VALORANT-ын шинэ тэмцээн болох Project Blender гэж юу вэ?
- Masha Mnn
- 12 minutes ago
- 2 min read

VALORANT EMEA бүс (Европ, Ойрх Дорнод, Хойд Африк)-т зориулсан шинэ esports тэмцээн болох Project Blender-ийг зарлалаа. Энэхүү тэмцээн нь бүх тоглогчдод нээлттэй бөгөөд өвөрмөц форматаар зохиогдох юм.
Project Blender тэмцээний бүтэц
Project Blender нь дөрвөн үе шаттай тэмцээн бөгөөд арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.
1-р шат:
Single Elimination буюу хожигдвол шууд хасагдах системээр явагдана
1024 баг оролцох нээлттэй шатаар эхэлнэ
“Blender Spotlight” нэртэй онцлох хэсэгт холимог хүйстэй багууд оролцож, түрүүлсэн баг шууд 3-р шатанд оролцох эрх авна
2, 3-р байр эзэлсэн багууд 2-р шатанд шалгарна
2-р шат (11-р сар):
64 баг 2 долоо хоногийн турш Round-Robin форматаар өрсөлдөнө
Эдгээрийн 16 нь 1-р шатнаас шалгарсан багууд
Үлдсэн 48 баг нь Challengers, Game Changers, Premier, болон VALORANT Regional Circuit (VRC)-оос ирнэ
3-р шат (12-р сар):
32 баг оролцож Швейцар систем + single-elimination шат
VCT EMEA багууд ч оролцох боломжтой
Топ 8 баг дараагийн шатанд шалгарна
4-р шат – Финал:
LAN-р явагдана
Blender Draft ба Challengers Call гэж юу вэ?
Blender Draft
League of Legends-ийн “Fearless Draft”-тай төстэй. Энэхүү систем нь hero сонголтод хязгаарлалт тавьдаг.
1-р тоглолтод дурын hero сонгож болно
2-р тоглолтод өмнө нь сонгосон бүх hero-г бандана
3-р тоглолтод 2-р тоглолтын бүх hero-г дахин бан болно
Challengers Call
Энэ систем нь сүүлд шалгарсан багууд (1, 2-р шат) дараагийн шатанд өрсөлдөгчөө өөрсдөө сонгох боломж олгодог.
Project Blender-ийн шагнал ба “Bounty” систем

Тэмцээний нийт шагналын сан €75,000 (~₮270 сая) бөгөөд үүнд бэлэн мөнгө болон “Bounty” багтана.
2-р шатнаас эхлэн, аматор багууд мэргэжлийн 2-р түвшний багийг хожвол "mid bounty" буюу нэмэлт шагнал авна
3-р шатанд, аматор багууд 1-р түвшний багуудыг хожвол “high bounty” хүртэнэ
Мөн 2-р түвшний багууд 1-р түвшний багийг хожсон тохиолдолд mid bounty авна
Bounty-ийн яг тоон дүнг одоогоор зарлаагүй байна.
Хэн оролцож болох вэ?
EMEA бүсийн бүх VALORANT тоглогч оролцож болно
Paris болон Frankfurt сервер дээрх latency 80ms-аас доош байх шаардлагатай
Бүртгэл есдүгээр сард эхэлнэ
Caster хайж байна
Project Blender тэмцээн нь дамжуулалтын багт (caster/комментатор) зориулан хүн хайж байгаа бөгөөд сонирхсон хүмүүс тусгай бүртгэлийн хуудсаар дамжуулан материалаа өгөх боломжтой.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Project Blender-ийн албан ёсны вэбсайтаас авах боломжтой.
Comentarios