Alpha Gaming-ийн багийн Esports World Cup 2025 Riyadh Аян
- Ariunzayat Yunren
- Aug 8
- 2 min read
Монгол PUBG Mobile төрлийн Дэлхийн аваргын цомийг өргөхөд тун ойрхон байлаа.
PUBG Mobile-ийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөм тэмцээнүүдийн нэг болж үлдсэн EWC 2025 Дэлхийн Аваргын тэмцээнд Монгол улсын Alpha Gaming (APG) баг DOK (IGL), TOP, ZYOL, REFUS нарын бүрэлдэхүүнтэй Монгол услыг төлөөлөн оролцож дэлхийн мобайл кибер спортын тавцанд өрсөлдөхуйц байгааг дахин нэг удаа баталж чадлаа.

Alpha Gaming-ийн EWC 2025-ын Аян – Хэсгийн шат
Тэмцээнийг фаворитуудын нэгээр эхлүүлсэн Alpha Gaming хэний ч санаанд оромгүй гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн. Маш ширүүн тоглолтийг үзүүлж, мөн чухал стратегийн шилжилт хөдөлгөөнүүд хийж байв. Тэд олон "Chicken Dinner"-ыг аваагүй ч Elimination оноогоор тэмцээний тэргүүлсээр групп стейжийг дуусгав.
Онцлох Тоглогчид
2025 оны PMWC-ийн аваргаар Weibo Gaming тодорсон ч, SONY MVP шагналыг Alpha Gaming-ийн DOK хүртжээ. Тэрээр 31 устгал, 33 уналт, 7237 хохирол өгсөн байна. Энэ нь DOK-ийн энэ жилийн хоёр дахь дэлхийн MVP шагнал бөгөөд 2025 оны PMGO-д ч тэр MVP-ээр тодорсон юм.

Шигшээ Тоглолтын Тулаан
Аварга шалгаруулах тоглолтод шинэ Smash дүрмийн дагуу хамгийн хүчтэй багуудийн хооронд ширүүн тулаан өрнөв:
- Weibo Gaming (БНХАУ-ын Аварга)
- Yangon Galacticos (Зүүн Өмнөд Азийн одод)
- Alpha Gaming (Монголын бахархал)
Сэтгэл Хөдөлгөсөн Мөч
2-р мап (Erangel) тоглолтод:
APG smash дүрмийн онооны болзлыг хангаснаар, Аварга авахад ердөө аль нэг мап дээр "Chicken Dinner"-авах л үлдэв.
3-р мап (Erangel) тоглолтод:
Сүүлийн тойрогт 4 багийн хооронд үзэгчидийн сэтгэлийг догдлуулсан тулаан болж өрнөсөн бөгөөд, APG баг Yangon Galacticos-г бүрэн устгасан. Гэвч Smash дүрмийн дагуу ялахын тулд үлдсэн 3 багийн эсрэг тулалдан, эцсийн тойрогт ялагдсан юм.
Үр дүн
Энэхүү амжилт нь Alpha Gaming (APG)-ийг дэлхийн шилдэг PUBG Mobile багуудийн нэг болгож, Монголыг Мобайл кибер спортын дэлхийн газрын зурагт тод тэмдэглэлээ. EWC 2025-ын амжилт нь тэднийг S-tier ийн элит багуудтай өрсөлдөх чадварыг баталсан бөгөөд фенүүд болон аналистууд тэднийг 2025 оны PMGC-д амжилтаа ахиулахыг тэсэн ядан хүлээж байна.











Comments