Esports Manager 2026 –ын демо Steam-д нийтлэгдлээ
- Masha Mnn
- 3 hours ago
- 2 min read
Цахим спортын менежмент симуляцын шинэ тоглоом Esports Manager 2026 Steam Sports Fest–ийн хүрээнд анхны демогоо нийтэллээ.

Тоглоомын демо нь дэлхийн олон орны e-sports байгууллагуудыг багтаасан. Тоглоомоор дамжуулан тоглогчдод e-sports байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг бодитоор мэдрүүлэх зорилготой.
Албан мэдээллийн дагуу, демо нь тоглогчдод:
Нэг сарын тоглоомын хугацааг турших,
Тоглогч элсүүлэх,
Бүрэлдэхүүн шинэчлэх,
Гэрээ, хэлэлцээр хийх гэх мэт үйлдлүүдийг хийх боломж олгоно.
Мөн тоглогчид semi-3D match engine ашиглан тоглолтыг үзэх боломжтой бөгөөд энэ нь utility ашиглалт, map сонголт зэрэг олон элементүүдийг харуулдаг.
Esports Manager 2026–д Eternal Fire, GamerLegion, M80 зэрэг багуудаас гадна:
Эвент хост James Banks,
CS commentator Neo ‘Ne0kai’ Caine,
CS coach Bruno ‘BIT’ Limaгэх мэт алдартнууд багтжээ.
Хөгжүүлэлт ба баг
Тоглоомыг Neurona Games студи indie.io платформтой хамтран хөгжүүлсэн. Neurona Games нь 2019 онд Andrii Chupyr ба Bhodan Buiak нарын байгуулсан студи бөгөөд e-sports–оос сэдэвлэсэн менежмент тоглоомуудаараа туршлагатай.
Тэд Esports Manager Simulator нэртэй мобайл тоглоомыг 2021 онд гаргаж, Counter-Strike болон Dota 2–т өрсөлддөг 28 багийг оруулж байсан.
Neurona Games–ийн CEO Andrii Chupyr хэлэхдээ:
“Бидний зорилго e-sports тайзны ард юу болдгийг дарамт, стратеги, яриа хэлэлцээ, улирлыг тодорхойлох хүнд шийдвэрүүдийг тоглоомд шингээх явдал. Демо тоглогчдод тэр туршлагын бодит амтыг өгнө.”
Мөн Esports Manager 2026 нь Counter-Strike–аас сэдэвлэсэн тул ZywOo, s1mple зэрэг тоглогчдын өргөн мэдээллийн сантай.
Бүрэн хувилбар хэзээ гарах вэ?
Демо нь тоглоомын багахан хэсгийг л харуулж байгаа бөгөөд бүтэн хувилбар нь хожим товлогдох юм. Neurona Games одоогоор тоглогчдоос санал хүсэлт цуглуулж байгаа тул гаргах албан ёсны огноо хараахан зарлаагүй.
E-sports менежментийн сим тоглоомууд өссөөр байна
Esports Manager 2026 бол e-sports салбарыг суурь болгосон хамгийн сүүлийн менежмент сим тоглоом юм.12-р сарын 8-нд The Brain Trust студи MOBA төрлөөс сэдэвлэсэн Esports Team Manager тоглоомыг гаргасан.
Ийм төрлийн тоглоомууд нь брэндүүдийн e-sports салбарт оролцох шинэ хэлбэр болж байгаа бөгөөд тоглогчид шинээр e-sports гарчиг бүтээх бус, өөрсдөө баг удирдаж үзэх, эсвэл дуртай багийнхаа менежер болж туршлага судлах боломжтой боллоо.











Comments