top of page

TI25-гийн дараах анхны LAN тэмцээн BLAST Slam IV

BLAST Slam IV нь тэмцээн 11-р сарын 7-9-нд Сингапурын “Indoor Stadium”-д болно.

BLAST Slam IV

Энэ удаа тэмцээний зохион байгуулагч BLAST өөрийн Slam цувралаа урьд өмнө байгаагүй шинэ түвшинд аваачих гэж байна. Тэд үзэгчгүй студийн орчинд явагддаг уламжлалт хэлбэрээсээ татгалзаж, 12,000 хүний суудалтай томоохон стадиумд тэмцээнийг зохион байгуулахаар болсон.

LAN тэмцээн нь Dota 2 ертөнцөд шинэ зүйл биш ч BLAST Slam-ийн дөрөв дэх удаагийн тэмцээн илүү онцгой утга учиртай юм. Энэ нь The International 2025-ийн дараах анхны томоохон арга хэмжээ бөгөөд багууд шинэ бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн тавцанд өөрсдийгөө харуулах боломжтой.

TI-гийн дараах анхны LAN

BLAST Slam IV нь TI25-н дараа зохиогдох анхны том LAN тэмцээн бөгөөд 10-р сарын 28-наас 11-р сарын 9 хүртэл үргэлжилнэ. Эхний шат нь онлайнаар явагдаж, эцсийн шат нь The International 2022-ийг зохион байгуулсан байранд болно.

Энэ хугацаа нь шинэ өрсөлдөөнт улирлын эхлэл байх бөгөөд олон багууд уламжлалт TI-гийн дараах “shuffle”-ын дараа бүрэлдэхүүнээ өөрчилсөн байх магадлалтай.

Эхний багууд зарлагдав \цаашид нэмэгдэнэ\

Тэмцээнд оролцох багуудын жагсаалт нь шууд урилга болон бүс нутгийн төлөөлөгчдийн холимог байна. Одоогоор оролцохоор зарлагдсан багууд:

  • Team Liquid

  • PARIVISION

  • Team Falcons

  • Team Spirit

  • Tundra Esports

  • Heroic (Америк бүсийн шалгаруулалт)

  • Talon Esports (Зохион байгуулагч орны төлөөлөгч)

Эдгээрээс таван багийг BLAST шууд урьсан. Heroic нь Америкийн бүсийн шалгаруулалтаар эрхээ авсан бол Talon Esports нь зохион байгуулагч орны төлөөлөгчөөр сонгогджээ. Talon нь TI25-д эрх авч чадаагүй тул BLAST Slam IV тэднийг дахин тайзан дээр харах анхны тэмцээн юм.

Цаашид нэг шууд урилга болон Европ, Хятад, Зүүн Өмнөд Азийн бүсийн шалгаруулалтаар сонгогдох дөрвөн баг нийт бүрэлдэхүүнд нэмэгдэнэ. Эдгээр шалгаруулалтууд 9-р сарын 29-нөөс 10-р сарын 5 хүртэл явагдах аж.

BLAST Slam IV-с онцгойлох зүйлс

BLAST Slam IV бол Dota 2-ийн хуанли дахь энгийн нэг тэмцээн биш. Энэ тэмцээн:

  • BLAST Slam анх удаа хаалттай студиэс үзэгчтэй цэнгэлдэх рүү шилжиж байна.

  • The International-ийн дараах анхны том LAN учраас багуудын бүрэлдэхүүн эрс өөрчлөгдсөн байх магадлалтай.

  • 2022 оны TI-гаас хойш анх удаа Сингапурт Dota 2 тэмцээн болж буй нв Зүүн Өмнөд Азийн фенүүдэд биечлэн үзэх ховор боломжийг олгоно.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page