top of page

HEROIC баг "gr1ks"-ийг сэлгэн, "Alkaren"-ийг зээлээр авчээ

HEROIC баг Counter-Strike 2 (CS2)-ийн бүрэлдэхүүнээс Gleb "gr1kz" Gazin-ыг ердөө нэг сар есөн хоногийн дараа хаслаа.
gr1ks

Норвегийн цахим спортын байгууллагаас "gr1kz"-ийн тоглох хэв маяг нь “багийн төлөвлөж буй чиглэлтэй бүрэн нийцээгүй” гэж тайлбарласан байна. Энэ өөрчлөлтийг наймдугаар сарын 7-нд, хоёр тэмцээний дараа зарласан. FISSURE Playground 1 тэмцээнээс эрт мултарсан ч, MIBR болон Virtus.pro-г ялснаар IEM Cologne 2025 тэмцээний хоёрдугаар шатанд шалгарч чадсан.

Эдгээрийн дараа HEROIC баг Team Spirit-ийн академийн бүрэлдэхүүнээс Alimzhan "Alkaren" Bitimbai-г зээлээр авчээ.

HEROIC мэдэгдэлдээ:

“Удирдлагын хувьд бид багийг зөв байрлалд оруулахын тулд хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Гэвч бидний эвлүүлсэн бүх хэсгүүд хүссэн шиг маань таараагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй боллоо. Үүнд бид бүрэн хариуцлага хүлээнэ. Хэдий богино хугацаа байсан ч, "gr1kz"-д хийсэн бүхнийх нь төлөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.”

Өнгөрсөн зургадугаар сард HEROIC баг сүүлийн зургаан сарыг сэлгээнд өнгөрүүлсэн Linus “nilo” Bergman-г буцаан авч бүрэлдэхүүндээ оруулсан юм.

HEROIC-ийн дараагийн алхам

"Alkaren" энэ улирлын турш багийн AWPer-ээр тоглоно. HEROIC баг шинэ бүрэлдэхүүнтэйгээ наймдугаар сарын 20-24-нд Саудын Арабын Рияд хотод болох Esports World Cup тэмцээнд анх удаа гараална.

HEROIC одоогоор BLAST Bounty Season 2 тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд наймдугаар сарын 8-нд Complexity багтай 32-н шатанд тоглоно. Хэрэв "Alkaren"-ий зээлийн хугацаа амжилттай болбол баг нь байнгын гэрээ байгуулах боломжтой. Гэнэтийн мэт харагдаж байгаа ч энэ нь HEROIC-д Европын шилдэг багуудын эгнээнд өөрийн байр сууриа бататгах боломж юм.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page