top of page
  • Oyunbat .O

PUBG Mobile: Энэ сард Монгол улсад хоёр тэмцээн лан горимоор зохион байгуулагдах гэж байна.

Гуравдугаар сард болох хоёр тэмцээний финалын шатны сүүлийн өдрүүд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь 2 том аренад болно.



PUBG MOBILE DEW LEAGUE NATIONAL CHAMPIONSHIP буюу Mountain Dew Mongolia-аас зохион байгуулдаг тэмцээн нь энэ удаа финалын шатны сүүлийн өдрийн тоглолтуудыг UG Arena-д зохион байгуулахаар болжээ.


Харин Steppe Arena-д WAOW GG-ээс зохион байгуулж буй PUBG Mobile Invitational City Ulaanbaatar 2K24 мөн финалын сүүлийн өдрийн тоглолтууд болно.


PUBG MOBILE DEW LEAGUE NATIONAL CHAMPIONSHIP тэмцээний хувьд 3.9 өдөр буюу өнөөдрөөс 3.23 өдөр хүртэл зохион байгуулагдах ба дотооддоо буюу Монгол улсын нийт 170 баг өрсөлдөх юм. Шагналын сангийн хувьд 10,000$. Уг тэмцээний финалын шатанд Sky Force, IHC Esports, NB Esports, 4Merical Vibes багууд уригджээ.



PUBG Mobile Invitational City Ulaanbaatar 2K24 тэмцээн нь 3.8-аас 3.23 өдөр хүртэл зохион байгуулагдна. Уг тэмцээнд Монгол улсын томоохон багуудаас гадна Өмнөд Азийн багууд оролцож байна. Шагналын сангийн хувьд 20,000,000₮.



Нийтлэлийг: Pani




Recent Posts

bottom of page