top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын Dota 2 төрлийн тэмцээн болжээ

Цахим спортын долоо хоног (2024.02.26-03.03)

Энэ долоо хоногийн онцлох мэдээ бол Gastro E-Gaming-ээс зохион байгуулсан "Нийслэлийн ЕБС хоорондын Dota 2 аварга шалгаруулах тэмцээн юм.

 

E. ESPORTS in MONGOLIA

Counter-Strike 2 тоглоомын анхны Major болох PGL Major Copenhagen 2024 нь 3-р сарын 17-31-ний хооронд Дани улсын Копинхаген хотноо зохиогдох юм. RMR тэмцээнд Монгол улсын The MongolZ, ATOX Esports багууд, Монгол тоглогчидтой Myth Avenue Gaming /MAG/ болон Монгол дасгалжуулагчтай Grayhound багууд оролцож,  Монгол улсын The MongolZ баг,  Хятад улсын Lynn Vision багууд Мажорт оролцох эрхээ авлаа.

The MongolZ багийн бүрэлдэхүүн:

1. Garidmagnai 'bLitz' Byambasuren

2. Sodbayar 'Techno' Munkhbold

3. Usukhbayar '910' Banzragch

4. Ayush 'mzinho' Batbold

5. Munkhbold 'Senzu' Azbayar

C. Erdenedalai "maaRaa" Bayanbat

------

"BLAST Premier: Spring Show Down 2024" тэмцээн шилдэг 16 баг өрсөлдөж ердөө хоёр баг л Spring Finals-ийн эрхийг авна. BLAST Premier: Spring Showdown 2024 тэмцээн 3-р сарын 6-наас 10-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнийг ESN - Esports Network албан ёсны эрхтэй шууд дамжуулна.

------

Valve Regional Standings шинэчлэгдсэн чансаагаар The MongolZ баг 14-т жагсжээ. Уг чансааны жагсаалтыг HLTV-н мэдээлэл дээр үндэслэн Valve-н томъёололын дагуу  гаргадаг бөгөөд ирэх 2025 оноос ESL, BLAST-с тэмцээндээ багуудыг урихдаа уг жагсаалтыг ашигладаг болох юм.

Gastro E-Gaming-ээс зохион байгуулсан "Нийслэлийн ЕБС хоорондын Дота2 аварга шалгаруулах тэмцээний 1-р байрт Сүхбаатар дүүргийн МУБИС лицей, 2-р байрт Баянгол дүүргийн Шинэ Монгол Koosen, 3-р байрт Баянзүүрх дүүргийн 44-р сургуулийн баг оржээ. Тэмцээнийг ABYSS e-sport, Cafe de L0lita, Red Bull Mongolia нар ивээн тэтгэсэн байна.

-------

Эрүүл Мэндийн салбарын анхны MED ESports -ийн хүрээнд зохиогдох Дота 2 тэмцээний аваргын төлөөх тоглолт  3 сарын 2-нд болно. Тэмцээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 27 баг оролцож байна.  

PUBG Mobile Super League мэргэжлийн лигийн Төв болон Өмнөд Азийн бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсаас нийт 10 баг оролцсоноос, Sky Force (1-р байр), Stronger esports (4-р байр) шалгарч, PUBGM Төв, Зүүн Азийн Super League-т оролцох боллоо.

----

Mountain Dew Mongolia-аас зохион байгуулж буй PUBG MOBILE DEW LEAGUE NATIONAL CHAMPIONSHIP 2024 Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 03 сарын 23-нд UG ARENA-д зохион байгуулагдана. Нэг сарын турш үргэлжлэх Монгол улсын шилдэг багуудын ҮНДЭСНИЙ АВАРГЫН ЦОМ-ын төлөөх тэмцээний шагналын сан 10,000$ юм.

MESA Valorant Tour: Two цувралын сүүлийн тэмцээн FINALS эхэлж байна. Нийт ₮30,000,000  шагналын сантай тэмцээний Winter болон Stage 2 тус бүр ₮5,000,000 шагналын сантай байсан, харин FINALS тэмцээн ₮20,000,000-н шагналын сантай юм.

ОХУ-н Казан хотноо зохиогдож буй Games of the Future 2024 арга хэмжээний Mobile Legends: Bang Bang төрөлд Монгол улсаас Team Lilgun оролцож,  Индонез улсын RRQ Hoshi,  Мянмар улсын Burmese Ghouls багуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.

Team Lilgun бүрэлдхүүн:

1. Enkhbat "Aizn" Munkhharaa

2. Bagabandi "Zxaura" Tegshjargal

3. Amarmurun "Forbid" Mandah

4. Erdenemunkh "Bebex" Chinsukh

5. Batbold "Ethan" Batjargal

C. Turbayar "Shen" Bulgan

#Цахим спортын бизнесс

The MongolZ багийн Онлайн дэлгүүр нээгдэж, www.mongolz.shop хаягаар орж захиалах боломжтой боллоо.  Хятад улсад онлайн дэлгүүрээс захиалга хийх бол

Shop.onwear.net зөвхөн хятад дотроо захиалах боломжтой.


Dota 2

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

Эмэгтэйчүүдэд чиглэсэн видео тоглоом, спортын олон нийтийн платформ the*gamehers нүдний шилний онлайн худалдааны Zenni Optical-тай хамтран ажиллахаа зарлав. Видео тоглоом, цахим спортод нүд арчилгаа маш чухал байдаг тул энэ талаарх мэдлэг, мэдээлэл өгсөн контентууд бэлдэнэ.  


P. PLAYERS and TEAMS

Монгол улсын Dota2 - н мэргэжлийн тамирчин Narmandakh "NARMAN" Ravdan өөрийн тоглодог Team Tickless багийн зарим гишүүдийн хамт Герман улсын цахим спортын томоохон организац болох MOUZ - н Dota2 багт нэгдлээ!

 

O. ORGANIZATION

Хойд Америкийн цахим спортын конгломерат GameSquare нь Complexity Gaming-ийг цахим спортын байгууллагыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жейсон Лэйк-т 10.36 сая доллараар заржээ. Жейсон Лэйк 2003 онд Complexity-г үүсгэн байгуулжээ. GameSquare тус байгууллагыг 2021 онд 27 сая доллараар худалдаж авсан юм. Нэмж хэлэхэд Global Esports Properties компани нь 750,000 долларыг зуучлалын хөлсөнд авчээ

-----

Скандинавын цахим спортын байгууллага HEROIC нь ESL-ийн Луврын гэрээнээс гарлаа. Луврын гэрээ нь ESL Pro League-ийн баг болж, тэмцээнд шууд уригдах, тэмцээнээс олсон орлогоо хувааж авах зэрэг хэд хэдэн давуу тал олгодог 2020 онд байгуулсан ESL болон багуудын хооронд байгуулсан хэлцлийн нэр юм. Анхны гэрээ нь 13 багаас бүрдсэн бөгөөд 2021 онд HEROIC, BIG, FURIA багууд бараг 20 сая доллар төлж байжээ. Тэд гарсан ч ESL Pro лигийн 19, 20-р улирал, энэ оны сүүлээр IEM Chengdu тоглолтуудад оролцоно, гэхдээ 10-р сард  болох IEM Fall-д оролцохгүй юм байна.

-----

Азийн цахим спортын холбоо (AESF) Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн (ABU) хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Өмнөх таван жилийн хугацаанд хоёр байгууллага нь арга хэмжээ, хуралдааныг хамтран зохион байгуулахад чиглэж байсан бол цаашид цахис спорттой холбоотой контентыг хамтран бүтээх, сурталчлахад чиглэнэ. "Таны гэр таны Arena" төслийн дагуу буяны эсвэл нийгмийн хариуцлагад суурилсан тэмцээнүүдийг хамтран зохионо.  ABU нь 1964 онд өргөн нэвтрүүлгийн хэвлэл мэдээллийн ашгийн бус, төрийн бус, улс төрийн бус холбоо хэлбэрээр байгуулагдсан.

Хонконгт төвтэй AESF нь Ази дахь эспортын албан ёсны удирдах байгууллага юм. Тус байгууллага нь Азийн Олимпийн Зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Ази тивд цахим спортын мэргэжлийн удирдлага, хөгжлийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

R. REGULATIONS

Цахим спортын тэмцээн зохион байгуулагч ESL FACEIT Group нь дэлхийн нийт ажиллах хүчнийхээ 15 орчим хувийг халах тухай зарлалаа. Зарим мэдээллийн хэрэгслүүдээр “бүх хэлтэс, ахлах түвшний 300 хүртэлх хүнийг цомхотгох төлөвтэй “ гэж бичиж байна.  ESL FACEIT групп нь 2022 оны эхээр хоёр том байгууллага нэгдсэнээр үүссэн бөгөөд Саудын Арабын засгийн газрын дэмжлэгтэй видео тоглоом, спортын Savvy Games Group-ийн эзэмшилд байдаг.  

 

T. TOURNAMENTS and EVENTS

Энэ оны 7-р сард Саудын Арабын Эр-Рияд хотод болох Esports World Cup-д 3 сая долларын шагналын сантай PUBG Mobile World Invitational-ийг орлох тэмцээнийг зохион байгуулна гэж мэдэгдлээ. Түүгээр ч барахгүй Free Fire, Honor of Kings, Mobile Legends: Bang Bang зэрэг тэмцээнүүд бас болох юм байна

----

Цахим спортын ESB болон Катарын Esports Federation хамтарч  2024 оноос эхлэн нийтдээ 2,6 сая долларын шагналын сантай Dota2 League:  4-р сарын 3-нд Катарын нийслэл Доха, 7-р сард Пэругийн Лима, 11-р сард Доха хотуудад хийх болжээ. Уг тоглоомын хөгжүүлэгч Valve 2023 оны 9-р сард Dota Pro Circuit-ийг зогсоосон тухай мэдээ гарсаны дараа ESB болон Катарын Esports Federation нь ESL FACEIT групптэй нэгдэж, өөрийн гэсэн Dota 2 ESL Pro Tour-ийг зохиох болсон билээ.

-----

PGL CS2 Major

Нээлтийн шат. 3.17-3.20-нд

Хасагдах шат. 3.21-3.24-нд

Плей-оффын шат. 3.28-3.31-нд

Оролцох багууд: Cloud9, Eternal Fire, ENCE, Apeks, HEROIC, 9 Pandas, SAW, FURIA, ECSTATIC, The Mongolz, Imperial, paiN, Lynn Vision, AMKAL, KOI, Legacy, Elimination Stage, FaZe Clan, Team Spirit, Vitality, MOUZ, Complexity, Virtus Pro, Natus Vincere, G2.

------

Бидний сайн мэдэх ESL - ээс зохион байгуулдаг DreamLeague нь Online Tournament- ууд дундаа хамгийн томоохонд тооцогдох тус тэмцээний Season 22 - н хэсгийн шатны эхний тоглолтоос BetBoom Team, Gaimin Gladiators, Xtreme Gaming, OG, Team Spirit, Aurora, Team Falcons, Shopify Rebellion багууд дараагийн шатанд шалгарчээ.

 

S. STATISTICS

Манай улсын The MongolZ баг оролцсон IEM Katowice 2024 арга хэмжээний тухай зарим нэгэн тоо баримтуудыг дурдъя.  Нийт арван хоёр ивээн тэтгэгчид хамрагджээ.  Predator брэндийн зөөврийн компьютер, эрч хүчний ундааны Monster Energy юм.

Үзэгчдийн тоогоор оросууд тэргүүлж,  тэмцээн үзсэн бараг гурван хүн тутмын нэг нь оросууд байсан бөгөөд тодруулбал 31.87%, харин Польшийн үзэгчид нийт үзэгчдийн 14.48%-ийг,  Их Британий үзэгчид 5.11%-д хүрчээ.

Counter-Strike-д бол Оросын цахим спортын салшгүй хэсэг, Cloud9, Team Spirit байгууллага оролцсон нь олны анхаарлыг татсан.

IEM Katowice 2024 тэмцээнийг илүү олон суваг хамтран нэвтрүүлсэн. Шикенсогийн мэдээллээс үзэхэд эдгээр хамтарсан дамжуулалт нь тэмцээний нийт хэвлэл мэдээллийн үнийн дүнгийн 25 гаруй хувийг эзэлж байна. OhnePixel, Izakoo, Gaules нарын сувгийг нийтдээ 100,000 гаруй үзэгчдийг цуглуулж чадсан. Зөвхөн албан ёсны хэвлэл мэдээллээр зар сурталчилгаанаас 25.15 сая евро олжээ.

 

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2024 оны 3-р сар

PGL Major 2024

  • Нээлтийн шат. 3.17-3.20-нд

  • Хасагдах шат. 3.21-3.24-нд

  • Плей-оффын шат. 3.28-3.31-нд


3.11-3.23 хооронд PUBG Mobile Invitational 2024 - Ulaanbaatar

3-р сард. PUBGM Mountain Dew National Championship

4-р сард. PUBGM Төв, Зүүн Азийн Super League

 

 

Recent Posts

bottom of page