top of page

The MongolZ бидэнд юу өгөв?

Цахим спорт, видео тоглоомын талаар бичиж байгаа постууд нь ихэнхдээ FB-д зориулсан ганц, хоёр өгүүлбэр. Салбар нь шинэ учраас нийтлэл бичдэг хүмүүс маш цөөхөн. Олон нийтийн сүлжээнд урсаад өнгөрчихдөг тэр цөөн нийтлэлүүдийг (постуудыг) аль болох аваад үлдчих юмсан гэсэндээ вэб дээрээ нийтлэл болгон оруулдаг. Тэдгээрийн нэг болох энэ постыг Sainbileg Mandakh хаягнаас зөвшөөрөлтэй нийтэлж байна.


The MongolZ бидэнд юу өгөв

Өнөөдрийг хүртэл The MongolZ бидэнд юу өгөв, юу мэдэж байх хэрэгтэй вэ?

The MongolZ vs. Team Vitality - хэдий тоо, ялах магадлал Vitality-н талд бүрэн харагдаж байгаа ч бид The MongolZ-оо л дэмжинэ.

- World rank: The MongolZ (#5) vs. Vitality (#1)

- Head to head: The MongolZ (0) vs. Vitality (7)

- Total winnings (нийт хугацаанд, тухайн багийн зөвхөн тэмцээнийг шагналын сангаас олсон орлого): The MongolZ ($1,477,224) vs. Vitality ($7,679,555)

Үр дүн ямар байхаас үл хамаарч, тэд бидэнд аль хэдийн олон зүйлсийг өгсөн байна.

Бидэнд, залуучуудад өгсөн мессеж:

- Монголчууд багаар ажиллаж чаддагүй: Чаднаа 

- Монголчууд стратеги мэддэггүй, хийж чаддагүй: Мэднээ, Чаднаа 

- Монголчууд тууштай биш, тэвчээргүй: Харууллаа шдээ

- Монголд ямар нэгэн том зүйлд хүрэхэд бусдын дэмжлэг заавал хэрэгтэй: Заавал хэрэгтэй биш

- Монголчуудад гадныхан дургүй: Юу хийж чаддагаа харуулаагүй л байсан байна шдээ

- Монголчууд дэлхийд жишиг байж чадахгүй: Чаднаа

- Монгол залуучууд PC, Computer тоглоом донтолт, буруу хүмүүжилд живж байна: Ойлгож, хэмжээ хязгаараа зөв тодорхойлоогүй л байсан байхгүй юу

- Монголчууд дасан зохицох, бие дааж шийдвэр гаргах, хариу үйлдэл хурдтай үзүүлэхдээ ер нь сайн (ганц эерэг зүйл): Тиймээ, 3.5 сая хүнээс, маш богино хугацаанд, маш бага зардлаар энэ түвшинд хүрсэн

- Монголчууд know how бүтээж чаддаггүй: Чаднаа, Арын алба-Organization, коуч, багийн гишүүд нь дан нэг улсын иргэд буюу лигонергүй. Жишээ нь Vitality- 5 тоглогч (2 France, 1 UK, 1 Isreal, 1 Estonia), The MongolZ-с бусад TOP 10-т жагсаж байгаа бүх багууд ямар нэг байдлаар тухайн багийн (Organization) – аль нэг гол хэсэгт өөр улсын эксперт орсон байгаа.

 

Дэлхийн аваргын тэмцээнд (Austin Major 2025-т) хийсэн рекордууд:

- Аваргын төлөө тоглож байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг: 20.8 жил

- Ази тивээс энэ түвшинд хүрсэн анхны баг

- Нэг тоглолтонд kill рекорд: 36 удаа (Senzu)

- Нэмэлт цаг ороод kill рекорд: 56 удаа (Senzu)

- Нэг тоглолтонд хамгийн олон үе гарсан тоглолт: 53 үе (The MongolZ vs G2 Esports G2)

 

- Дэлхийн бүх том багууд оролцдог тул тус тоглоомын дэлхийн аваргын тэмцээн

- Нийт шагналын сан: $1,250,000

- Chinggis Warriors баг тус тэмцээнд оролцсон. Монгол улсаас энэ түвшинд хоёр баг оролцсон анхы тохиолдол

Хэрхэн үзэх вэ:

- https://www.youtube.com/@esn.esportsnetwork албан ёсны дамжуулалт

- https://www.youtube.com/@METAMN албан бус, watch party, илүү туршлагтай, үзэж дассан суваг

Нэмэлт мэдээлэл:

- Esports -ийн мэргэжлийн баг бэлддэг, бүрдүүлдэг Монгол улсад харъяалалтай байгууллага. Өнөөдрийн бидний үзэх тоглолт бол тус байгууллагын Counter-Strike 2 (CS 2) компьютер тоглмоомын төрлийн, бүх тоглогч нь Монгол бүрэлдэхүүнтэй (өөр, өөр улсын тоглогчдоос бүрдэж болдог) баг.

- Тус багын бүрэлдэхүүн нь хэд хэд солигдож байснаас гадна Chekmate, IHC байгууллагуудаар дамжиж The MongolZ болсон.

o   Garidmagnai “bLitz” Byambasuren

o   Sodbayar “Techno4K” Munkhbold

o   Usukhbayar “910” Banzragch

o   Ayush “mzinho” Batbold

o   Azbayar “Senzu” Munkhbold

o   Erdenedalai “maaRaa” Bayanbat (Coach)                 

 

- The MongolZ багийн дэлхийн чансаа:

* Valve: VRS үнэлгээгээр 5-р байр 

o HLTV.org-ийн үнэлгээгээр 5-р байр.

- Хэрхэн дэмжиж болох вэ?

o https://www.mongolz.shop/ худалдан авалт хийгээрэй

o https://shoppy.mn/products/mongolz-250629-seats Home coming event in Mongolia 2025.06.29 -нд болно.

Network, Community, Channel:

- Тус тоглоомыг стрийм хийдэг хамгийн том Youtube суваг: https://www.youtube.com/@METAMN https://escharts.com/organizers/meta

- MESA - Mongolian Esports AssociationEsports чиглэлийн үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулдаг ТББ

- Newmeta Esports Esports чиглэлийн үйл ажиллагаа

- ESN - Esports Network Esports чиглэлийн үйл ажиллагаа

- Esportsnewsmn Esports чиглэлийн мэдээ, мэдээллийн сайт

- CS сонирхолтой мэдээлэл https://www.youtube.com/@daimaa5686

Санхүү болон орлого:

- Оролцсон тэмцээний шагналын сангаас орж байгаа орлого

- Ивээн тэтгэгч, хамтрагчийн deal, баг болон тоглогчдын зар, сурталчилгааны deal

- Major тэмцээнд оролцож байгаа бол тоглогч, дасгалжуулагч, баг бүр Sticker гаргадаг бөгөөд Sticker-г дэмжигчид, сонирхогчид онлайнаар худалдан авдаг. Бүх худалдагдсан sticker-н нийт орлогыг нийт хүний тоонд хувааж, гарсан дүнг тоглогчид авдаг. Жишээ нь Paris Major 2023 онд нийт $110 саяын орлогыг хувааж авч байсан.

- Багийн тоглогч, дасгалжуулагчаа зарах, солилцох үеийн орлого.

- Сошиал сувгын орлого

Зарлага буюу зардал:

- Арын албаны зардал (жижиг дунд байгууллагаас илүү зардал гарах магадлалтай, жишээ нь сэтгэл зүйч, дата аналист, ....)

- Тоглогч, дасгалжуулагч, бусад албан тушаалтны цалин

- Тоног төхөөрөмж, байрших газар (24/7), бэлтгэл хийх орчин, аялал

Та, эсвэл таны хүүхэд компьютер тоглоом, утасны тоглоомыг тоглож үзэхгүйгээр тойрч гарах уу?

- Дижитал эрэнд үүнийг тойрох ямар ч боломжгүй, мэдээж хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болж чадахгүй ч компьютер тоглоом, утасны тоглоомын аль нэгийг тоглохгүй өсөх боломжгүй юм. Тэгэхээр эртээс хүүхэдтэйгээ тохиролцоод сайн, муу г нь мэдээд өсгөх нь хамгийн зөв шийдэл.

2024.12 сард болсон Perfect World Shanghai Major 2024 (дэлхийн аварга) тэмцээнд The MongolZ баг шөвгийн 8-д шалгарч MOUZ багт хожигдох үед доорх бид үргэлж дэмжих хэрэгтэй гэсэн агуулгаар пост оруулж байлаа. Тэгвэл зургаахан сарын дараа Austin Major 2025-т дэлхийн хамгийн шилдэг 32 багтай өрсөлдөж аваргын төлөө шалгараад, ирэх шөнө 03:30 -д одоогоор дэлхийн номер нэг баг болох Vitality-тай учраа таараад байна. Энэ хүртэл S-tier (хамгийн өндөр) түвшний 8 тэмцээнд оролцож дөрөвт нь 3-4 р байр, гуравт нь 5-8 р байр, нэгт нь 9-11 байр буюу тогтмол Playoffs-д шалгарч байсан нь тэд зүгээр нэг азтай тохиолдлоор биш өөрсдийн хичээл зүтгэл, ур чадвараар энэ хүрсэнийг илтгэж байгаа юм.

Result: 2025.06.23 - Head to head: The MongolZ(0) vs Vitality (

Гэхдээ дэд аварга, $170,000, финалын туршлага, World rank (#4)

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page