top of page

The MongolZ баг Blast Bounty-д оролцохгүй

2026 оны эхний тэмцээн Blast Bounty эхний улирлын тоглолт 1-р сарын 12-оос эхлэх билээ.

12-р сарын 1-ний Valve Regional Standings (VRS) чансаагаар уригдсан 32 багийн эхний хэсгийн тоглолтууд on line явагдах бөгөөд сүүлийн найман баг Мальта дахь BLAST-ын студид  1-р сарын 23–25-нд хооронд өрсөлдөнө.

The MongolZ баг Blast Bounty

Өнөөдөр Blast-ын мэдээлсэнээр гучин хоёр багийн нэрсийн дотор чансаагаараа FURIA, Falcons, Vitality багууд хамгийн өндөрт бичигдэж байгаа ч хэд хэдэн нэр хүндтэй баг энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр шийджээ.

MOUZ, The MongolZ, G2, Legacy багууд урилгыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд тэдэнтэй хамт B8, SAW, FlyQuest, Lynn Vision, MIBR, TYLOO, Fluxo багууд ч мөн оролцохгүй.

Одоогийн байдлаар зохион байгуулагчийн зүгээс ч, багуудын зүгээс ч ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.


The MongolZ баг сая болж өнгөрсөн Будапештийн Мажор тэмцээнд 5-8-р байранд орсон бөгөөд өнөөдрийн VRS чансаагаар 7-р явж байгаа билээ. The MongolZ баг Blast Bounty-д оролцохгүй ч дараагийн тэмцээн нь 1-р сарын 31-нд эхлэх IEM Kraków юм.

Оролцох багууд (бүс нутгаар)

Европ

  • Vitality

  • Falcons

  • FaZe

  • Natus Vincere

  • Astralis

  • 3DMAX

  • HEROIC

  • GamerLegion

  • FUT

  • Ninjas in Pyjamas

  • ENCE

  • Monte

  • OG

  • SINNERS

  • 9INE

Бразил

  • FURIA

  • paiN

  • Imperial

Орос

  • Spirit

  • PARIVISION

  • Virtus.pro

  • BetBoom

  • HOTU

Украин

  • fnatic

  • Inner Circle

АНУ

  • M80

  • NRG

Испани

  • Gentle Mates

Швед

  • EYEBALLERS

Турк

  • Aurora

Бусад бүс

  • Liquid

  • Passion UA



Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page