Riot Games-ийн зүгээс мэдэгдэл гаргажээ
- Ariunzayat Yunren
- Jul 31
- 2 min read
Riot Games-ийн VALORANT-ийн Хойд Америкийн бүсийн Challenger шатны тоглолтын үеэр тоглолт наймаалцах, хууль бус мөрийтэй тоглоомын талаар гарсан цуурхлуудад хариулт өгч, өргөн цар хүрээтэй мөрдөн шалгалтын дүнд ямар нэг хууль бус үйлдэл илрээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү шалгалт нь Shopify Rebellion багийн ерөнхий менежер асан Sean “sgares” Gares-ийн гаргасан видео бичлэгтэй холбоотойгоор эхэлсэн юм. Тэрбээр NA Challengers тэмцээний үеэр “тоглолт наймаалцах, хууль бусаас бооцоо тавих" тоглолтын будлиантай холбоотой асуудал байгаа талаар мэдэгдэж, энэ явдал бүүр ужгирсан гэдгийг ч дурджээ.
“sgares” ямар нэг тоглогчийн нэрийг дурдаагүй бөгөөд эдгээр үйлдлүүд нь зарим нэгэн тоглогчдод санхүүгийн хүндрэл гарч байгаа улмаас үүсч байгаа хэмээн үзжээ.
Riot-ын Шалгалтын Дүн
2025 оны 7-р сарын 30-нд Riot Games албан ёсны мэдэгдэл гаргаж, IBIA (International Betting Integrity Association), GRID, Sportradar зэрэг “шударга байдлын” түншүүдтэй хамтран хийсэн мөрдөн байцаалтаар ямар нэгэн тоглолтын будлиан эсвэл хууль бус мөрийтэй тоглоом илрээгүй болохыг мэдэгдэв.
Riot-ын өөрийнх нь Anti-Cheat болон Competitive Operations хэлтсүүд Blue Otter болон Shopify Rebellion багуудын өмнөх тоглолтуудыг нягт шалгасан бөгөөд сэжиг бүхий үйлдэл огт илрээгүй байна.
Мөн олон нийтийн сүлжээнд тарсан мөрийтэй тоглоомын slip-ийн зургуудыг шалгасан ч ямар ч үнэн зөв холбоо илрээгүй. Riot-ын ажилтнуудыг холбоотой гэх цуурхлыг шалгах оролдлого амжилтгүй болж, нотлох баримт олдоогүйг компанийн зүгээс мэдэгдсэн.
Riot-ын Албан Ёсны Мэдэгдэл
“Шүгэл үлээгчид манай esports-ийн лигүүдийн шударга өрсөлдөөнийг хамгаалахад чухал үүрэгтэй. Riot Games нь esports-ийн хамт олны бүх гишүүдийг шударга бус байдал, аливаа зөрчлийг сайн дураараа мэдээлэхийг уриалж байна.” гэжээ.
Riot-ын зүгээс тоглогч, баг болон ажилтнуудын зүгээс ямар нэгэн будлиантай холбоотой хангалттай нотолгоо олдоогүй хэмээн мэдэгдсэн ч цаашид иймэрхүү асуудалд анхаарлаа үргэлжлүүлэн хандуулах болно гэв.
"sgares" болон Shopify Rebellion
sgares уг мэдэгдлийнхээ дараахан Shopify Rebellion багийг орхиж буйгаа зарласан. Тэрбээр 2023 онд контент бүтээгчээр нэгдэж, нэг жилийн дараа Tactical FPS төрлийн ерөнхий менежер болсон.
Тэрбээр карьерынхаа эхэн үед Counter-Strike, дараа нь VALORANT-д шилжсэн бөгөөд 100 Thieves багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан түүхтэй. Саяхан болсон Остин Мажорын үеэр үндсэн стриймэрээр ажилласан
Comments