эрэгтэй тоглогчдын зах зээлээс бараг хоёр дахин их.

Эмэгтэй тоглогчид Азийн тоглоомын зах зээлийн нийт орлогын ойролцоогоор 23.5%-ийг бүрдүүлдэг боловч эмэгтэй тоглоомчдын зах зээл эрэгтэй тоглогчдынхтой эн зэрэгцэх хандлагатай байгаа тул ойрын хэдэн жилд хоёр дахин өсөх боломжтой.

 

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2024 оны 3-р сар

3.10 –аас MVT Two: Wilcard  (MESA Valorant Tour) 


PGL Major

  • Нээлтийн шат. 3.17-3.20-нд

  • Хасагдах шат. 3.21-3.24-нд

  • Плей-оффын шат. 3.28-3.31-нд

 

3.09-3.23 хооронд: PUBG Mobile Invitational 2024 - Ulaanbaatar

3.09-3.23 хооронд: PUBGM Mountain Dew National Championship

3-р сард: Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль хоорондын "Counter Strike 2" тоглоомын аварга шалгаруулах тэмцээн

3.14-3.24 хооронд: Испан улсын нийслэл Мадрид хот. Valorant – VCT Masters Madrid

2024 оны 4-р сар

4-р сард. PUBGM Төв, Зүүн Азийн Super League

 

Эх сурвалж: esportsnews.mn esportsadvocate.net esportsinsider.com  mesa.mn  nikopartners.com two sentries, esportsnews.mn riotgames.com kr0’s conner болон бусад...

Recent Posts

bottom of page