top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног

(Цахим спортын долоо хоног. 2024.02.19-02.25)

E. ESPORTS in MONGOLIA

Counter-Strike 2 тоглоомын анхны Major тэмцээний Ази тивийн сонгон шалгаруулалт болох PGL CS2 APAC RMR тэмцээнд Монгол улсын The MongolZ, ATOX Esports багууд, Монгол тоглогчидтой Myth Avenue Gaming /MAG/ болон Монгол дасгалжуулагчтай Grayhound багууд оролцож байна.

Зүүн Өмнөд Азийн орнуудын багуудыг зөвхөн урилгаар оролцуулах 50'000$ - н шагналын сантай RES Regional Series Online тэмцээнд нийт 12 баг орж байгаагаас Монгол улсын IHC E-Sports болон Team Tough багууд шөвгийн дөрөвт шалгарч, харин IHC esports баг Talon esports баг хожигдсоноор  хоёрдугаар байрт шалгарч 15000 доллар авчээ.

IESF World Esports Championship тэмцээнд PUBG Mobile төрлөөр улсаа төлөөлөн оролцох багийг шалгаруулах MESA Premier цувралууд  долдугаар сар хүртэл үргэлжилнэ MESA Premier тэмцээнээс оноо цуглуулан түрүүлсэн баг IESF 2024 тэмцээний бүсийн шалгаруулалтад оролцох эрхээ авна.. Эхний  Stage 1-ийн урьдчилсан шалгаруулалтаас 13 баг шалгарчээ. Үүнээс Sky force, IHC багууд эхний байруудыг эзэлжээ.

----

PUBG Mobile Super League мэргэжлийн лигийн Төв болон Өмнөд Азийн бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсаас нийт 10 баг оролцлоо. Шалгаруулалтын төгсгөлийн шатанд оролцох 16 багийн дотор Stronger esports, Yeti, Astra Esports, Mabetx esports, Sky Force, NB esports, Bit esports багууд шалгарчээ. Уг сонгон шалгаруулалтаас шилдэг 5 баг нь цааш үндсэн тэмцээнд шалгарах юм.

2.21-3.10-ны хооронд Европоос зохион байгуулж байгаа PUBG төрлийн тэмцээнд MeatPower баг оролцож байна. Нийт 256 баг өрсөлдсөн тэмцээнд хэдийгээр 150 пингийн зөрүүтэй нэлээд хүнд нөхцөлд манай улсын баг шөвгийн 32 багт шалгарчээ.

 
S. SPONSORSHIP and PARTNERSHIP

Энэтхэгийн GameCentric тоглоомын платформ Дубайд төвтэй хөрөнгө оруулагч Билал Мерчантаас 1.5 сая доллар босгожээ. GameCentric нь цахим спорт, видео тоглоомын 50 гаруй төрлөөр тэмцээн, лиг зохион байгуулах, тоглогчидын болон багуудын статистик мэдээг гаргадаг. GameCentric нь MENA бүс нутаг дахь хэрэглэгчдийн тоог гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

-----

Microsoft Gaming Shanghai компанийн тэргүүн Кэри Чен тус хотод Microsoft-ын Ази дахь зах зээлд гарах стратегийг хариуцах шинэ багийг бүрдүүлэв. 2024 оны 2-р сард байгуулагдсан баг нь Xbox Game Studios, Activision, Blizzard, Zenimax, Bethesda нартай хамтран өөрийн багцыг тус улсад болон Азийн бүс нутагт эхлүүлэх, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Үүнд Xbox консолоос гадна PC, PlayStation, Switch, Mobile төрлийн тоглоомуудыг нэг багц болгоно.


P. PLAYERS and TEAMS

2-р сарын 17-ны өдрийн Video Game Chronicle сэтгүүлд  Nintendo Switch-ийн залгамж консолыг 2025 оны эх хүртэл хойшлуулсан болохыг дурджээ. Switch нь 2017 оны 3-р сард худалдаанд гарснаасаа хойш 7 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 139 сая гаруй ширхэг зарагдсан байна. Nintendo Switch-ийн борлуулалт 7.8%-иар буурсан ч консолын OLED хувилбарын борлуулалт 15 саяас 15.5 сая хүртэл өсжээ.

-----

Өмнөд Солонгосын Gravity компани Ragnarok X: Next Generation болон Ragnarok Origin тоглоомуудыг Хятадад худалдаанд гаргана гэдгээ баталжээ. Ragnarok X: Next Generation нь 2020 оны сүүлээр Азид худалдаанд гарсан ухаалаг гар утсанд зориулсан MMORPG тоглоом юм. ByteDance компаниас анх гаргасан энэ Гэсэн хэдий ч ByteDance-ийн бизнесийн тохируулгын улмаас уг тоглоомыг одоо тус улсад Zlongame нийтлэх болно. Энэхүү гарчиг нь 2023 оны 12-р сард лицензээ авсан. Ragnarok Origin нь ухаалаг гар утас болон компьютерт зориулсан MMORPG тоглоом бөгөөд 2024 оны эхний хагаст хэвлэгдэх болно. Тоглоомыг Хятадын Руйгийн Jingxiu нэртэй тоглоомын брэнд гаргах болно. Тенсент бол Хятадын Руй компанийн 47.6 хувийг эзэмшдэг түнш бөгөөд хувьцаа эзэмшигч юм.

-----

Riot Games тоглоом хөгжүүлэгч өмнө нь Project L хэмээн нэрлэгдэж байсан 2v2 тоглодог, зодооны төрлийн тоглоомоо 2XKO нэртэйгээр гаргах болсоноо зарлалаа.



-----

Дуучин Lady Gaga бараг таван жилийн өмнө “What’s fortnight” гэж жиргэснээс хойш өнөөдрийг хүртэл 863,000 гаруй лайк цуглуулжээ. Fortnite-ын шүтэн бишрэгчид Лэди Гага-г тоглоомондоо нэгдэхийг уриалсанаар, Маршмелло, Травис Скотт, Бруно Марс, Эминем, Ариана Гранде болон бусад поп уран бүтээлчдийн адил өөрийн дуугаа тоглоомын санд оруулжээ.


O. OPPORTUNITY

Өнөөдөр хамгийн эрэлттэй байгаа цахим спортын салбарын ажлын байрнууд:

·      Мэргэжлийн тоглогч, тамирчин

·      Тоглоом хөгжүүлэгчид

·      Цахим спортын нэвтрүүлэгч

·      Тэмцээний тайлбарлагч

·      Сэтгүүлч, сурвалжлагч

·      Багийн эзэн/менежер

·      Сэтгэл зүйч

·      Эрүүл мэнд, хоол зүйч

·      Хуулийн зөвлөх зэрэг ажлууд ордог юм байна.

 

R. REGULATIONS

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо Үндэсний видео тоглоомын салбарын хөгжлийг түргэтгэх тухай Ерөнхийлөгчийн 2024 оны 19 дүгээр зарлигийг гаргажээ. Энэхүү тогтоол нь Индонезийн төрийн байгууллагуудын хувьд видео тоглоомын салбарыг хөгжүүлэх удирдамж болж, яамд болон төрийн байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдсэн тусгай баг байгуулж, энэ багийг Далайн тээвэр, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд ахалж ажиллах болсон нь маш их анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.  Энэхүү тогтоолын хамрах хүрээ нь (1) үндэсний тоглоомын салбар, түүний авъяастнуудыг хөгжүүлэх, дэмжих; (2) Индонезийн тоглоомын компаниудад санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх; (3) зах зээлд нэвтрүүлэх, сурталчлах; (4) дэд бүтэц, технологийн хөгжлийг түргэтгэх; (5) салбарын экосистем түүнд тохирсон хууль тогтоомж гаргах; (6) техник, технологийн салбарыг хөгжүүлэх; болон (7) бүс нутгийн болон дэлхийн түвшинд өөрсдийн хийсэн видео тоглоомуудыг таниулах зэрэг юм.  Мөн гадаад улсын тоглоомын хэвлэн нийтлэгчид Индонезид хуулийн этгээд байгуулах, зөвшөөрөл лиценз авах ёстой болж байна.

 

T. TOURNAMENTS and EVENTS

ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдаж буй Games of the Future фестивалын Dota2-ын төрөл амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний аваргаар Xtreme Gaming тодорч 350,000$-г өөрсдийнх болголоо. Мөн тэмцээний MVP-ээр XinQ тодорсон байна. LGD Gaming баг Xtreme Gaming багт 0:2 харьцаатайгаар ялагдаж дэд байранд орсон бол хятадын өөр нэг баг болох G2.IG баг BOOM Esports-г буулгаж авч гутгаар байрыг эзэлжээ.

-----

Rainbow Six Siege-ийн хэвлэн нийтлэгч Ubisoft болон тэмцээний зохион байгуулагч BLAST нар Англи улсын Манчестер, Канад улсын Монтреал хотуудад хоёр 2024 онд Major тэмцээнийг, харин Six Invitational 2024 тэмцээн нь АНУ-д,  Six Invitational 2025 Ubisoft-ийн төв оффис байрладаг Франц улсад болох нь ээ. Бразилийн Сан Пауло хотод болсон 3 сая долларын шагналын сантай, R6 Invitational 2024 тэмцээний үеэр  зарлажээ.

-----

Малайзын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Goodday компани Counter-Strike 2 төрлийн ахмадуудын тэмцээн зохионо. "Boomers 2 Gamers" нэртэй уг тэмцээнд 50-аас дээш насныхан оролцох бөгөөд, 2-р сараас 5-р сарын хооронд хэдэн сарын турш үргэлжилнэ.  Шинэ тоглогчдыг Малайзын CS:GO багийн тоглогч асан Сязван “wanr0” Hanafie, Aiman “aimaNNN” Азхам нар дасгалжуулахаар болжээ.

 

S. STREAMING

Тухайн жилийнхээ шилдэг нэвтрүүлэгч нарыг тодруулдаг Streamer Awards нийтдээ 30 төрлөөр нэр дэвшүүлдэг. Видео тоглооом, цахим спортын төрлүүдээс гадна 100-аас доош үзэлттэй стриймүүдэд зориулсан “Нууц эрдэнэ” (EVERYTHINGNOWSHOW), 1000-аас доош үзэлттэй “Өсөх ирээдүйтэй Од” (NORAEXPLORER), “Шатар” (LOLTYLER1), гадаад хэл дээрхи (QUACKITY), Vtuber (IRONMOUSE), эмэгтэй стриймэрүүдэд (VALKYRE) зориулсан шагнал байдаг. 

 

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2024 оны 2-р сар

2.21-3.3 хооронд. PMSL (PUBG Mobile Super League). Төв болон Өмнөд Азийн шалгаруулалт

2.26 – 2.28 хооронд PGL CS2 APAC RMR

2.28 – 3.1 хооронд. MVT Two: Wilcard  (MESA Valorant Tour)  

 

 

Recent Posts

bottom of page