BLAST Bounty тэмцээний тухайд
- Ariunzayat Yunren
- Aug 14
- 2 min read
Цахим спотын тэмцээн зохион байгуулагч BLAST.tv байгууллага энэ оны цуврал тэмцээнүүддээ шинэ формат болох BLAST Bounty тэмцээнийг санаачилсан юм. Энэ нь Counter-Strike 2-ийн өрсөлдөөнд шинэ өнгө нэмж сонирхолтой болгон, багуудын хувьд зөвхөн хожил бус, өрсөлдөгчийнхөө шагналыг “ангуучлах” боломж олгодогоороо онцлог.
Өнөөдрийн байдлаар The MongolZ баг ENCE, paIN багуудыг хожин, шөвгийн наймд шалгараад байна.
Тэмцээний онцлог
32 баг нэг хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх (single-elimination) форматаар өрсөлдөнө. Эхний шатны тоглолтууд онлайнаар, харин шөвгийн наймаас эхлэн LAN орчинд зохион байгуулагдана.
Valve-ийн дэлхийн чансаагаар багууд эрэмбэлэгдэж, өндөр чансааны багууд дээр илүү өндөр bounty буюу шагналын дүн тавигдана.
Доод чансааны баг (17–32-р байр) өндөр чансааны өрсөлдөгчөө өөрсдөө сонгон тоглож, ялбал тухайн багийн bounty-шагналыг нь авна.
Тал хувийг нь баталгаатай орлого болгон “банкандаа” хадгална.
Үлдсэн тал нь дараагийн шатанд тухайн багийн bounty болж үргэлжилнэ.
32 баг оролцох ба эхний хоёр шат (round of 32, round of 16) нь Европын серверүүд дээр онлайн хэлбэрээр, харин цааш дахь шат (quarter-finals болон түүнээс дээш) нь LAN хэлбэрээр болдог.
Bounty 2025 Season 2
Багууд тоглолт бүрт мөнгөн бооцоо тавих боломжтой болсон. Ялагч нь тухайн бооцоог бэлнээр авна.
Ялалт бүрт $2,500 нэмэлт шагнал олгодог болсон.
· Намрын тэмцээнд манай улсын The MongolZ баг VRS оноогоор оролцож байгаагаараа онцлог. Өнөөдрийн байдлаар The MongolZ баг ENCE, paIN багуудыг хожин, шөвгийн наймд шалгараад байна.
· 2025 оны 8-р сарын 5–17; онлайн шат (8-р сарын 5–10) Европын сервер дээр, LAN финал (8-р сарын 14–17) Мальта, BLAST студид.
· Шагналын сан: $500,000; байрлалын урамшуулал өмнөхтэй адил: 1–8 байр $40,000, 9–16 байр $26,250, 17–32 байр $7,500 нэмэгддэг.
BLAST Bounty тэмцээний Шагналын сан
BLAST Bounty тэмцээний үндсэн шагналын сан: $500,000
Байрлалаас хамаарч үндсэн мөнгөн шагнал:
1–8-р байр: $40,000
9–16-р байр: $26,250
17–32-р байр: $7,500
Дээрээс нь цуглуулсан bounty мөнгө нэмэгдэнэ.
Bounty 2025 Season 1 болох Өвлийн улирлын тэмцээн 2025 оны 1-р сарын 14–26; эхний шат онлайнаар, сүүлийн шат нь Дани улсын нийслэл Копенгаген хотод байдаг BLAST Studio-д болсон. Нийт 32 баг өрсөлдөж, үүнээс 8 баг 500,000 ам.долларын Liquipedia сайтны мэдээгээр
Ялагч баг: Team Spirit – нийт $288,125 хэмжээний bounty буюу шагналын мөнгө цуглуулж түрүүлсэн.
Хоёрдугаар байр: Eternal Fire – нийт $85,625 bounty-шагналын мөнгө авчээ.
Үнэ цэнэтэй тоглогч-MVP: Danil “donk” Kryshkovets (Team Spirit)
Онцлох тоглогчид-EVP: sh1ro болон XANTARES (Eternal Fire)















Comments