top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Зүүн Азийн бүсийг төлөөлж Монгол улсын The MongolZ, ATOX Esports шалгарлаа

Цахим спортын долоо хоног (2024.01.22-1.28)

eXTREMESLAND ASIA 2023, IEM Chengdu 2024 тэмцээний Asian Closed Qualifier, ESL One Birmingham 2024: SEA бүсийн нээлттэй шалгаруулалтын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэлээ.

Мөн вэб сайт дээрээ

CS2 Pro тоглогчдын Gears болон Config мэдээлэлийг цувралаар хүргэлээ.

Монголын цахим спорт

eXTREMESLAND ASIA 2023 тэмцээнд The MongolZ баг Хятад улсын Lynn Vision Gaming - г 2:0 - оор буулган авсанаар түрүүлж 25'000 USD - г өөрсдийн болгож байна.

----

4-р сарын 8-наас 14-ний хооронд IEM Chengdu 2024 тэмцээний Asian Closed Qualifier – т The MongolZ, The Huns Esports багууд оролцсон боловч TYLOO - д 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээснээр үндсэн тэмцээний эрхээ атгаад алдаж байна. Тус тэмцээний хаалттай сонгон шалгаруулалтанд оролцох эхний эрхийг The Huns Esports баг авсан билээ.

----

APAC RMR буюу Ази номхон далайн бүсүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Зүүн Азийн бүсийг төлөөлж Монгол улсын The MongolZ, ATOX Esports шалгарлаа


The MongolZ

-----

APAC RMR буюу Ази номхон далайн бүсүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Oceanic бүсийг төлөөлж Grayhound шалгарлаа! Монгол улсаас анхны Major - т оролцож өөрийн Gold Sticker гаргаж байсан бид бүхний мэдэх Erkast тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.

ESL One Birmingham 2024: SEA бүсийн нээлттэй шалгаруулалтад

1.  IHC E-Sports 

2. Team Tough

3. KOBOLDS

4. UB Warrior

5. KOBOLDS.Youth багууд өрсөлдсөн боловч хаалттай шалгаруулалтанд гарч чадсангүй.

Нээлттэй сонгон шалгаруулалт No.1, No.2 - оос тус бүр 2 баг шалгарж хаалттай сонгон шалгаруулалтанд оролцох эрхийг авах юм.

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

BLEED Esports болон Disguised эспортын байгууллагууд хамтран Зүүн Өмнөд Азийн бүсэд VALORANT багтай болно.

Disguised нь үүсгэн байгуулагч, контент бүтээгч, стриймэр Жереми Ванг-аараа алдартай. Тус байгууллага нь League of Legends, Apex Legends болон VALORANT-т өөрийн багтай.

BLEED Esports бол саяхан Ascension тэмцээнээр дамжуулан VCT Pacific бүсэд орсон, Сингапурт төвтэй. Тус байгууллага мөн Dota 2, Mobile Legends: Bang Bang, Rainbow Six: Siege зэрэг тоглоомуудад өрсөлддөг.

-----

Хойд Америкийн цахим спортын FaZe Clan нь криптовалютын казино болон арилжааны Rollbit платформтой хамтран ажиллахаа зарлалаа.

"Олон сая долларын" өртөг бүхий энэхүү гэрээ нь FaZe-ийн Counter-Strike 2 багийг дэлхийн шилдэг баг болгоход чиглэх бөгөөд "цахим спортын түүхэн дэх хамгийн том хэлэлцээрүүдийн нэг" гэж мэдэгджээ.

-----

Саудын Араб улс даяар 150 шинэ цахим спортын төв байгуулахаар 45 сая долларын хөрөнгө оруулалтыг True Games байгууллагад өглөө. Ингэснээр улс даяар тоглоомын төвүүдийн нэгдсэн сүлжээтэй болж, олон улсын томоохон тэмцээнийг зохиоход хялбар болно гэж үзэж байна.

P. PLAYERS and TEAMS

PUBG Esports 2024 оны PUBG Esports Global Partner Team хөтөлбөрийн 10 багаа зарлалаа.

Өнгөрсөн оны найман багууд дээр Вьетнам улсын CERBERUS Esports болон Тайландын  Daytrade Gaming багууд оржээ. Энэ оны анхны томоохон тэмцээн нь 2024 оны 5-р сард офлайнаар болох PUBG Global Series 2024 Phase 3 юм.

-----

Apex Legends тоглоомын түүхэнд анх удаа эмэгтэй тамирчидтай баг Apex Legends  Global Series тэмцээний энэ долоо хоногийн тэмцээнд 9-р байранд оржээ. Phoenix Legacy багийн тамирчид

Kornelia “Sabz” Zawistowska (эмэгтэй)

Kyri “Kyri” Taha (эмэгтэй)

David “AlphaDraft” Ciura (эрэгтэй)

-----

CS2 мэргэжлийн тамирчин David “cynic” Polster нас барсан мэдээг гэр бүлийнхэн нь хэллээ. Нас барсан шалтгаан нь одоогоор тодорхой болоогүй байна. Cynic-ийн тоглодог BOSS баг энэ сарын эхээр American RMR тэмцээнд шалгарсан.

O. ORGANIZATIONS

Тоглоом хөгжүүлэгч Riot Games (League of Legends тоглоомын хөгжүүлэгч) ажилтануудынхаа 11% буюу 530 ажлын байр цомхотгож байна.

 -----

Activision Blizzard-ыг 69 тэрбум доллараар худалдан авсан Microsoft видео тоглоомын салбарын 1900 ажилтануудыг ажлаас нь халах болжээ. Энэ тус салбарын 22 мянган ажилтануудын 8 хувь нь юм.

R. REGULATIONS

LCK буюу Солонгосын League of Legends улирлын тоглолтыг Хятад улсад гаргахгүй гэсэн шийдвэр гарчээ. Тэмцээний нэвтрүүлгийг Хятадын Huya платформ гаргадагч саяхан Солонгосын Gen.G байгууллага Тайваныг бие даасан улс гэж хэлсэнтэй холбоотой байж магадгүй гэж зарим нь ярьж байна

T. TOURNAMENTS and EVENTS

Esports тэмцээний зохион байгуулагч BLAST Rainbow Six 2024 оны анхны мажор тэмцээнАнглийн Манчестер хотод 5-р сарын 16-26-ны хооронд B.E.C Arena-д болно.

Тус тэмцээнд 20 баг оролцож буй 750,000 ам.долларын (~589,000 фунт стерлинг) шагналын сантай.

-----

BLAST Premier: Spring Groups 2024 тэмцээнд

Team Vitality

FaZe Clan

Natus Vincere

Virtus.pro багууд тэргүүлжээ. BLAST Premier: Spring Groups 2024 тэмцээнийг ESN - Esports Network албан ёсны эрхтэй шууд дамжуулан хүргэлээ.

S. STATISTICS

Abios Leaderboard 2023 тайланд дурдсанаар Counter-Strike тоглоом цахим спортын бооцооны 56%, League of Legends (LoL) 24% харин Dota 2 14%-ийг эзэлдэг юм байна.

Counter-Strike тэмцээний хувьд Intel Extreme Masters нийт бооцооны эргэлтийн 10%,  ESL Pro League 2023 онд 9%-ийг давамгайлж байна.

-----

Steam дээрхи хамгийн үнэтэй тоглоомнууд:

The Leverage Game. 4 хүн тоглодог хөлөгт тоглоом, бизнес эрхлэлтийн нарийн ширийнийг заадаг. Үнэ нь $999.98.

Ascent Free-Roaming VR Experience. FuriCorp's судалгааны газар үйл явдал нь өрнөдөг энэ тоглоомын үнэ $999.

Hidden Harbor 3 Top-Down 3D. 3D тоглоом бөгөөд таны гол зорилго нь дэлгэцэн дээрх объектуудыг хайж олох явдал юм. Үнэ нь $199.99

Magic Pot&Ter Battlegrounds. Таны гол зорилго бол шилтгээнээ хөгжүүлэх явцад амьд үлдэж, эд зүйлсийг цуглуулах явдал юм. Үнэ $199.99

Memorial Park of Hypoxia. $199.99

Цахим спортын тэмцээний хуваариуд:

1.31-2.02. MESA. ROAD TO IESF 2024. Dota2

2.1-2.11. IEM Katowice. CS2

2.4-2.11. BetBoom Dacha Dubai. Dota2

2.26 – 2.28.  Ази-Номхон далайн бүсийн RMR. CS2

2.25-3.10. DreamLeague Season 22. Dota2

2.24-2.25; 3.2. Эрүүл мэндийн салбарын Dota 2 - ын аварга шалгаруулах

2.26-3.1. Gamers of the future. MLBB

Recent Posts

bottom of page