top of page

EWC: MLBB-ийн үзэлт огцом өсөж, бусад тэмцээнүүдийг ардаа орхилоо

Mobile Legends: Bang Bang (MLBB)-ийн Mid Season Cup нь Esports World Cup-ийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд оргил үедээ 1.9 сая орчим хүн үзсэн байна.
mlbb esports world cup

Зүүн Өмнөд Азид асар их алдартай MLBB тоглоом тогтмол өндөр үзэлттэй байдаг. Энэ удаагийн Mid Season Cup нь Esports World Cup-ийн хамгийн их үзэлттэй тэмцээнүүдийн нэг болоод байна. Тус тэмцээн нь Valorant болон League of Legends зэрэг тэмцээнүүдийн үзэлтийг давжээ.

MLBB-г яагаад Барууныхан төдийлөн мэддэггүй вэ?

MLBB нь дэлхийн хамгийн том esports-той тоглоомуудын нэг ч гэлээ Их Британи болон барууны орнуудад төдийлөн мэдэгддэггүй, сурталчилгаа багатай хэвээр байна. БНХАУ-д 2016 онд гарсан энэхүү MOBA тоглоомын сар бүрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 45-75 сая орчим.

Үүний гол шалтгаан нь MLBB Зүүн Өмнөд Азид эрэлт ихтэй ч Хойд Америк болон Европт тийм ч хүчтэй нэвтрээгүйд оршино. Esports Earnings-ийн мэдээлснээр Их Британиас MLBB-ын тэмцээнд оролцож шагнал авсан мэргэжлийн ганцхан тоглогч бий. Харин Филиппин, Индонез, Малайз улсаас шагнал хүртэж байсан тоглогчид олон. Энэ дундаас Филиппин тоглогчид хамгийн олон төлөөлөлтэй бөгөөд тэд энэ удаагийн тэмцээний тэргүүн байрын гол өрсөлдөгчид болоод байна.

MLBB-ийн үзэлт

Mid Season Cup дуусаагүй байгаа ч MLBB Esports World Cup-ийн үзэлт аль хэдийн 1,898,116-д хүрээд байна. Энэ нь бусад цахим спортын төрлийн тэмцээнүүдийнхтэй харьцуулахад хамаагүй өндөр үзүүлэлт юм.

Valorant Esports World Cup-д оролцох үеэр үндсэн шууд дамжуулалтыг олон үзэгч бойкотолж, watch party буюу хувийн стриймүүдийг илүүд үзсэн. Үүний шалтгаан нь Саудын Арабын sportswashing буюу спортын нэр хүндээр улс төрийн имижээ угаах оролдлогын эсрэг эсэргүүцэл байв.

Харин League of Legends тоглоомын хувьд энэ удаа ердийнхөөс доогуур үзэлттэй байж, дээд тал нь 1,203,155 хүн үзсэн. Энэ нь өмнөх долоо хоногт болсон Mid-Season Invitational тэмцээний 3,448,272 үзэгчтэй харьцуулахад нэлээд доогуур үзүүлэлт болжээ.

Гэсэн хэдий ч зарим тоглоомууд энэ удаа түүхэн дээд үзэлтээ эвдсэн байна. Тухайлбал, Honour of Kings 2025 World Cup нь 653,309 дээд үзэлттэй болж, түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Уг тоглоомд Хятадын тоглогчид болон үзэгчид давамгайлдаг ба бусад бүс нутгийн оролцоо сул байдаг.

Хамгийн сонирхолтой нь, EWC x MLBB Women’s Invitational буюу эмэгтэйчүүдийн тэмцээн хүртэл 467,988 дээд үзэлт авч, Valorant Esports World Cup-ийн албан ёсны тэмцээнээс илүү өндөр үзэлтэй байжээ.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page